Нэн эртний түүхтэй Цагаан хэрмийг хэтэрхий урт, замын садаа гэж үзэн "нүхлэх"-ээр оролдож байсан хоёр барилгын ажилчдыг саатуулжээ. Дэлхийн түүхэнд Чингис хаан, Манж нар л Цагаан хэрмийг довтлож байсан бол өнөө үед Жэн, Ван гэх барилгын ажилчид түүхэнд бичигдэх боллоо хэмээн цахим сүлжээ хэрэглэгчид нийтлээд байна. Хятадын эрх баригчид эртний хэрэм, соёлын дурсгалт газар,НҮБ-ын хамгаалалтад байдаг Цагаан хэрэмд хохирол учирсан ихэд шүүмжлэлтэй хандаж, хатуу арга хэмжээ авна гэв. Тодруулбал, 38 настай Жэн, 55 настай Ван нар Цагаан хэрмийг зэргэлдээх хотод барилгын ажил хийхээр явж байжээ. Цагаан хэрэм хэтэрхий урт тул цаад талд нь очиход маш их замыг туулж, тойрох ёстой болов. Харин тойрохын оронд барилгын ажилчид эксгаватороор нүхлэх гэж оролдож байхад нь жуулчид болиулсан байна. Нүхлэх гэж оролдсон хэсэг нь Шаньси мужид байрладаг ба хамгийн хадгалалт сайтай, судалгааны чухал ач холбогдолтой хэсэг байжээ.
Эх сурвалж: AP news
Иргэн 2023-09-16 66.181.186.208
Нураалгүй доогуур нь нүхлээд туннель байгуулж жуулчдад үзүүлж бас болно. Монголчууд энэ талд морьтойгоо бид нөгөө талд нь ногоогоо тариад …
Зочин 2023-09-16 203.169.50.236
Зөв. Хятад хүн хятад ухаанаараа л сэтгэж.
Зочин 2023-09-16 213.87.128.118
Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-16 139.5.219.13
Ар монголын тагнуулууд уу ха ха ха