МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дуусна

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дуусна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын  XXI их хурал Лхагва гаригт буюу есдүгээр сарын 20-ны өдөр товлогджээ. Ээлжит хуралдаанаар шийдэх хамгийн чухал асуудал бол ирэх дөрвөн жил МҮХАҮТ-ыг хэн удирдаж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Одоогийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд улс төрийн карьераар хөөж, Ардчилсан намынхаа ажилд идэвхтэй оролцохоор явж буй.

Ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшүүлэх ажлыг их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу өнөөдөр /2023.09.18/ 17:00 цагаар дуусгавар болгож, танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, их хуралд танилцуулах ажээ.

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРИЛОГЧИД

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн нэрс эхнээсээ тодорч, өөрсдөө ч сошиал хуудсаараа дамжуулан зарлаж эхэлжээ. Тухайлбал, MCS-ийн захирал асан, Шарк Д.Энхтүвшин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгджээ. Тэрбээр, өөрийн цахим хуудастаа “Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.  Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан, төртэй бүтээлч хамтын ажиллагааг бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэж бодон нэрээ дэвшүүлж байна. Энэ байгууллагыг улс төр болон хувийн нэг компаний жижиг эрх ашгуудаас ангид байлгах нь их чухал санагддаг” гэжээ. Түүний хувьд бусад нэр дэвшигчдийн хувьд хүчтэй өрсөлдөгч юм.

Мөн одоогийн   МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэхдээ энэ удаагийн ээлжит хурлаар өмнөх удирдлага “муу” ажилласан гэж дүгнэвэл тэр ч бас О.Амартүвшин шиг хариуцлага хүлээх хүний нэг.  Эдийн засгийн үзүүлэлт, цар тахлын үе гээд бизнесийн орчин таагүй, олон аж ахуй нэгж хаалгаа барихад одоогийн удирдлагууд хариуцлагагүй ажилласан гэж дүгнэх хүмүүс ч бий.

Түүнээс гадна  “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, Монгол брэнд холбооны тэргүүн Ш.Отгон-өлзий,  Скайтел, Мобикомын захиралаар ажиллаж байсан С.Болор, Коёотэ ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “CEO” клубийн ерөнхийлөгч Б.Гантулга, "Эм ти эм сити инженеринг"-ийн  н.Мөнхсайхан, эдийн засагч Б.Лакшми нарын нэрс яригдаж байна. Б.Лакшмийн хувьд өнгөрсөн жилүүдэд эрх баригчдад нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн, энэ утгаараа эдийн засагчдын дэмжлэгийг багагүй хүлээж байгаа гэх. Ямартай ч бизнесийн хамгийн том нэгдэл болох МҮХАТ-ийг хэн удирдах нь эдийн засаг, бизнесийнхний төдийгүй улс төрийнхны анхаарлын төвд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж