Куба улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

Куба улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлнэ

Куба улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд өнгөрсөн өдрүүдэд Куба Улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Ана Фресита Фрага болон Дээд боловсролын сайд Уолтер Балужа Гарсиа нартай уулзсан байна.

Уулзалтаар Кубын тал тэтгэлгээр Кубад суралцуулах Монгол оюутны тоог нэмэгдүүлэн 5 болгож байгаагаа мэдэгджээ. Харин манай талаас Монгол Улсад тэтгэлгээр суралцах Куба оюутны тоог мөн энэ хэмжээнд хүргэхээр болсон байна.

Куба улсад анагаахын чиглэлээр төгссөн Монгол оюутнуудыг дараагийн түвшин буюу резидентурт сургах хүсэлт тавьсныг нааштай хүлээн авчээ.

Залуу эрдэмтдийн хамтарсан судалгааг вакцин, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр хамтарч эхлүүлэх талаар мөн санал солилцсон байна. Кубын талаас энэ санал дээр нэмээд хүнсний аюулгүй байдал, байгаль орчны өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах саналуудыг тавьж тохиролцоонд хүрчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Кубын Ерөнхийлөгч ирэх жил манай улсад айлчилна. Энэ үеэр дээрх хамтын ажиллагааг эхлүүлсэн байхаар шийдвэрлэжээ.

Сануулахад, 2023 оны байдлаар Куба улсад 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм. Тэдгээрийн нэг нь “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр, бусад нь Засгийн газар хоорондын гэрээгээр сурч байна.

2022-2023 оны хичээлийн жилд Кубын Засгийн газраас анагаах ухааны чиглэлээр хоёр, эдийн засгийн чиглэлээр нэг оюутан суралцах хуваарь олгожээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж