Бүх цэргийн наадмын түрүү Б.Өлзийсайхан гэж хэн бэ?

Бүх цэргийн наадмын түрүү Б.Өлзийсайхан гэж хэн бэ?

Бүх цэргийн наадмын түрүү Б.Өлзийсайхан гэж хэн бэ?

Цол чимэг олгох бүх цэргийн баяр наадам өчигдөр/2023.09.16/ Архангай аймгийн Цэцэрлэг хотноо боллоо.  32 дахь удаагийн уламжлалт барилдаанд нийт 256 бөх хүч үзэв. Үүнээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Б.Өлзийсайхан найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртжээ. Харин үзүүрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Х.Наранбаяр үлдэж, цэргийн заан цол хүртсэн аж.

Тэгвэл чансаа өндөр цэргийн наадамд түрүүлсэн, ирэх жил улсын цолтон болох магадлал өндөртэй Б.Өлзийсайхан гэж хэн бэ?

Тэрбээр 1993 онд төрж, 2012 онд сумын заан цол хүртжээ. 2013 онд дахин заан цолоо баталж, чөлөөт бөхөөрөө түлхүү амжилт гаргаж эхлэв. Түүний хувьд чөлөөт бөхийн шигшээ багт багтаж, тив дэлхийн томоохон тэмцээн уралдаануудад оролцож байв.

Б.Өлзийсайхан 2018 онд Налайх дүүргийн баяр наадамд зургаа даван шөвгөрч, аймгийн харцага цол хүртсэн юм. Өдийг хүртэл хугацаанд тэрбээр заал, танхимын барилдаанд тогтмол сайн барилдаж, сум, аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлээд зогсохгүй Н.Батсуурь даян аварга, О.Хангай аварга, Б.Орхонбаяр арслан тэргүүтэй шилдгүүдийг давж байлаа.

Цол ахих нь тодорхой байсан Б.Өлзийсайхан энэ жил Говь-Алтай аймгийн түүхт ойн баяр наадамд тав давж шөвгөрсөн ч бөхийн холбооноос тус барилдаанд цол, чимэг олгохыг дэмжээгүй юм. Улмаар Б.Өлзийсайхан өчигдөр бүх цэргийн наадамд түрүүлж, цол гуйж биш гуядаж авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.ЛХАГВА 2023-09-17 66.181.189.46

Бөх хүнд хурд, хүч, мэх гурав хамгаас чухал. Мэх байнаа одоо хурд хүч хоёртоо анхаарах хэрэгтэй

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-09-17 202.21.108.1

Бэлтгэл сайн хийх…Сэтгэл зүйн бэлтгэл …амрах завгүй бэлтгэл….. Найз бүсгүйгээ туйлын хүндэтгэх…хоол тохируулж ..зөвхөн өөрийн бэлдсэн ..хоол ..уух ундааг хэрэглэх…хүний өгсөн унд..хоол ..бохь ..боорцогийг Хайрхан уулс…ОВООнд өргөхийг бүү мартаарай….Сэтгэл зүйн бэлтгэл ….багшийн үг алтнаас үнэнтэй….Дасгалжуулагчийн үг .зөвлөлмж …их чухал шүү…..Хөлд СУМ шиг орох мэхээ улам төгс сайн эзэмшээрэй…….

Avatar

Нэргүй 2023-09-17 216.38.195.74

https:// www. msn. com
– I I; _ ob y;

Avatar

Нэргүй 2023-09-17 216.38.195.74

#; 1

Avatar

Нэргүй 2023-09-17 213.87.137.193

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж