Уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна

Хуучирсан мэдээ: 2023.09.17-нд нийтлэгдсэн

Уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна

Уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна

2023 оны есдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 95 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж