Монголбанкны ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 13 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргасан талаараа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Тэрбээр "Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын хүүгийн шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад муудаж, тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Гадаад эдийн засгийн өсөлт энэ онд саарах төдийгүй ирэх онд ч сэргэхээргүй төлөвтэй байна. Геополитикийн хурцадмал байдал, санхүүгийн хориг арга хэмжээ, дэлхийн томоохон банкуудын мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлж буй Хятадын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татаж байна. Экспорт буурч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл БНХАУ-д даамжирсан хэвээр байна. Дотоод эдийн засгийн тухайд өсөлт нэмэгдэж, инфляци буураад байна.
Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний хагас жилд 6.4 хувьтай гарсан. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Ингэснээр уул уурхай болон бусад салбар идэвхжиж эдийн засгийн өсөлт хүлээлтээс давлаа. Мөн төсвийн тодотголын нөлөөгөөр өсөлтийн төлөв сайжирсан.
Гэхдээ өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн төсөөлөл муу гарсан. Инфляци буурч Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байгаа бөгөөд ойрын 2-3 сарын хугацаанд 9-10 хувийн тогтвортой байхаар харагдаж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах байдал тогтвортой байна. Ингэснээр шатахууны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан байна. Гадаад инлфяци саарч байгаагаас гадна ачаа тээврийн нэвтрүүлэлт сайжирч, тээврийн зардал буурснаар импортын барааны инфляц үргэлжлэн саарахаар байна. Цаашид ч инфляци буурах төлөвтэй байна. Гэхдээ төсвийг тодотгон цалин, тэтгэврийг өсгөснөөр нийт эрэлтийг нэмэгдүүлж инфляцийн дарамтыг өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нэмэгдүүлээд байгаа. Инфляци зорилтот түвшинд очиж, тогтворжих хугацаа бидний өмнө тооцоолсноос нэг улирлаар хойшилсон.
Экспортын орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор урсгал болон төлбөрийн тэнцэтгэл ашигтай гарлаа. Инфляци улсын хэмжээнд 10 хувьд хүрсэн хэдий ч бодлогын хүүг 13 хувьд хадгалах нь зүйтэй хэмээн үзэж байна" гэв.
Угтаа 2022 оны 12 дугаар сарын дунд үеэр одоог хүртэл бодлогын хүүг 13 хувьд барьж байгаа нь жижиг дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүнд цохилт болов. Удаа дараа улсын эдийн засаг өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5000 ам.долларт хүрч, гадаадын валютын нөөц нэмэгдэж, инфляци буурсан гэдгийг Засгийн газрын тэргүүн болоод сайд нар ар араасаа мэдэгдсээр байгаа. Гэсэн хэдий ч бодит байдал дээр үнийн өсөлт,өрийн дарамтнаас иргэд, аж ахуйн нэгжүүд гарч чадахгүй байгаа гэдгийг хэлж байгаа юм.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор арилжааны банкнаас зээл авах хүсэлт гаргахад бодлогын хүү өндөр байгаагаас үүдэн зээлийн хүү дагаад өссөн төдийгүй, зээл олгох сонирхол банкуудын удирдлагуудад байхгүй байгаа нь бизнес эрхлэгчдийг боомилсон үйлдэл болж байгаа гэдгийг ч хэлж байгаа юм. Бодит байдал ийм байхад эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах талаарх яриа зөвхөн “чамирхал” төдий цаасан дээр үлдэх болж байна.
Түүнчлэн бодлогын хүүг 13 хувьд тогтоон барьснаар хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болно хэмээх бас нэгэн уриа лоозон хий хоосон хийрхэл болж үлдэнэ гэдгийг зарим эдийн засагчид анхааруулсаар байна. Ковидын үед үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон байхын хэцүүг бид нийтээрээ мэдэрсэн. Тиймээс ширхэг хадаасаа ч болов дотооддоо үйлдвэрлэдэг болохын тулд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд чиглэсэн төсөв, мөнгөний бодлого явуулах нь зүйтэй талаар ярьж байв. Гэтэл Монголбанкнаас он гарсаар бодлогын хүүг удаа дараа 13 хувьд барьж байгаа нь эдийн засагт ээлгүй шийдэл болж байна.
Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас шууд хамааралтай. Уул уурхайн экспортын гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байхад ганцхан Монголын эдийн засаг өссөн үзүүлэлттэй байна гэх “Хөөс”-тэй тоонд хууртаж боломгүй. Цаашид урд хөрш Монголоос авах экспортын хэмжээнд өрчлөлт оруулахад эдийн засгийн өсөлт саарч, нөхцөл байдал хүндэрч болзошгүй. Монгол Улсын нийт экспортын бараа бүтэээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс байгаа. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах бус уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах цаг нь болсон.
Өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад гадаад валютын нөөц 3.9 тэрбум ам. долларт, инфляцийн хэмжээ 10 хувьд хүрсэн учраас цаашид төгрөгийн ханш тогтвортой байна хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Тухайлбал, Монгол Улсын валютын нөөц 3.9 тэрбум ам.долларт хүрсэн. Дөрвөн тэрбум ам.долларт хүрэхэд 67 сая ам.доллар дутуу байна. Өнгөрсөн сараас 106 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь цаашид төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж байна. Ер нь эдийн засгийн өсөлт сайн байгаа. Төсвийн орлого давж байгаа. Энэ мэтээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайн байна гэдгийг тодотгосон юм. Эдийн засгийн бодит өсөлт гэдэг хичнээн мянган ажлын байр шинээр бий болж хэдэн хүн, ажилтай орлоготой, хэдэн бизнес эрхлэгчийн ашиг орлого өссөн гэдгээр хэмжигдэх учиртай. Гэтэл иргэд, өрхийн санхүүд хамгийн бага нөлөө үзүүлдэг уул уурхайгаас урвуу хамааралтай хэдэн тооны өөрчлөлтийг эдийн засгийн өсөлт гэж томъёолж бас тодорхойломгүй.
Монголбанкнаас мөнгөний хатуу бодлго явуулж бодлогын хүүг нэмэгдүүлэх нь иргэд, ААН-үүдэд гэхээсээ илүү арилжааны банкуудад илүү ашигтай. Өөрөөр хэлбэл, зах зээлд байгаа сул мөнгийг хүчээр төв банк татсанаар мөнгөний эрэлт саарч, худалдан авалт буурна.
Төв банк инфляцитай тэмцэх нэрийдлээр бодлогын хүүгээ өсгөсөн. Дагаад иргэдийн хадгаламжийн хүү өслөө. Банкууд нэмэлт зардлаа нөхөхийн тулд гол орлого олдог зээлийн хүүгээ өсгөсөн. Зээлийн хүү өссөнөөр хувийн хэвшилд зардал өснө. Өөрөөр хэлбэл, бизнесийн санхүүжилтийн өртөг өснө. Ингэж мөнгөний хатуу бодлого хувийн хэвшилд хүндээр тусч байна.
Зочин 2023-09-18 213.87.149.231
>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-18 202.21.108.1
дайн хийж олон улсын өргөн хүрээний хоригт байгаа улстай адилхан бодлогын хүүтэй байх нь арай хэтэрч бгаам бишүү?
банкны эзэд шулсаар л 2023-09-18 192.82.65.180
Манай улсын эдийн засаг арилжааны банкны эзэд, төрийн сайдуудыг томилдог хэдэн өгөр томчуудын халаасыг сүүлийн 30 жил түнтийлгэлээ. Монгол банк бодлогийн хүүг бууруулах боломжгүй мэтээр тархи угааж ирсэн. Яагаад тархи угаасан бэ гэвэл: Хятад улс мөнгөний бодлогын хүүг байнга буулгаж 4-6 хувьд барьж ирсэн хүчээр. тиймээс ч үйлдвэрлэл хөгжиж юм нь хямдхан дэлхийн супер эдийн засаг байж, ард иргэдийнх дундаж орлого цөм өслөө. яг ингэж ард түмнээ 20-30 хувийн шулсан тохиолдолд хөөж явуулсан Исланд
Зочин 2023-09-18 202.126.89.125
Банкууд барилгын зээл гаргахгүй энэ салбарын хэдэн зуун мянган ажилчид дампуурлаа
Хоёрдмол санаа илэрхийлсэн нийтлэл 2023-09-18 59.153.114.205
Энэ сэтгүүлч юу бичиж байгаагаа ойлгож байгаа болов уу?? Бодлогын хүүг эсэргүүцсэн гарчигтай нийтлэлийн Хятадын эдийн засаг нүүрс гаралтай холбоотой үзэл санааг уншихаар Бодлогын хүү өндөр байх ч ёстой далд санаа илэрхийлээд байх шиг сэтгүүлч минь дээ
Зочин 2023-09-18 202.126.88.75
Инфляци 6+/- хувь гэсэн хаана байна.
Иргэн 2023-09-18 66.181.186.208
Банкнууд бүтээх баялагт биш бүтээсэн баялагт зээл өгч мөнгө хүүлж байгаа. Бодлогоо үндсээр нь өөрчилж , мөнгөний реформ хийх хэрэгтэй. Аливаа юм анхан шатнаасаа зөв эхлэлтэй байх ёстой.
иргэн 2023-09-18 202.21.117.210
Бодлогогүй хүү гэдэг нь ч үнэн л дээ нэмж хасаад савлуулаад байдаг. Өмнө нь ковид 10 их наяд бла бла 00 цааснаас дор байсан бол бөөр ч аймшигтай болгосон одоо хичнээн өндөр цалин хичнээн хөдөлмөрлөөд ч ийм эдийн засагтай нийгэмд хүн амь зуухад хэцүү болсон шүү дээ. Одоо бодлогын хүү гэнэ үү хожимдсон ч гэсэн ингэсгээд ойрын хоёр жилдээ торгоогоод байвал арай дээр өшөө нэмэхсэн. Ер нь ийм бодлого ч гэж юу байхав монгол банкны сахалтай ченжийг зайлуулаад өгөх буянтай амьтан олдодгүйн байхда.
irgen 2023-09-18 66.181.182.206
chinii hezee ch oilgohgui asuudliig chi bish, dugnedeg Delhiin baiguullaga ni dugneed bna , munhag aa. Ulsaa, Erdenetee , Bayalagaa zarj bhad chi nudee nee, chihee ongoilgo. Duugarah zuilee olj duugar mangaraa.
Зочин 2023-09-18 59.153.115.45
МАНгарууд
Зочин 2023-09-18 202.55.188.116
Улсын төсөв чинь ДНБ ийн 10 хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргана гээд тодотгол хийчихсэн байхад, Тэр сонгуулийн төсвийн зах зээлд пэл хийтэл гараад ирэх мөнгө чинь инфляц ханшийг чинь сүйрүүлнэ. Тэгэхээр нийтээрээ хохирох уу, Мөнгөний чанга бодлого барьж байж л хазаарлана гэдгийг наад Монголбанкнаас гаргасан гэсэн чиний хуулаад тавьчихсан мэдэгдэл дээр чинь тодоос тод маш ойлгомжтой биччихсэн байхад юу гээд улиглаад байдаг юм бэ. Толгойгоо цэнэглэ сэтгүүлчээ.
irgen 2023-09-18 66.181.182.206
hun bur ih medemhii bolj , mergejliin tuvshnii asuudliig hov jiveer, uursdiin sonirhold, uls turd ashiglasaar uls oron balarch bna. Harin ch hetsuu hund ued Mongol bank zuv bodlogo, alsiin haraatai ajillasnaar busad ulsiig bodvol ediin zasag haritsangui sain bgaa shuu. Alivaag unen zuv, geheesee iluu ataarhaj, buruutgaj alban tushaal, erh ashigiin tuluu munhagiin tuil bolj bgaa ni haramsaltai . Delhiin mergejliin baiguullaguud ni uneleed , Covoiidiin ued mungunii bodlogoo zuv barisan geed