Төрийн өмчит “Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон ээлжит улс төр эхэлжээ. "Ростех"-ийн өмчид байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг сахал Д.Эрдэнэбилэг худалдан авчирснаар зуун хувь Монголын өмч болсон билээ. МАН-ын ахмад гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ "Эрдэнэт" зуун хувь ард түмний өмч боллоо гэсэн ч үнэндээ тус үйлдвэр үеийн үед ялсан намын, тэр тусмаа эрх мэдэлтэй дарга нарын "саалийн үнээ" байсаар ирсэн. Тэгвэл тэрхүү саалийн үнээг хэн нь саах вэ гэсэн улс төрийн зодоон өрнөж буйг өнгөрсөн долоо хоногт болсон ажилчдынх нь ажил хаялтаас анзаарагдаж байна.
Тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн сар /2023.08.23/-д ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Улмаар өнгөрсөн Баасан гаригт/2023.09.15/ 07.00 цагаас ажил хаялтаа албан ёсоор эхлүүлснээр уурхайн үйл ажиллагаа тасалдсан. Энэ нь төсвийн олон зуун тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг “Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ажил зогссон цөөн тохиолдлын нэг юм. Үүнтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд тус үйлдвэрийн захирлыг тойрсон халаа сэлгээ яригдаж эхэлсэн байна. Хөшигний ард Г.Ёндонг намаас өгсөн улс төрийн даалгавраа биелүүлээгүй гэдэг шуум дэгдсэн бол тус үйлдвэрийн санхүүтэй асуудал Засгийн газрын түвшинд ч босож ирэх бололтой.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз гэгддэг Г.Ендонгийн оронд “Эрдэнэт" үйлдвэрийн тамгыг атгах хамгийн өндөр магадлалтай эрхмээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал тодорсон гэдэг мэдээлэл байна. Л.Баярмандал нь мөн л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өнгөрсөн хугацаанд шадарлаж ирсэн найз төдийгүй 10 жилийн ангид хамт сурч байсан гэдгийг эх сурвалж хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын суудалд очсоноос хойш Ашигт малтмал, газрын тосны газарт хийсэн хууль бус томилгоонуудыг нүдээ таглаж, дэмжсэн гол хүн гэдэг. Энэ утгаараа Л.Баярмандалыг “Эрдэнэ үйлдвэр”-ийн даргаар очиход салбарын сайд Ж.Ганбаатарын дэмжлэг ч өндөр байгаа аж.
Л.Баярмандалын намтрыг үзвэл, 1967 онд төрсөн. Уулын инженер, геологич мэргэжилтэй бөгөөд боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/ цолтой.
- 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан,
- 2005-2007 онд Япон Улсын Тохоку их сургуульд ассистант багш,
- 2007-2011 онд Сүмитомо корпорацид менежер,
- 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д гүйцэтгэх захирал,
- 2014 онд “УСУ Койл” ХХК-д гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан,
- 2017 онд Геологийн судалгааны төвд судлаач ажилтан,
- 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх,
- 2017-2021 онд Ерөнхий сайдын ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр ажилласан туршлагатай.
- Засгийн газраас 2022.01.12-нд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилсон.
Сонирхуулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар одоогийн жилийн өмнө (2022.08.30) Г.Ёндонгоос сайдын суудлыг хүлээн авч байсан юм. Ингэснээр уул уурхайн салбар мэргэжлийн, бизнесмэн сайдтай болсон байдаг.
Д.МЯГМАРДОРЖ
Зочин 2023-09-18 59.153.114.144
одоогийн захирал мэдлэг чадвартай мэргэжлийн хүнийг байнга шахаж шордож заавал идэж ууж хулгай хийх ёстой юм шиг бхымаа бас сэтгүүлч гуай долоохдоо учиртай долоо үхсэн ацных нь мэргэжлийн сайд гэж
тэс хөндлөн хүнийг хахаха
Зочин 2023-09-18 59.153.114.171
Ёндон ёндоогүй даргаар яах юм бэ шийвэр гаргаж чадахгүй ТУУЗ гэх юм захирал хэрэг байна уу асан сайд зайл
Guide 2023-09-18 59.153.115.230
Сэтгүүлч ээ, Та бичвэрийн алдаагаа эргээд нэг хар даа!
Зочин 2023-09-18 213.87.149.231
>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Иргэн 2023-09-18 43.228.130.169
Уг нь маш мундаг мэдлэгтэй залуу шүү.Эрдэнэт үйлдвэр арай тохирохгүй байхаа.Томоотой,даруу залуу даа
Cokol 2023-09-18 202.126.89.113
Бас 1 исда юу да
zochin 2023-09-18 43.228.129.150
АМГТГ-ын үе үеийн дарга нар хүүхэд, нууц амрагуудаа гадаадад сургуульд тэтгэлэгээр явуулсныг шалгасан юм уу. Шинэ дарга тавигдаад ашиглаж болох бүгдийг ашигладаг байж болохгүй. Мэргэжлийн, хулгайчийн түүхгүй хүн АМГТГ, Эрдэнэтийн даргаар томилогдоосой билээ. Уул уурхайн салбар авилгачдын үүр уурхай болжээ.
Уншигч 2023-09-18 202.131.225.197
Ээлжит авлигач хармаанаа түнтийлгэх нь.
шаарнууд 2023-09-18 202.179.22.28
Хэнтийнхэн ихэнхи нь маанаг шуналтай.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд Хүрэлсүх хүртэл. Хүүкийн хүн гэхээр л оюун ухаан дутмаг,ёс суртхуунгүй,хүншгүй,нэг тийм орон гаран хагас солиотой,сагсуу юмнууд. Юун төрийн хариуцлагатай ажил хаших өөрийгөө ч удирдаж чаддаггүй хогийн шаарнууд байнаа. Бүгдий нь нэрлээд явахад болно
Зочин 2023-09-18 15.204.234.176
Шударга хүн дээ
Хотын уугуул иргэн 2023-09-18 202.126.88.132
төрийн ажил бараг хийж байгаагүй ийм амьтныг томилж болдог юм уу. Уул уурхайн чиглэлээр төгссөн гэх боловч нэрнээс цаашгүй. Манай энэ томиллоо гэж ёстой бүрэн дампуурсан юм болжээ.
hudlaa gar 2023-09-18 66.181.170.157
bolichihoo
Зочин 2023-09-18 202.179.21.236
Увсын бүлэглэл гэдэг шиг Хэнтийн бүлэглэл хүчээ авч мафижиж байна даа
Зочин 2023-09-18 202.179.24.245
эн муу бас л нэг хулгайч
Zochin 2023-09-18 103.212.116.54
Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар дандаа Хүрэлсүхийн ангийн андууд сонгогдох ёстой юм байна. Үе дамжуулан залгамжилдаг шиг юмуу хаашаа юм. Одоо Эрдэнэт бас тийм болж байгаа юм байна.
Зочин 2023-09-18 104.28.71.90
49 d mungiig ni uguhgui zugeer l deeremdchideg saikhan garuud shuu… neg l udur tavan tolgoig delbelsen shig erdenet bas delbervel
зочин 2023-09-18 66.181.178.21
Ямар их алдаатай бичдэг юм бэ энэ сэтгүүлч.
Боловсролын доктор 2023-09-18 202.21.127.142
Уул уурхайгаар хамгаалсан хүн яахаараа боловсролын доктор болчдог юм болоо
зочин 2023-09-18 103.212.119.81
намайг болгооч, би сайн л ажиллуулна бас сахүүгээ (хувийн) сайжруулмаар байна, амьдрал гэцүү байна
Зочин 2023-09-18 66.181.188.89
МАГТАН МАТАХАА ГЭЖ ЭНЭ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА. ЗҮГЭЭР Л ЭРДЭНЭТ ТӨҮГ-АА БИЧИЖ Ч БОЛОХГҮЙ ЮМ ДАА. ЗААВАЛ ХЭН НЭГНИЙГ ХАВЧУУЛЖ БАЙХ ЮМ ДАА.
ХУУЛЬЧ 2023-09-18 202.179.27.0
ОДООНЫ САЙД ГАНБААТАР ТЭГЭЭД ДЭЛГҮҮРИЙН ЦУГЛУУЛАГ ХИЙДЭГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ БИШ ,,,,УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАСАН УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА . ,,,Уг нь тэр тамсагын орчны хятадуудын газрын тосныхоо ордын асуудлыг нэг тийш шийдвэл зүгээрсэн , .
Зочин 2023-09-18 66.181.191.191
daraaagiin eelj hoolondoo orhnee
Зочин 2023-09-18 66.181.180.80
хоосон данх л Нянгаруудаасаа тавьчихгүй бол чөтгөр байсан ч ялгаагүй
Зочин 2023-09-18 66.181.160.114
Эзэн шигээ элий балай юм солиороорой л***р сайт
зочин 2023-09-18 202.9.46.38
Улсын үйлдврүүд хувьд очвол төр дампуурч баячуулын харцаар хөдөлж гаднын хөрөнгө оруулагчид баялагт эзэн сууж түмэн олон гамшигт нэрвэгднэ ,,
Зочин 2023-09-18 202.21.108.15
Хүрэлсүх даварч гүйцэхнээ оцруулья
Төртэй ард түмэн байх юмсан 2023-09-18 59.153.85.132
Хүрэлсүх Баттулга гэх мэт боловсрол мэдлэггүй нөхдөөс ийм дарга нар төрнө дөө хөөрхий
Зочин 2023-09-18 103.212.117.205
Эрдэнэтийг сайн шалгах хэрэгтэй. Улсын төсөвт төлсөн мөнгөний хэмжээ нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хэлбэлзлээс шалтгаалдаг юм. Улс хамгийн муу менежер байдаг.
б 2023-09-18 66.181.191.170
Ацны мэргэжлийн сайд байдаг юм. Чихрийн наймаачин