Зеленский айлчлалын хүрээнд Байдентай уулзана

Хуучирсан мэдээ: 2023.09.15-нд нийтлэгдсэн

Зеленский айлчлалын хүрээнд Байдентай уулзана

Зеленский айлчлалын хүрээнд Байдентай уулзана

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх долоо хоногт АНУ-д айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд уулзана гэж АНУ-ын хэвлэл мэдээлж байна. Удирдагчид ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцох ёстой гэж “ВВС”-ийн АНУ-ын түнш “CBS News” нийтлэв. АНУ-ын бусад хэвлэлүүд мөн Зеленскийг “Капитол Хилл “ рүү зочилж, Оросын түрэмгийллийн эсрэг АНУ-аас нэмэлт тусламж авахын тулд “лоббидох” болно гэжээ.

АНУ-ын хувьд Украины армийг санхүүжүүлж, олон тэрбумын зэвсэг, тусламж үзүүлдэг. Мөн төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн долоо хоногт Украинд айлчилж, 1 тэрбум ам. долларын тусламж үзүүлэхээ зарласан юм. Үүнд АНУ Украин руу илгээхгүй гэж мэдэгдээд байсан ураны савны шавхагдсан бүрхүүлүүд багтсан байна. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Байден Конгресст хандан Украин руу 24 тэрбум доллар дахин илгээхийг уриалсан юм.

Мөн Зеленский НҮБ-ын ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ Украинд айлчилж буй дэлхийн удирдагчидтай уулзалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын уулзалтын үеэр Украины Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөж , Пүрэв гарагт баталлаа. Сүүлийн үед АНУ-ын зарим төрийн эрх бүхий гишүүд Украины дайны талбарт гаргаж буй шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ нь Украин, АНУ-ын дунд үл ойлголцол гарах магадлалтайг шинжээчид онцолжээ. Дайны талбарт өнгөрсөн хугацаанд ямар нэгэн томоохон өөрчлөлт ороогүй. Тиймээс Украин тусламж хэрэгтэй байгаагаа батлах дарамттай тулгарч байна. Барууны дэмжигчид хангамжийн тусламжаа үргэлжлүүлэх талаар Украин дахин ятгахад хэцүү болж буйг шинжээчид мөн онцоллоо.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж