Грета Тунберг шүүхэд дахин дуудагдав

Хуучирсан мэдээ: 2023.09.16-нд нийтлэгдсэн

Грета Тунберг шүүхэд дахин дуудагдав

Грета Тунберг шүүхэд дахин дуудагдав

Уур амьсгалын төлөө тэмцэгч Грета Тунберг хоёр сарын өмнө нь цагдаагийн хүсэлтийг үл харгалзан, эсэргүүцэл үзүүлсэн хэргээр шийтгэгдэж байсан . Энэ удаа мөн ижил Шведийн хөл хөдөлгөөн ихтэй боомт дээр жагсаал цуглааныг орхих цагдаагийн тушаалыг зөрчсөн гэж буруутгагдаж байна. Грета өнгөрсөн долдугаар сард Мальмо боомтоос газрын тос тээвэрлэх зам дагуу жагсаал хийжээ. Цагдаа нар жагсаалыг зогсоох тушаал гаргасан ч Грета эсэргүүцэл үзүүлснээр баривчлагдсан юм. Шүүх түүнийг дахин Мальмо боомтын ойролцоо жагсаал хийхийг хорьсон ба 2500 Шведийн кроноор (180 фунт стерлинг; 224 ам. доллар) торгосон байв. Гэвч Грета Тунберг шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр энэ сарын 27-нд дахин шүүхд дуудагдав. Шведийн прокурор Изабель Экберг мэдэгдэлдээ долдугаар сарын 24-нд болсон жагсаалыг зөвтгөх үндэслэлгүй бөгөөд замын хөдөлгөөнд саад учруулсан гэлээ. Тодруулбал, Грета “Ирээдүйг эргүүлэн авъя” бүлэглэлийн хамт Шведийн өмнөд хэсэгт орших Мальмо боомтод чулуужсан түлшний хэрэглээг эсэргүүцэн тэмцэж байв. Тэрбээр түлш ачсан тээврийн хэрэгслийг боомт дотогш нэвтрүүлэхгүй байхыг оролдсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж