Италийн цэргийн тийрэлтэд нисэх онгоц Турин хотод агаарын акробат сургуулилт хийж байхдаа осолдож, таван настай охин амиа алджээ. Тодруулбал, таван настай охин есөн настай ахын хамт машиндаа сууж байхад нь хар утаа манаруулсан нисэх онгоц агаар дээрээс унаснаар эмгэнэлт явдал тохиов. Охин газар дээрээ амьсгал хураасан бол, есөн настай ах нь хүнд бэртэж, эмнэлэгт хэвтэж байна. Тус цэргийн нисэх онгоцыг жолоодож байсан нисгэгч нь агаарын шүхрийн ачаар амьд үлдэв.
Италийн орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, анхан шатны мөрдөн байцаалтын явцад онгоц шувууны сүрэгтэй мөргөлдсөн. Үүний улмаас хөдөлгүүрт амьтан орж, хөдөлгүүр нь эвдэрсэн байж болзошгүй гэж үзэж байна. Энэхүү тийрэлтэт онгоц нь Ням гаригт Италийн агаарын цэргийн хүчний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцох ёстой байсан "Frecce Tricolori" багийн нэг хэсэг байв. "Reuters" агентлагийн мэдээлснээр, осол гарсны дараа уг арга хэмжээг цуцалсан байна.
Холбоотой мэдээ