Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц буурсан

Хуучирсан мэдээ: 2023.09.15-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц буурсан

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц буурсан

Монголбанк мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасныг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр/2023.09.15/ хийлээ.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Энэ хурлаар эдийн засаг, банк санхүүгийн гадаад, дотоодын байдлыг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээхээр боллоо. Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын хүүгийн шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад муудаж, тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Гадаад эдийн засгийн өсөлт энэ онд саарах төдийгүй ирэх онд ч сэргэхээргүй төлөвтэй байна. Геополитикийн хурцадмал байдал, санхүүгийн хориг арга хэмжээ, дэлхийн томоохон банкуудын мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлж буй Хятадын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татаж байна. Экспорт буурч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл энэ улсад даамжирсан хэвээр байна.

Дотоод эдийн засгийн тухайд өсөлт нэмэгдэж, инфляци буураад байна.

Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний хагас жилд 6.4 хувьтай гарсан. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрлээ.

Ингэснээр уул уурхай болон бусад салбар идэвхжиж эдийн засгийн өсөлт хүлээлтээс давлаа. Мөн төсвийн тодотголын нөлөөгөөр өсөлтийн төлөв сайжирсан байгаа. Гэхдээ өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн төсөөлөл муу гарсан. Инфляц буурч Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байгаа бөгөөд ойрын 2-3 сарын хугацаанд 9-10 хувийн тогтвортой байхаар харагдаж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах байдал тогтвортой байна. Ингэснээр шатахууны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан байна. Гадаад инлфяц саарч байгаагаас гадна ачаа тээврийн нэвтрүүлэлт сайжирч, тээврийн зардал буурснаар импортын барааны инфляц үргэлжлэн саарахаар байна. Цаашид ч инфляц буурах төлөвтэй байна. Гэхдээ төсвийг тодотгон цалин, тэтгэврийг өсгөснөөр нийт эрэлтийг нэмэгдүүлж инфляцын дарамтыг өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нэмэгдүүлээд байгаа. Инфляц зорилтот түвшинд очиж, тогтворжих хугацаа бидний өмнө тооцоолсноос нэг улирлаар хойшилсон. Экспортын орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор урсгал болон төлбөрийн тэнцэтгэл ашигтай гарлаа.

-Гадаадын төв банкнуудын шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Нэгдүгээрт, УИХ Монгол Улсын 2023 оны төсвийг өнгөрсөн зургадугаар сард тодотгож, 1.8 их наядаар зардлаа өсгөсөн. Бидний хүссэн хэмжээнд инфляц буурсангүй. Тогтвортой буурах хандлага саармагжиж байна. Ирэх оны төсөв гараагүй байгаа ч хуулиараа 2024 онд төсөв өөрөө яаж өсөх талаар дунд хугацааны тоо гарсан. Бидний хувьд бодлогын хүү 13 хувьтай, инфляц 10 хувьтай байгаа ч хэвээр нь хадгалъя гэж байна.

АНУ-ын хувьд инлфяц зорилтот түвшинд нь хүрэх болоогүй байна. Энэ ч утгаараа гуравдугаар улиралд тэдгээр улсууд хүүгээ нэмэх болов уу гэсэн төсөөлөл байна. Европын холбоо сая нэмсэн. Дахиад ч нэмнэ гэдгээ хэлсэн. Инфляц дахин экспортлогдох магадлал бий.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж