Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц буурсан

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц буурсан

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц буурсан

Монголбанк мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасныг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр/2023.09.15/ хийлээ.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Энэ хурлаар эдийн засаг, банк санхүүгийн гадаад, дотоодын байдлыг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээхээр боллоо. Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын хүүгийн шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад муудаж, тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Гадаад эдийн засгийн өсөлт энэ онд саарах төдийгүй ирэх онд ч сэргэхээргүй төлөвтэй байна. Геополитикийн хурцадмал байдал, санхүүгийн хориг арга хэмжээ, дэлхийн томоохон банкуудын мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлж буй Хятадын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татаж байна. Экспорт буурч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл энэ улсад даамжирсан хэвээр байна.

Дотоод эдийн засгийн тухайд өсөлт нэмэгдэж, инфляци буураад байна.

Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний хагас жилд 6.4 хувьтай гарсан. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрлээ.

Ингэснээр уул уурхай болон бусад салбар идэвхжиж эдийн засгийн өсөлт хүлээлтээс давлаа. Мөн төсвийн тодотголын нөлөөгөөр өсөлтийн төлөв сайжирсан байгаа. Гэхдээ өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн төсөөлөл муу гарсан. Инфляц буурч Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байгаа бөгөөд ойрын 2-3 сарын хугацаанд 9-10 хувийн тогтвортой байхаар харагдаж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах байдал тогтвортой байна. Ингэснээр шатахууны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан байна. Гадаад инлфяц саарч байгаагаас гадна ачаа тээврийн нэвтрүүлэлт сайжирч, тээврийн зардал буурснаар импортын барааны инфляц үргэлжлэн саарахаар байна. Цаашид ч инфляц буурах төлөвтэй байна. Гэхдээ төсвийг тодотгон цалин, тэтгэврийг өсгөснөөр нийт эрэлтийг нэмэгдүүлж инфляцын дарамтыг өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нэмэгдүүлээд байгаа. Инфляц зорилтот түвшинд очиж, тогтворжих хугацаа бидний өмнө тооцоолсноос нэг улирлаар хойшилсон. Экспортын орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор урсгал болон төлбөрийн тэнцэтгэл ашигтай гарлаа.

-Гадаадын төв банкнуудын шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Нэгдүгээрт, УИХ Монгол Улсын 2023 оны төсвийг өнгөрсөн зургадугаар сард тодотгож, 1.8 их наядаар зардлаа өсгөсөн. Бидний хүссэн хэмжээнд инфляц буурсангүй. Тогтвортой буурах хандлага саармагжиж байна. Ирэх оны төсөв гараагүй байгаа ч хуулиараа 2024 онд төсөв өөрөө яаж өсөх талаар дунд хугацааны тоо гарсан. Бидний хувьд бодлогын хүү 13 хувьтай, инфляц 10 хувьтай байгаа ч хэвээр нь хадгалъя гэж байна.

АНУ-ын хувьд инлфяц зорилтот түвшинд нь хүрэх болоогүй байна. Энэ ч утгаараа гуравдугаар улиралд тэдгээр улсууд хүүгээ нэмэх болов уу гэсэн төсөөлөл байна. Европын холбоо сая нэмсэн. Дахиад ч нэмнэ гэдгээ хэлсэн. Инфляц дахин экспортлогдох магадлал бий.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-15 59.153.115.96

сонгуулийн өмнө доллар 1700 боллоо баларлаа гээд байсан одоо 34700 болж 2 дахин ханш унагасан энэ эргүүг огцруулаачээ

Avatar

Бүү итгн 2023-09-15 66.181.181.185

жирийн ард олноо яаж зовж бна. .
хүүхдүүд өлөн
эцэн эхэд ажил одохгүй бна

Avatar

Бүү итгээрэ 2023-09-15 66.181.181.185

энэ үнэн үү

Avatar

Нэргүй 2023-09-15 103.212.116.162

худлаа ааш

Avatar

Нэргүй 2023-09-15 202.179.21.203

худлаа тоо ярьж тархи угаадагаа болимоор юм. мах ногооны түр зуурын улиралын чанартай үнэ бууралт л нөлөөлж байгааг олгодоггүй юм байх даа.

Avatar

Нэргүй 2023-09-15 202.126.90.113

хятадын эдийн засгийн уналт манайд яау нөлөөлөх вэ? бид бэлтгэлтэй байж чадах уу

Avatar

Зочин. 2023-09-15 66.181.191.167

н**ш гэж.. Үд дпүн хаана байна..

Avatar

Нэргүй 2023-09-15 213.87.151.251

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-15 202.9.40.161

Хэн ч ингэж хэлж чадна гэвэл яах уу. Гадаад нөхцөл байдлын улмаас нтр гээл бүлт бүлт. Тэгснээ гадаад нөхцөл байдал улам муудна гэх шиг. МАН худ гэдэг нь энэ дээ. Зээл нтрийн хүүг багасгаад улсаа хөгжүүлэхээ бодно гэж байхгүй юмаа. Ихэнх нь Эдийн засгийн мэдлэгтэй болсон шдээ одоо больмоор юмаа.

Avatar

иргэн 2023-09-15 66.181.181.224

Энэ улсыг элгээр нь хэвтүүлж байгаа нэг ганц хөгийн хүн хог байнаа энэ ямаан сахалтай нөхөр энэ жасын нярвыг чанга хатуу хүн удирдахгүй бол ийм ш**** хамхуул шиг нөхдүүд яаж хийхэв дээ монголын мөнгөний бодлого өгзөгөө арчдаг 00 цааснаас дор байна шүү үнэндээ л хичнээн сайхан амьдрах гэж хичээгээд мөнгөний бодлого нь ийм ш**** боолын сэтгэхүйтэй цаг үед энэ улс орон өөдөө гишгэхгүйн байноо энэ муу хүн хогыг зайлуулаад дөнгүүрхэн юм тавьчихдгүйн байхдаа.

Avatar

Зочин 2023-09-15 202.126.89.107

Инфляцийн өсөлт бууралт нь эдийн засгийн өсөлтөөс хамаарахаа болчихсон юм биш биз. Хэрэглээний зүйлсийн үнийн өсөлтөд нөлөөлөх үү

Avatar

Нэргүй 2023-09-15 202.9.40.114

бусад уул уурхайн алт зэс жонш мал аж ахуйн экспортын орлогууд яасан…ганц нүүрс биш шүү дээ

Avatar

Иргэн 2023-09-15 202.9.40.114

бусад уул уурхайн алт зэс жонш иал аж ахуйг экспортын орлогууд яасан…ганц нүүрм биш шүү дээ

Avatar

Зайл 2023-09-15 202.21.107.62

яана вэ

Avatar

оркууд 2023-09-15 202.21.108.10

Юун өсөлт энэ тэр вэ худлаа ярихаа боль

Avatar

Уншигч 2023-09-15 66.181.178.34

гадаад өр буураагүй нэмэгдсэн гэж дутуу хэллээ

Avatar

Зочин 2023-09-15 66.181.161.63

Гүй тэгээд яагаад долларын ханш буурахгүй байгаан?

Avatar

Нэргүй 2023-09-15 122.201.23.83

Ийм тэнэг юм уу эсвэл албан хаагчид нь тэнэг юмуу

Avatar

Зочин 2023-09-15 202.126.90.7

Чи юу мэддэгтээ бусдыг тэнэг гэж солиороод байна аа. Байдлыг хэн ч ойлгохоор тодорхой мэдээлсэн байна.Шийдвэртэй маргах зүйл алга

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.182.200

Ханш унасаныг ЭЗ өссөн гэж ойлгох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж