Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Серби улсын нийслэл Белград хотноо болох энэ сарын 21-нийг дуустал үргэлжлэх энэхүү тэмцээнд манай дөрвөн бөх өнөөдөр зодоглоно. Тодруулбал, Н.Наранхүү (61кг), Э.Тэмүүлэн (70кг), Б.Бат-Эрдэнэ (86кг), М.Лхагвагэрэл (125кг) нар тус тус барилдана.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 жингийн барилдааны сугалаа явагдлаа.
-57кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Занданбудын Занабазар эхний тойрогт Беларусь Улсын тамирчин Шамела Дмитритэй
-61кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү эхний тойрогт Хойд Македон Улсын тамирчин өсвөр үеийн ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Бесир Алили, Кубын Жосеф Андрес Силва нарын ялсантай
-65кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, Германы Александр Семисоровтой
-70кг-ын жинд залуусын ДАШТ-ий хүрэл, U23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Энхтуяагийн Тэмүүлэн, Гүрж улсын тамирчин U23 хүртэлх насны Дэлхийн аварга Жеорж Элбиказетай учраа таарлаа.
-74кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү, Серби Улсын тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболовтой
-79кг-ын жинд ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, БНХАУ-ын Ли Пейлонтой
-86кг-ын жинд залуусын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, БНСУ-ын тамирчин Кан Деакютай
-92кг-ын жинд U23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг, Израйл Улсын тамирчин Юри Калашников, Хажи Ражабау нарын ялсантай
-97кг-ын жинд спортын мастер Балтмөнхийн Бадамдорж, Молдова Улсын тамирчин Раду Лефтертэй. Түүнийг ялвал жингийн шилдэг Снайдер түүнтэй барилдах магадлалтай.
-125кг-ын жинд ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Дэн Живэйтэй тус тус учраа таарлаа.
Холбоотой мэдээ