Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Намрын бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр 10.00 цагаас нийслэлийн хэмжээнд эхлүүлнэ. Энэ үеэр гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хайс, хашлага, гэрлийн шонг угаахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ, нэгдсэн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.  Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм.  Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд  орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцан хийх аж.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг албаныхан уриалж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-16 213.87.128.118

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж