“Плечникийн Любляна” үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2023.09.16-нд нийтлэгдсэн

“Плечникийн Любляна” үзэсгэлэн

“Плечникийн Любляна” үзэсгэлэн

Монгол,  Словени хоёр Улсын дипломат харилцаа үүссэний 30 жилийн ойн хүрээнд Словенийн нэрт архитектор Йоже Плечникийн бүтээлээр “Плечникийн Любляна” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд зохион байгуулагдаж байна. Мөн тус уран бүтээлчийн мэндэлсний 151 жилийн ой энэ жил тохиож байгаагаараа онцлог юм.Ромын эзэнт гүрний үеийн архитектурын үлдэгдэл, ялангуяа Барокко хэв маягийн архитектураар тодорхойлогддог Любляна хот нь 1895 онд болсон газар хөдлөлтийн дараа Плечникийн бүтээл болох орчин үеийн Макс Фабиани буюу анхны орчин үеийн хот төлөвлөлтийн хэв загвартай болсон. Хэвшмэл хэв маяг бүхий хотоос орчин үеийн хэв маяг бүхий гоо зүйн шинэ үзэл баримтлалыг харуулсан өнгө төрх бүхий нийслэл хот болон өөрчлөгдсөн. Любляна хотын талаарх төсөөллөө бодит үр дүн болгохын тулд архитектурч Плечник гуч шахам жил ажилласан байна. Тус үзэсгэлэнд дээрх уран бүтээлчийн 20 гаруй бүтээлүүд олон нийтэд  нээлттэй тавигдана

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо нь 2021 онд Плечникийн Любляна хотыг хүн төрөлхтний үнэт зүйлд тооцогдох өвийн жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан. Ийнхүү оршин суугчдын хэрэгцээнд бүрэн нийцсэн, хот, соёл, хүрээлэн буй байгаль орчинтой уялдуулан бүтээсэн олон нийтийн газар, бүтээн байгуулалтуудаас бүрдсэн Любляна хотын үзэсгэлэнг энэ сарын 15-20-ний өдрүүдэд Монголын Уран зурагийн галлерейд үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж