Аврагчид 600 мянга гаруй иргэний амийг аварчээ

Аврагчид 600 мянга гаруй иргэний амийг аварчээ

Аврагчид 600 мянга гаруй иргэний амийг аварчээ

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.

Тус газраас гол усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 13 дахь жилдээ завьт болон хөдөлгөөнт, явган эргүүлийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан. Өнгөрсөн жил гол усны ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол энэ жил “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяныг зургаадугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд гол усны ослын нийт 46 дуудлага бүртгэгдсэн. Голын усанд автомашинтай суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд, нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргасан. Голын усанд живж 10 иргэн нас барсан, үүнээс том хүн найм, хүүхэд хоёр байна. Завьт эргүүлээр 36 том хүн, таван хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалж, голоос дөрвөн цогцос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

“Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” нөлөөллийн аян, завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийн ажлын үр дүнд 2023 онд голын усны ослын дуудлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувь, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын завьт эргүүл нь 2010 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байгаа. Энэ 13 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 695 удаагийн дуудлага мэдээллээр ажилласан бөгөөд 406,163 том хүн, 201,898 хүүхэд, нийт 608 мянга гаруй иргэний эрдэнэт амийг гол усны ослоос авран хамгаалж, 314 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:

-Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал гурван удаа үүсэж, бид холбогдох байгууллагатай хамтран хохирлыг бууруулах, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулсан. Энэ жил голын усны дуудлага багассан нь зохион байгуулсан арга хэмжээ үр дүнтэй байсны илрэл. Мөн “Мандал даатгал” компаниас голын эрэг дагуу камер байршуулсан, түүнчлэн НИТХ-д санал тавьж, 16 байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах дуут камерыг байршуулж байгаа. Цаашид албан хаагчдыг биетээр явуулах бус, дрон болон цахим цамхгуудаар дамжуулан иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, орчин үеийн дэвшилтэт технологийн ашиглан урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлого болон объектын гал түймрийн эрсдэлээс сэргийлэхээр “Эрсдэлгүй-Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж, эрсдэлтэй хороодод алба хаагчдыг ажиллуулна гэлээ.

Ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяныг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Өнгөрсөн жил ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ныг дуустал 40 хоногийн хугацаанд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 2023 он гарснаас хойш аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой нийт 1503 удаагийн ослын дуудлага бүртгэгдсэний 1108 буюу 73.7 хувийг ахуйн гал түймэр, 395 буюу 26.3 хувийг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага эзэлж байгаа юм. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага таван хувиар өсөж, ахуйн гал түймэр 14.1 хувиар буурсан байна.

Аяныг Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сууц өмчлөгчдийн холбоо, гэр хорооллын хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран зохион байгуулж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б 2023-09-15 66.181.160.23

СЭРҮҮН ЗҮҮДЭЛДЭГ ХҮҮРНҮҮД ШҮҮ. ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА.

Avatar

Дэл 2023-09-15 202.55.188.90

Энэ сансарын тоо хаанаас гаргаад ирэв миний ойр тойронд авруулсан хүн байхгүй

Avatar

Зочин 2023-09-15 202.126.90.113

Монгол үнэхээр гамшгийн орон болжээ. өнгөрсөн хугацаанд 5 тутмын 1 зайлшгүй үхэх байсан байна. ирээдүйд бүгдээрээ хэд дахин үхэх нигууртай байна. энэ тамын тогооноос яөж гарнаа

Avatar

зочин 2023-09-15 103.212.117.135

Энэ 13 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 695 удаагийн дуудлага мэдээллээр ажилласан бөгөөд 406,163 том хүн, 201,898 хүүхэд, нийт 608 мянга гаруй иргэний эрдэнэт амийг гол усны ослоос авран хамгаалж, 314 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.
Нэг удаагийн дуудлагаар очоод л 874 хүний амь нас аварсан болоод байх юм. Манайд ийм их хүн амь насаа алдсан гамшиг гарсан билүү? Эсвэл ОБГ-ын ажил багадаад муу ёр зөгнөөд байна уу? 400 сая жуулчин гм. ха ха.

Avatar

Зочин 2023-09-15 213.87.151.251

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн 2023-09-15 202.9.47.29

ОБЕГ-ын дарга нар хийсэн ажлаа арай хэтрүүлж мэдээлдэг, тэрэнд нь хүмүүс итгэхээ больсон. Төсөв ахиухан авах арга нь болсон юм билээ дээ.

Avatar

иргэн.. 2023-09-15 202.21.108.1

Гамшиг нэрээр цалин авч ..хоосон сүржигнэдэг Уламбаяр ч бил үү…ЭХНЭРТЭЙГЭЭ АВГАЙ хаданд очоод ЖИП эвдсэн нөхөр ОБЕГ байдаг гэсэн халагдсан уу…??Байвал халаач ээ..Машин эвдсэнийг нь төлүүлсэн үү… 600 000 мянган хүн яаж амь тавьж байхад нь аварсан ыг нь тодорхой бичээд өгнө үү.. Нөгөө явсан газар бүртээ ёслоод байдаг ХҮРЭЛСҮХ нь үүнийг харж байна уу….Нийслэлийн энэ хоёр худлаа ярьдаг нөхөд ажлаасаа өөрсдөө гарвал дээр дээ….

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-09-15 202.21.108.1

600 мянган хүнийг яаж үхэхээс нь … эсвэл амь насыг нь аварсан тухайгаа тодорхой хэлээч ээ…..Тоо мэддэг галын унтраагч … иргэний хамгаалалтын ахлагч байдаггүй юм уу…..Дугаар хорооны Дугар…Дулмаа хоёр л амь аварсан….Нохойд хазуулах гэж байсан хүүхнийг аварсан аа хэлж …… бүртгүүлж байгаач ээ….. тэгвэл зөв тоо гарах байх өө…

Avatar

Монгол 2023-09-15 66.181.190.120

Манай улсын өлгийтэйгээс эхэлээд таягтай хүртэл бүх иргэдийн таван хүн тутмын нэгийн амийг аварчээ.

Avatar

Иргэн 2023-09-15 103.212.117.163

608 мянга гэнэ үү??? Хэдээр үржүүлээд тийм болсон юм бол??? 10 л биш байгаасай

Avatar

Зочин 2023-09-15 103.80.210.233

Энэ 13 жилийн хугацаанд Нийслэлийн онцгой байдал нь Нийслэлийн хүн амын тал хэсгийн хүний тоотой тэнцэх, хүний амь насыг аварчээ. Эрүүл мэнд, цагдаагын байгууллага тэгвэл 3 сая хүний амь насыг аварлаа гээд л тоо тавих байх даа. Уул нь хүний амь аврах, эрсдэлтэй байдлаас аврах хоёр өөр ойлголт байгаа юм даа. Бүгд л хүний амь аварсан болгоод агаарын их тоо гаргачих юм.

Avatar

Зочин 2023-09-15 103.80.210.233

Энэ бол ёстой худлаа тоо. 600 мянган хүн бүгд үхэх эрсдэлтэй байсан гэж хэн тогтоосон юм. Ингэж худлаа тооцоолол хийхээ болиороо… Харин 600 мянган хүнийг эрсдэлт байдлаас аварсан гэвэл үнэнд ойр байж болох юм. Бүгд л их ажил хийсэн гэж худлаа тоо гаргаад … Энэ улс 3,3 сая хүнтэй түүний 5 хүн тутмын нэг нь үхэх эрсдэлд байсан гэсэн үг юм уу? Тэгвэл энэ улс оронд амьдрах ямарч баталгаа байхгүй, 5 хүн тутмын нэг нь үхэх, амь аврагдах нөхцөлд ордог гэж ойлгох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж