Төрийн наадмын түрүү бөх допингтой нэр холбогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэглэсэн, хэрэглээгүй, хорлосон гээд янз бүрийн л яриа гарч, эцэст нь М.Бадарч өөрөө мэдэгдэл хийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ есдүгээр сарын 4-ний өгсөн. Журмын дагуу 14 хоногийн дараа Б сорьцын хариуг танилцуулах ёстой бөгөөд тэр өдөр нь өнөөдөр/2023.09.18/ аж.
М.Бадарч өөрийн цахим хуудаснаа " 2023 оны наймдугаар сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.
Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн. Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна" гэв.
Үүний дараа ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн билээ. Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" хэмээн бичжээ.
Хэрэв өнөөдөр Б сорьцын хариу А сорьцын хариутай таарсан гэвэл сонсгол зохион байгуулж, М.Бадарчийн тайлбарыг сонсох болно. Монголд шууд л яллах, шүүх тохиолдол их байдаг учир тамирчин өөрийгөө хамгаалах, үгээ хэлэх боломж олгодоггүй. Сонсголын дараа холбогдох хүмүүс зохих шийдвэрийг гаргана. Ямартай ч М.Бадарч арслан цолоо хураалган хэсэг хугацаанд барилдах эрхээ хасуулна. Улмаар саяхан гарьд цолны мялаалгаа хийсэн Ц.Бямба-Отгон арслан болох учиртай. Ямартай ч допинг монгол бөхийн салшгүй хэсэг болжээ. Увс, Хэнтий, Архангай гээд нутаг ус харгалзахгүй допинг илэрч байна.
Зочин 2023-09-18 66.181.186.180
Энэ допинг нилээд хавтгай боллоо Том жижиггүй бөх барилдаж байгаа бөхчүүдээс эрт илрүүлэг шиг жилдээ 2 удаа авч байхгүй бол нилээд гүнзгий боллоо
Допингийн шинжилгээ авах нь зөв Бөхчүүдийн эрүүл мэнд биед нь сайн
Зочин 2023-09-18 66.181.191.72
tanai sait odoo yu ym yu gj h*****d bgn hariu ni garaagui zarlaagui bhad tsoliig ni huraaj ntr hen arslan bolnoo duraaraa muu ynhnuud ve
Hongorjav 2023-09-18 202.21.107.30
Odoo buhchuud ter dpingiin erunhiilegch gedeg sahal Hatsanbaatariig urguj chirch avaad ariutgah stantsiin bohirt shingeej uguh boljee , uuniig tal zasch demjeed yvdag n sportiin said shuu ! !
Зочин 2023-09-18 66.181.161.58
тамирын сайд нь ийм заваан зүйл хийлгэдэг юм шиг санагдаж орхилоо. монголын наадам сүүлийн 5 жил хэрүүлийн бузар шингэж .
Зочин 2023-09-18 213.87.149.231
>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Би 2023-09-18 66.181.161.147
наадам өнгөрөөд бүх зүйл дууссаны дараа ингэдгээ болимоор юм. олон улсын тэмцээн уралдаан бас өнгөрсөн хойно нь түрүүлсэн тамирчнаас допинг илэрлээ нтр гэдэг үү
Зочин 2023-09-18 93.202.236.220
Тэгдэг
Зочин 2023-09-18 188.162.254.86
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!
Зочин 2023-09-18 202.55.188.40
наадмийн өмнө ч аваад хойн нь ч аваад барилдах эсхийг нь шийдээчээ төрийн наадам булингартаж дууслаа эсвэл бүүр больчих хэрэгтэй угааса монгол бөх нас хүйс жин хэмжээ харгалзах биш ..хэдэн жил шээсний хэрүүлэл хийлэ ахисан юм ер алга одоо бүр улс төр ороод бүр ч заваарлаа
зочин 2023-09-18 66.181.166.196
Б сорьцоор батлагдсан тохиолдолд тэр сонсгол энэ тэр ямар хэрэгтэй юм бэ, допингчин бөхийн худлаа биеээ өмөөрч уйлан дуугарахыг сонсох хэнд хэрэгтэй юм бэ, шууд л авах ёстой арга хэмжээг нь авах хэрэгтэй ш дээ, ер нь энэ допинттой хатуухан үзэхгүй бол төрийн наадмаар тоглож гүйцэх нь байна шүү энэ явдаг жорлонгууд чинь, төр засаг гэж байдаг бол нэгийг бодох л хэрэгтэй болох нь дээ
Зочин 2023-09-18 103.57.94.151
Ямар юмныхан бөхийн өлгий нутаг байхав дээ. Өнөөгийн Увс, Хэнтий, Архангайхан допингдож аварага, арслан болж, цолоо хураалгадаг. ичиг ичиг 🤣
Зочин 2023-09-18 66.181.176.226
байр машин буцааж өгөөрэй ОРКоо
Зочин 2023-09-18 68.100.57.175
Энэ шинжилгээний хариу ямар гарахаас Монголын хувь заяа хамаарах болж бна уу ? Бөхчүүдийг байх ёстой газар нь байлгах хэрэгтэйшдээ . Явдаг жорлонгууд !!!
Харамсал 2023-09-18 59.153.114.205
Допингоос ангид байж бүтэн жил бэлтгэлээ хангаж төрийн наадамдаа зодоглож эр хүч чадал ухаанаа бэлдсэн а.а Ш.Отгонтөгс а.а Я.Бумбаяр у.а О.Хангай нарын гэр бүл найз нөхөд нутаг нугын хувьд маш харамсалтай . Допин хэрэглээгүй бөхтэй барилдсан бол 2 начин 1 Даян аварга төрөх магадлал өндөр байсан
иргэн 2023-09-18 103.212.116.253
Допингийн эхний шинжэлгээ ирэнгүүт зарлаад л,хэрэглэсэн бөх нь үгүй гэвэл түүнийгээ батал ,үгүй батлаж чадахгүй бол шууд зарлаад цолыг нь хураагаад ард түмэнд хурдхан танилцуулдаг болох хэрэгтэй,тэгэхгүй болохоор өөр хүмүүсийг хорлох гээд байгаа юм уу,арга саам хайгаад байдаг бололтой юм байна,
эн 2023-09-18 202.126.90.67
Улсын баяр наадамд түрүүлсэн бөх болон шөвгөрсөн бөхчүүдээс допин илэрвэл цол хурааж шууд барилдах эрхийг хасах хэрэгтэй.
Монгол хүү 2023-09-18 64.119.29.63
ЭНЭ ТЭНЭГЛЭЛЭЭ БҮҮР ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ! ЭНЭ ОДОО ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ОЛИМП-ын ТЭМЦЭЭН БАЙГАА БИШ, ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВДАГАА БОЛИХ ШААРДЛАГАТАЙ. ЭНЭ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭМЦЭЭН Л ТӨДИЙ ЗҮЙЛД ИНГЭЖ ТУХАЙ ЦАГ ХУГАЦАА НЬ ӨНГӨРСӨНИЙ ДАРАА БУСДЫГ НЬ СОЛОНГОС УЛС МОНГОЛЧУУДЫН ТҮРҮҮЛСЭН ХҮНИЙГ ТОДРУУЛААД Ч БАЙГАА ЮМ ШИГ ИЙМ БАЛАЙ ЖУРМАА ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ. ӨӨСДӨӨ ЭХ ОРОНДОО ТУХАЙ ЦАГТ НЬ Л ШИНЖИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТҮРҮҮЛСЭН Л БОЛ ТҮРҮҮЛСЭНЭЭР НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАСАН БОЛ ТЭГЭЭД Л ЭЦСИЙН ШИЙДВЭР БОЛГООЧ
Шударга АРД 2023-09-18 66.181.184.220
Увс, Ховдын бөх наадмаар түрүүлсэн бол допинг илрэхгүй, илрүүлэхгүй! Илэрсэн ч цолыг нь хасах биш харин ч бүр цолыг нь нэмж, барилдах эрхийг нь 6 сараар хасдаг юм!! !!!
Зочин 2023-09-18 43.228.129.119
Монголчууд муухай болждээ, наадмаа ч хийж чадахгүй түрүүлсэн бөхөө ад үздэг, дэндүү муухай хэлэх үг ч олдохгүй
Зочин 2023-09-18 66.181.185.244
Допинг хэрэглэсний нь өөгшүүлээд л явж байх ёстой юу?!
Зочин 2023-09-18 103.212.118.164
допинг хэрэглэсэн бол ад үзэх нь бүү хэл барааг нь ч харах сонирхол алга.Татварын мөнгөөр нааддаг .Тэр ардын наадмыг будлиантуулах ямар эрхтэй , хэрэгтэй юм бэ