МХБ-ээр 51 мянган тонн төмрийн баяжмал борлууллаа

Хуучирсан мэдээ: 2023.09.15-нд нийтлэгдсэн

МХБ-ээр 51 мянган тонн төмрийн баяжмал борлууллаа

МХБ-ээр 51 мянган тонн төмрийн баяжмал борлууллаа

Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээр дамжуулан өнөөдөр /2023.09.15/ “Монголросцветмет” ХХК-ийн 51,000 тонн төмрийн баяжмалыг борлууллаа.

Төмрийн баяжмалыг нэг тонныг нь 90 ам.доллараас дуудан 99.5 ам.долларт хүргэн борлуулсан нь 10 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

МХБ өнгөрсөн долоо хоногт “"Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК худалдагчаар бүртгүүлж, бүтээгдэхүүнээ биржээр худалдаалах гэрээ байгуулсныг мэдэгдсэн. Иймээс МХБ тус компаниудын захиалгыг хүлээн авч, төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаа мэдэгдээд байсан билээ.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар энэ оны зургадугаар сарын 30-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбогдуулж, өнгөрсөн хавраас анх нүүрсийг МХБ-ээр дамжуулан арилжаалах болсон. Тухайлбал, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын хөрөнгийн биржээр 3.5 сая тонн нүүрсийг 43 удаагийн арилжаагаар, хил нөхцөлөөр борлуулснаар 121.7 сая ам.доллар буюу 420.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон гэдгээ саяхан мэдээлсэн.

Биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалснаар борлуулалтын үнэ нээлттэй, ил тод мөн нүүрсний хулгай зэрэг асуудлаас сэргийлэх боломж бүрдэж буйн зэрэгцээ татварын орлогыг ч өсгөсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж