Сураг ажиг: “Эрдэнэт”-ийн захирлаар Л.Баярмандалыг томилох уу?

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: “Эрдэнэт”-ийн захирлаар Л.Баярмандалыг томилох уу?

Сураг ажиг: “Эрдэнэт”-ийн захирлаар Л.Баярмандалыг томилох уу?

Төрийн өмчит “Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон ээлжит улс төр эхэлжээ.  "Ростех"-ийн өмчид байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг сахал Д.Эрдэнэбилэг худалдан авчирснаар зуун хувь Монголын өмч болсон билээ. МАН-ын ахмад гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ "Эрдэнэт" зуун хувь ард түмний өмч боллоо гэсэн ч үнэндээ тус үйлдвэр үеийн үед ялсан намын, тэр тусмаа эрх мэдэлтэй дарга нарын "саалийн үнээ" байсаар ирсэн. Тэгвэл тэрхүү саалийн үнээг хэн нь саах вэ гэсэн улс төрийн зодоон өрнөж буйг өнгөрсөн долоо хоногт болсон ажилчдынх нь ажил хаялтаас анзаарагдаж байна.

Тус үйлдвэрийн  Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн сар /2023.08.23/-д ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Улмаар өнгөрсөн Баасан гаригт/2023.09.15/ 07.00 цагаас ажил хаялтаа албан ёсоор эхлүүлснээр уурхайн үйл ажиллагаа тасалдсан. Энэ нь төсвийн олон зуун тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг “Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ажил зогссон цөөн тохиолдлын нэг юм. Үүнтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд тус үйлдвэрийн захирлыг тойрсон халаа сэлгээ яригдаж эхэлсэн байна. Хөшигний ард Г.Ёндонг намаас өгсөн улс төрийн даалгавраа биелүүлээгүй гэдэг шуум дэгдсэн бол тус үйлдвэрийн санхүүтэй асуудал Засгийн газрын түвшинд ч босож ирэх бололтой.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз гэгддэг Г.Ендонгийн оронд “Эрдэнэт" үйлдвэрийн тамгыг атгах хамгийн өндөр магадлалтай эрхмээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал тодорсон гэдэг мэдээлэл байна. Л.Баярмандал нь мөн л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өнгөрсөн хугацаанд шадарлаж ирсэн найз төдийгүй 10 жилийн ангид хамт сурч байсан гэдгийг эх сурвалж хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын суудалд очсоноос хойш Ашигт малтмал, газрын тосны газарт хийсэн хууль бус томилгоонуудыг нүдээ таглаж, дэмжсэн гол хүн гэдэг. Энэ утгаараа Л.Баярмандалыг “Эрдэнэ үйлдвэр”-ийн даргаар очиход салбарын сайд Ж.Ганбаатарын дэмжлэг ч өндөр байгаа аж.

Л.Баярмандалын намтрыг үзвэл, 1967 онд төрсөн. Уулын инженер, геологич мэргэжилтэй бөгөөд боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/ цолтой.

  • 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан,
  • 2005-2007 онд Япон Улсын Тохоку их сургуульд ассистант багш,
  • 2007-2011 онд Сүмитомо корпорацид менежер,
  • 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д гүйцэтгэх захирал,
  • 2014 онд “УСУ Койл” ХХК-д гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан,
  • 2017 онд Геологийн судалгааны төвд судлаач ажилтан,
  • 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх,
  • 2017-2021 онд Ерөнхий сайдын ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр ажилласан туршлагатай.
  • Засгийн газраас  2022.01.12-нд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилсон.

Сонирхуулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар одоогийн жилийн өмнө (2022.08.30) Г.Ёндонгоос сайдын суудлыг хүлээн авч байсан юм. Ингэснээр уул уурхайн салбар мэргэжлийн, бизнесмэн сайдтай болсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж