"Ойрын 10 жил шинжлэх ухаан, шинэ сэргэлтийн он жилүүд байх болно"

"Ойрын 10 жил шинжлэх ухаан, шинэ сэргэлтийн он жилүүд байх болно"

"Ойрын 10 жил шинжлэх ухаан, шинэ сэргэлтийн он жилүүд байх болно"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд дээрх чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Энэ удаагийн дээд түвшний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгч, тэр дундаа олон арван орны төр, засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Мигель Диас-Канел Бермудез,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хурлын дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн улсуудын төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтыг амжилттай даргалж буй Бүгд Найрамдах Куба Улсын удирдагчид болон Кубын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Хөгжлийн хурдасгуур болсон шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлыг хэлэлцэж буй энэхүү дээд түвшний уулзалтыг нарлаг Хавана хотноо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт хурлын дарга аа,

Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай.

Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусаж байгаа цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахын тулд НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-гийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх нь нэн чухал байна.

Гэвч дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ.

Энэхүү дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх явдал юм.

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, инновацын тогтолцоог бүрдүүлэхээр тусгаж, ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд  байхаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол улс сүүлийн жилүүдэд цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг батлан хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор E-Mongolia системийг улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн бөгөөд 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулан Цахим үндэстэн болохоор зорин ажиллаж байна.

Мөн шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн паркийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна.

Цаашид Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжих, бүс нутгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зэргээр шинжлэх ухаан, технологийн салбарт бүлгийн гишүүн улсуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Эрхэм хурлын дарга аа,

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаан, технологи, инновац, түүний дотор  мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, хэрэглээ нь дэлхийн зах зээлд нэвтрэх шинэ боломжуудыг нээхэд чухал үүрэгтэй юм.

Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй улсуудын алслагдмал байршлын сул талыг бууруулж, уялдаа холбоог сайжруулах, ялангуяа худалдаа, тээвэр, транзит, харилцаа холбоо, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдол бүхий олон асуудлаар бодлогын судалгааг өндөр түвшинд хийж гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэхүү судалгааны төвийн шугамаар хөгжиж буй орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих судалгааны төслүүдийг Өмнөд-Өмнөдийн болон гуравласан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх нь тэдгээрийн үр өгөөж, цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан, улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилт  зориулагдах учиртай.

“Нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага” хүлээх, хөгжлийн албан ёсны тусламж болон уур амьсгалын санхүүжилтэд авсан үүрэг амлалтаа биелүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл, хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд тохируулан хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлөөр шилжүүлэх зэрэг боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хөгжингүй улс орнууд болон хөгжиж буй орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал юм.

Хөгжиж буй орнуудын бүлэг дуу хоолойгоо нэгтгэн, ашиг сонирхлоо хамгаалах яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж чадваас Умард ба Өрнөдийн орнуудын стратегийн түншлэл бэхжиж, мэдлэг, технологи, инновац хуваалцах үйл явц үр дүнтэй, эрчимтэй хэрэгжих нь дамжиггүй юм.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн хүрээнд хэлэлцэж буй “Даян дэлхийн цахим гэрээ” нь бүх нийтийн нээлттэй, ил тод, аюулгүй цахим орчныг бий болгоход чухал түлхэц болно гэж бид үзэж байна.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний энэхүү уулзалтын үр дүн хөгжиж буй орнуудын хөгжлийг тэтгэх, “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжлэх, ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-17 202.21.114.170

erguu ats yostoi teneg gar shu bi lav durgui ene nuhurt. odoo joohon bolovsroltoi hun bolgomoor bn ulsiin nuur tsarai

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-09-17 202.21.108.1

Ядаж ..Эрээн..Хиагт хоёр очиж ёсолсон бол ард..зонд хэрэгтэйсэн даа… Төсвийн МӨНГӨӨР энд тэнд тэнүүлдэгийг нь болиулмаар юм аа….Куба 14 000 гаруй км газраас ТАКСИ ОНГОЦоор тооцож МӨНГИЙГ НЬ төлүүлбэл зохилтой л доо….Испани….Англи хэл мэдэхгүй ХҮРЭЛСҮХ юу ..ярьж яваа бол доо… 2030 онд юу болно гэж мэргэн зүүд ярьж яваа бол доо ..Их л ёсолж дөвчигнөж яваа бол уу даа…Энд ирээд Иргэнэий хамгаалалтын хэдэн ГАЛ СӨНӨӨГЧчид өө.. зогссоож жагсаагаад Уламбаяр гэж ахлах хуранда..е

Avatar

Нэргүй 2023-09-17 213.87.137.193

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-17 202.9.46.92

Ямар онго нь тэгэж айлдсан юм болдоо. хөөрхий. Ямартаач бүрлээчтжй уулздаг дэлхийд хосгүй ЕӨКдөө.

Avatar

Копи Аннан 2023-09-17 66.181.185.153

Монголд байгаа цор ганц амьдралаас тасарсан хөөргөн зантай , хөлдүү офицер 1 байна

Avatar

СОНГОГЧ 2023-09-17 202.9.47.47

ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ??? НҮҮРСНИЙ 40,0 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ЭРДЭНЭТИЙН 49%, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР, ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР , ГЭХ МЭТЭЭР ЭХ ОРННОСОО ХУЛГАЙЛСАН, ДЭЭРЭМДСЭН ТОМ ГЭМТ ХЭРГҮҮД ШИЙДЭГДЭХГҮЙ ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА. …. ШҮҮГЧ НАР ЧИНЬ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА…..ОДОО ЯАХ ВЭ???

Avatar

Нэргүй 2023-09-17 202.126.90.88

НА НЭ НО …..FUTURE SIMPLE TENSE ALWAYS

Avatar

Нэргүй 2023-09-17 202.126.90.88

Election 2024, Promotion 🔴🔴🔴🟥🟥🟥

Avatar

Нэргүй 2023-09-17 66.181.179.49

Тэгнэ ингэнэ гэсэн хулгайчууд. Хэн ч тэгээд хэлчиж чадийшдээ. Та нар шиг юу чаддаггүй МАНгар хулгайчуууд монголын түүхэнд бхгүй

Avatar

Зочин 2023-09-17 202.126.90.115

Амжилт хүсье🌹 Ялангуяа мал аж ахуйн салбарын технологи, инновацид хөрөнгө оруулж олон малынхаа үр өгөөжийг дээшлүүлмээр байна 👍👍👍

Avatar

Нэргүй 2023-09-17 202.126.89.128

Manai uls fizik odon oron Gej agaariin yum hugjuulj bhaar Huduu Ah ahuin chigleliin erdemtdee sain hugjuuleh chigt yawbal zugeer

Avatar

иргэн.. 2023-09-17 202.21.108.1

5 жилийн дараах аа мэдэхгүй байж ..50 жил маань ч яамай даа…. Хэлсэн Хүрэлсүх……хэлүүлсэн МАН байхгүй байж байвал яана аа…. Харин 3 жил 5 жилд ээ юу хийх ээ ярвьж байвал арай дээр биш үү…Дэлхий бусад орны доог …Энэ үеийн Z Залуусын хүсэл мөрөөдлийн талаар юу ч оруулаагүй байж дэмий юм ярих нь илүүц байх өө….

Avatar

Зочин 2023-09-17 66.181.191.154

Монголын хорт хавдар: ардчиллын нэр барьсан неофашистууд газар авсаар ирсэн боловч нэгэн цагт сөнөж ард түмнийг минь баярлуулж, эх оонг минь цэвэрших тавилантай юм

Avatar

Нэргүй 2023-09-17 202.9.46.132

Ийм нөхөр ерөнхийлөгч болж байгаа оронд ч дээ, наадах чинь юу л бол

Avatar

Нэргүй 2023-09-17 59.153.115.105

Ээ үнэн л байгаа даа. Одоо судлаачдын байж байгааг харахад

Avatar

- 1 ; 2023-09-17 216.38.195.74

– # ; – tdb

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж