Ким Жон Ун Оросын сөнөөгч нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ

Ким Жон Ун Оросын сөнөөгч нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ

Ким Жон Ун Оросын сөнөөгч нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын цөмийн хүчин чадалтай стратегийн бөмбөгдөгч онгоц, хэт авианы пуужин болон байлдааны хөлөг онгоцны үйлдвэрийг Батлан ​​хамгаалах сайд Сергей Шойгугийн хамт үзэж, ажлын явцтай танилцлаа. Номхон далайн Владивосток боомт хотоос 30 миль (50 км) зайд орших Оросын Кневичи нисэх онгоцны буудалд Сергей Шойгу Бямба гаригт Кимийг угтан авсан байна. Дараа нь Хойд Солонгосын удирдагч хүндэт харуулын жагсаалыг үзэж сонирхсон.

Шойгу цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай, Оросын цөмийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний гол тулгуур болох Ту-160, Ту-95, Ту-22М3 зэрэг стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг үзүүлэв гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ. Мөн Шойгу өөрсдийн пуужин, бөмбөгдөгч онгоцнуудыг Москвагаас Япон руу хурдтай нисч, буцаж ирэх боломжтой хэмээн магтжээ. Хэвлэлийнхэн мэдээлэхдээ, Ким Жон Унд Оросын үйлдвэртэй танилцах нь ихээхэн тааламжтай байсан тул нүүрэнд нь баясал тодорсоор байсан гэв. Шойгу түүнд цөмийн болон ердийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай “Кинжал” агаараар хөөргөх хэт авианы пуужингаар тоноглогдсон МиГ-31И дуунаас хурдан сөнөөгч онгоцыг үзүүлжээ. Уг пуужин нь 1500-2000 км (930-1240 миль) тусах чадвартай бөгөөд 480 кг (1060 фунт) хүртэл жинтэй. Энэ нь дууны хурднаас 10 дахин их хурдтай явах чадвартай.

Өмнөд Солонгос, АНУ Баасан гаригт Хойд Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаа нь НҮБ-аас Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчиж байна гэж мэдэгдэв. Орос улс Кимийн айлчлалыг олон нийтэд сурталчилж, 1948 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан БНАСАУ-тай цэргийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар олон удаа дурдсан юм. Москва Пхеньянтай найрамдалт харилцаагаа сэргээсэн нь Кимд Оросын зарим эмзэг пуужингийн технологийг ашиглах боломж олгох магадлалтай. Мөн Украин дахь дайнд Оросыг зэвсэглэхэд Хойд Солонгос тусалж магадгүй гэж АНУ болон Өмнөд Солонгос эмээж байна.

ЭХ СУРВАЛЖ: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-17 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Onoch 2023-09-17 202.5.202.2

Украйны дайнд хамаг нөөцөө барахыг хүсэхгүй л байгаа бх. Оросуудын тухайд хэдэн МиГ-29 өгөөд оронд нь баахан ердийн з****г аваад Украйныг туйлдуулж байсан нь хамаагүй дээр л дээ. Тиймэрхүү л тактик байгаа байх. Үнэтэй зэвсэгээ тэр бүр ашиглахгүй байгаа юм биш үү

Avatar

Оноч 2023-09-17 202.5.202.2

Баруун бол оросын хамаг хүчийг энд шавхъя гэж бж таарна. тэгээд украйн л хүүхэлдэй болчихож байгаа нь муухай байгаа юм доо. Монгол ийм тэнэг байж болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-09-17 103.215.14.2

Ээ хөөрхий аугаа Орос гэж л дуу алдахаас өөр хэлэх үг олдохгүйм даа

Avatar

Нэргүй 2023-09-17 213.87.137.193

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

А 2023-09-17 103.57.93.45

анугаасаа дутахгүй 2зэвсэглээр хөөцөлдөгч..дэлхий дэнр хийх ажил маш их бхад..

Avatar

Нэргүй 2023-09-17 202.21.107.44

Америкын 2 колони Өмнөд ба Самуурайнууд хар даран зүүдлэж орондоо шээс нь гоожих үе ирлээ.

Avatar

Нэргүй 2023-09-17 103.161.242.187

Хойд Солонгосоос барууныхан айж байгаа бололтой. Яаж байгаа нь тэрэв, тэд з****г хийж яаж чадааж. Худалдааг хориглох хэрэггүй, хэрэв их бууны сум авбал тэр нь буун дотроо дэлбэрнэ дээээ! Гэхдээ манай сэтгүүлчид багцаагүй улс юм, одоо орос ялагдаж байна, найдваргүй болсон гээд л бичээд байдаг, нөгөө ОХУ нь улам чангараад л. Мундаг танк, их б**, пуужин ирсэн гэж бас бичсэн байв, гэтэл тэд нь төмрийн хог болсон гэж барууныхан ярьсан байна. ОХУ хоцрогдсон, ядуу, тэнэг улс биш дэгээ?

Avatar

Зочин 2023-09-17 66.181.160.80

Хөөрхий …Явж явж Путины газар дээрхи ганц холбоотон нь Ким болснуу ? .. Их л ядарж дээ…
Бандгар пацаан дальжганж байж Хятад ахынхаа уурыг хүргээд жинхнээсээ өлсгөлөнд нэрвэгдэх гэж байгаан …

Avatar

Нэргүй 2023-09-17 202.126.89.113

Дебыль тыва шойгу ч үнэхээр л дебыль олень юм байншдээ,,,

Avatar

Нэргүй 2023-09-17 124.158.69.4

г*** ТАРВАГА ЧИ ХУЦАА

Avatar

Нэргүй 2023-09-17 202.9.40.104

ultrasonic гэдгийг л хэт авиа гээд л донгосоод шаax юм аа

Avatar

Нэргүй 2023-09-17 66.181.161.121

Мэдрэлүүд

Avatar

ОРОС ХОЙД СОЛОНГОСЫН ЗӨВ ЗӨВ 2023-09-17 66.181.189.175

ЗӨВ

Avatar

Нэргүй 2023-09-17 59.153.114.202

АНУ гэдэг их замын дээрэмчинг хашраах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж