Еврокомисс Украины Европын холбоонд /ЕХ/-д нийлүүлдэг үр тариа импортод хориг арга хэмжээ аваад нилээдгүй хугацаа өнгөрчээ. Тус улс хар тэнгисээр дамжин ЕХ-ны таван улсад үр тариа импортоор гаргадаг байсан. Хориг арга хэмжээ Баасан гаригт дууссан ч Польш, Унгар, Словак зэрэг улс үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Украин түрэмгийллээс өмнө үр тариан импортоор томоохон байр суурь эзэлдэг байсан. Гэвч 2022 оны эхэнд нөхцөл байдал өөрчлөгдөж зөвхөн ЕХ-нд ихээр үр тариа нийлүүлэн санхүүжилтээ босгодог болов. Хөрш зэргэлдээ орнуудад Украины үр тариа үнээ алдаж, нутгийн тариачдын орлогод сөрөг үр дагавар учруулсан.
Тиймээс ЕХ-ны засгийн газрууд Украины импортод хориг арга хэмжээ авахаар болжээ. ЕХ-ны хоригийн дагуу Украин бүтээгдэхүүнээ өөр улсуудад борлуулах ба зөвхөн холбооны улсаар дамжин өнгөрөх нөхцөлтэй байсан. Украин экспортын бүтээгдэхүүндээ тавих хяналтаа сайжруулна гэж амласны дагуу Еврокомисс хориг арга хэмжээг зогсоохоор болжээ. Гэвч тариаланчид ид ургацаа хураан, борлуулахаар бэлтгэж буй үед уг шийдвэр гарсан нь ихээхэн шүүмлэл дагуулж байна. ЕХ-ны Худалдааны комиссар Валдис Домбровскис Баасан гаригт хэлэхдээ, улс орнууд Украины үр тарианы импортын эсрэг нэг талын арга хэмжээ авахаас татгалзах ёстой гэж мэдэгдсэн. Гэвч Польш, Словак, Унгар улсууд даруй хариу арга хэмжээ авч, Украины үр тарианы импортод тавьсан хязгаарлалтаа сэргээв.Тэд Украины бүтээгдэхүүнийг дамжин өнгөрөхийг үргэлжлүүлэн зөвшөөрөх болно. Украин улс экспортоо хэр хэмжээгээр хязгаарлах амлалт өгсөн эсвэл шинэ хориг нь тус улсын бүтээгдэхүүний урсгалд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ