Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза" олон улсын наадам энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор 17 дахь удаагаа өчигдөр/2023.09.17/ болж, шилдгүүдээ тодрууллаа. Уг наадмыг анх нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаад 10 дахь наадмаасаа олон улсын наадам болсон билээ. Энэ жилийн хувьд их онцлогтой. Учир нь Говийн V ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ой тохиож байгаа учраас тус ойн хүрээнд наадмаа зохион байгуулахаар шийдсэн гэнэ.
Энэ жил тус наадмын үндсэн дөрвөн төрөл дээр уран бүтээлчид өрсөлдөхөөр болсон бөгөөд "Гэгээн муза 17" олон улсын театрын наадамд дараах нэр уран бүтээлчид нэр дэвшсэн юм.
Драмын жүжгийн төрөлд нэр дэвшигчид:
- "Сычуаний сайн хүн" /найруулагч Ёндоншарав, шилдэг эрэгтэй гол дүр Ялалт, эмэгтэй дүр Хулан, эмэгтэй туслах дүр Сувд/
- "Тамгагүй төр" /Шилдэг найруулагч Б.Баатар, шилдэг хөгжмийн зохиолч Бирваа, эрэгтэй гол дүр Д.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, эмэгтэй дүр Уранчимэг, туслах эмэгтэй дүр О.Дөлгөөн/
- "Опал" /эрэгтэй туслах дүр Төмөрбаатар, эмэгтэй гол дүр Энхтуул, эрэгтэй гол дүр Сэргэлэн, хөгжмийн зохиолч Цэцэн, Нямхүү, зураач Баярмагнай/
- "Шөнө буусан аадар" /Хөгжмийн зохиол Ган-Эрдэнэ, эрэгтэй дүр Эрхэмбаяр, эмэгтэй дүр Д.Ганцэцэг, шилдэг эрэгтэй туслах дүр Л.Сөрөлт, туслах эмэгтэй дүр Ч.Баярмаа/
- "Инээмтгий хүн" /эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг, туслах дүр О.Итгэл, гол эмэгтэй дүр н.Энэрэл/
- "Ууган хүү "
Хүүхдийн жүжгийн төрөлд:
- "Миний аав суупер баатар" /найруулагч, зохиолч Б.Мөнх-Амьдрал, Асардарь, Отгонцэцэг/
- "Асаж буй толгод" /тайзны зураач Сайханбаяр, Эрдэнэхүү, найруулагч зохиолч Мишээл/
- "Шидэт модны үр" /шилдэг найруулагч, дүр Хишигсүрэн, Дунгаамаа, Хашцэцэг/
- "Хамгийн том олз" /зохиолч Мандал, найруулагч Дашзэвэг, тайзны зураач Бат-Эрдэнэ, гол дүр Гансэлэм/
- "Модон зам" /шилдэг найруулагч Батнайрамдал, зураач Бат-Эрдэнэ, гол дүр Сүхбаатар, эмэгтэй гол дүр Дарь Цэрэнчимэг/
"Хоёр хүний жүжгийн төрөлд
- "Хунгийн дуу" /шилдэг эрэгтэй дүр Бат-Эрдэнэ/
- "100 иений тус" /найруулагч Амартүвшин, Ариунтуяа, эрэгтэй дүр Мөнхбаатар/
- Румыний "1001 шөнийн үлгэр"
- Буркина фасогийн "Задлан"
- Уругвайн "Рио"
- Солонгосын "Зэрлэг" жүжиг
Моно жүжгийн төрөлд
- "Хэмхэрхий дүрснүүд" /найруулагч Эрдэнэ-Очир, зураач Эрдэнэжаргал, Мөнхчимэг/
- "Галт шувуу" /найруулагч Жавхлантөгс, зураач Бат-эрдэнэ, шилдэг эмэгтэй дүр Одгэрэл/
- "Би ирлээ" /найруулагч Адъяабаатар, шилдэг эрэгтэй дүр Батмөнх/
- "Ричард гурав" /шилдэг эрэгтэй дүр Даваахүү/
- Италийн "Элвад үйлдвэрлэв" жүжиг
- Польшийн "Элсэн цаг"
- "Салхин сүйт бүсгүй"
Улмаар дараах уран бүтээлчид шагналын эзэд боллоо.
- "Шинэ эрэл" шагналыг Pro театрын бүтээл "Инээмтгий хүн" визуал драмын жүжиг
- Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг
- Драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг "Инээмтгий хүн" жүжгийн дүрээр
- Драмын жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг жүжигчин О.Энхтуул "Опал" жүжгийн дүрээрээ
- Драмын жүжгийн шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн "Инээмтгий хүн" жүжгээрээ
- Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан
- Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов "Инээмтгий хүн" жүжгээрээ
- Драмын жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Шинэбаяр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ
- Драмын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг Ардын жүжигчин Б.Сувд УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ
- Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Асардарь УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээрээ
- Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Золжаргал УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээрээ
- Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр "Сычуаны сайн хүн" жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, "Инээмтгий хүн" жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл
- Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр "Галт шувуу" жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл тус тус тодорлоо.
Холбоотой мэдээ