М.Бадарчийн Б сорьцын хариуг өнөөдөр танилцуулах ёстой

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

М.Бадарчийн Б сорьцын хариуг өнөөдөр танилцуулах ёстой

М.Бадарчийн Б сорьцын хариуг өнөөдөр танилцуулах ёстой

Төрийн наадмын түрүү бөх допингтой нэр холбогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэглэсэн, хэрэглээгүй, хорлосон гээд янз бүрийн л яриа гарч, эцэст нь М.Бадарч өөрөө мэдэгдэл хийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ есдүгээр сарын 4-ний өгсөн. Журмын дагуу 14 хоногийн дараа Б сорьцын хариуг танилцуулах ёстой бөгөөд тэр өдөр нь өнөөдөр/2023.09.18/ аж.

М.Бадарч өөрийн цахим хуудаснаа " 2023 оны наймдугаар сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.

Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн. Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна" гэв.
Үүний дараа ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн билээ. Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" хэмээн бичжээ.
Хэрэв өнөөдөр Б сорьцын хариу А сорьцын хариутай таарсан гэвэл сонсгол зохион байгуулж, М.Бадарчийн тайлбарыг сонсох болно. Монголд шууд л яллах, шүүх тохиолдол их байдаг учир тамирчин өөрийгөө хамгаалах, үгээ хэлэх боломж олгодоггүй. Сонсголын дараа холбогдох хүмүүс зохих шийдвэрийг гаргана. Ямартай ч М.Бадарч арслан цолоо хураалган хэсэг хугацаанд барилдах эрхээ хасуулна. Улмаар саяхан гарьд цолны мялаалгаа хийсэн Ц.Бямба-Отгон арслан болох учиртай. Ямартай ч допинг монгол бөхийн салшгүй хэсэг болжээ. Увс, Хэнтий, Архангай гээд нутаг ус харгалзахгүй допинг илэрч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж