Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-наас 26-ны өдрүүдэд Сербийн нийслэл Белград хотноо болж буй. Энэ удаагийн дэлхийн аварга нь Парисын олимпийн өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд олимпийн эрх олгох өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар /2023.09.18/ эрэгтэйчүүдийн 61, 70, 86, 125 кг-ын аваргууд, медальтнууд тодроод байна.
61 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн Н.Наранхүү барилдсан боловч эхний барилдаандаа Украины Валентин Блиасецкийтай учраа таарч, 12-8 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн юм. Харин 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн Гүржийн Георгий Элбакидзетэй хүч үзэн 8-2 гэсэн харьцаатай мөн дийлдэж, тэмцээнээ өндөрлүүлэв. Тэгвэл 86 кг-д Б.Бат-Эрдэнэ эхний барилдаандаа Өмнөд Солонгосын Кан Даэкюүг, удаах барилдаандаа Туркменистаны Довлетмырат Оразгылыджовыг тус тус ялсан ч шөвгийн 16-д Ираны алдарт бөх Хассан Язданиг дийлсэнгүй. Улмаар дагах барилдаандаа Австралийн Жэйден Александр Лоренсийг ялсан ч дараагийн дагах барилдаандаа олимпийн хүрэл медальт Америк гаралтай Сан Мариногийн иргэншилтэй Майлес Аминед ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Энэ удаагийн ДАШТ-ээс медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан М.Лхагвагэрэл 125 кг-ын эхний барилдаандаа Хятадын Дэн Живэйд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Дээрх дөрвөн жингийн гуравт нь АНУ-ын тамирчид алтан медаль хүртсэн. Тодруулбал, 61 кг-д Вито Аружау, 70 кг-д Зайн Ретерфорд, 86 кг-д Дэвид Тэйлор нар манлайлжээ. Харин 125 кг-ын жинд Амир Хоссейн Заре түрүүлж, дэлхийн хошой аварга болжээ.
- Вито Аружау /АНУ/
- Абасгаджи Магомедов
- Тайрбек Жумашбек Уулу /Киргизстан/, Шота Партеназе /Гүрж/
- Зайн Ретерфорд /АНУ/
- Амир Мохаммед Яздани /Иран/
- Рамазан Рамазанов /Болгар/, Арман Андреасян /Армен/
- Дэвид Тайлор /АНУ/
- Хассан Яздани /Иран/
- Майлс Амине /Сан-Марино/, Азамат Даулетбеков /Казахстан/
- Амир Хоссейн Заре /Иран/
- Гено Петриашвили /Гүрж/
- Таха Акгул /Турк/, Мэйсн Пэйррис /АНУ/
irgen 2023-09-18 66.181.161.150
beltgel uneheer muu bna, dunguj ehnii toirogt 1 hojiod huruu garaa bosgood suid bolhiin, jaahan daruulgatai baij hii huuruugee darj baimaar yum, ene dasgaljuulagch nar er ni yag yu hiidgiin bol, buhiin erdmees ehluuleed humuujil yos surtabuun zaaj chigluuldeg baimaar yum, niigmee dagaad deerees ni social-d het idegdeed iim bolchihdog gej baimaargui l yum, anhaarch zasah engiin yos zui ih l bna daa
Зочин 2023-09-18 213.87.149.231
))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Бадарч тахар 2023-09-18 66.181.191.241
Лхавгагэрэл заан нэг муу хужааг дийлэхгүй байх да яахав да ! одоо наад чөлөөтөө болиод заалны барилдаандаа ир !
Зочин 2023-09-18 59.153.115.254
ОРОСУУД БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ АНУ ТҮРҮҮЛЭЛГҮ яахавдээ
Зочин 2023-09-18 66.181.191.184
Оросууд байгаа шүү дээ. Оросын далбаан доор биш нейтральный статустай
Зочин 2023-09-18 66.181.191.242
орсууд байхгүй гэж хэн хэлээв
Зочин 2023-09-18 202.21.126.67
Идэш ууш нь ихдэж л дээ.
зочин 2023-09-18 66.181.166.196
Эрэгтэй чөлөөт бол угаасаа сүйрч дууссан юм байна аа, тэнэг хүн л эднээс медаль, олимпын эрх горьдох байх, ямар ч авралгүй, эрэгтэй багийг татан буулгаж, санхүүжилтийг нь эмэгтэйд нь шилжүүлсэн нь алсдаа онох байх аа
Зочин 2023-09-18 66.181.161.167
За яахав. Ямар ч байсан оролцоод л ирж. Нөгөө сүрхий Таха аварга хүрэл авсан байна. Тун чанга өрсөлдөөн болжээ.