Нийт шүүгчдийн II чуулганыг зарлав

Нийт шүүгчдийн II чуулганыг зарлав

Нийт шүүгчдийн II чуулганыг зарлав

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг есдүгээр сарын 28-29-ний өдөр хуралдуулахаар болжээ.

Нийт шүүгчийн чуулган нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцдэг бөгөөд тодорхой хэрэг маргаантай холбоотой асуудлыг хэлэлцдэггүй.

Ээлжит хоёрдугаар чуулганаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсож, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-15 202.126.89.150

Ялзарсан хахуульчид өөрсдийгөө өмөөрөөд таарна биз !!!

Avatar

Нэргүй 2023-09-15 213.87.151.251

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-15 202.9.40.174

МАНАН-гийн улиг болсон буг болсон шүүгчдийг тэтгэвэрт нь гаргая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж