Их Британи, Франц, Герман улсууд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ хэвээр үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Энэ нь Ираны тал ОХУ-д нисгэгчгүй дрон, пуужин худалдахаас сэргийлж буйтай холбоотой аж. Иран 2015 онд олон улсад цөмийн хэлэлцээр байгуулахаар тохиролцсон ба гэрээний дагуу ирэх сард зарим хориг арга хэмжээг цуцлах ёстой байжээ. Гэвч Европын орнууд Ираныг уран баяжуулж, хадгалснаар гэрээгээ зөрчсөн гэж үзсэн. Учир нь ураныг өндөр баяжуулж , олборолсноор цөмийн зэвсэгт ашигладаг аж. Ираны хувьд уг үйлдэлийг "хууль бус, өдөөн хатгалаг" гэлээ. Европын орнууд НҮБ-ын хугацаа нь дөхөж буй хориг арга хэмжээг шинээр хуульчилж, үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
Тодруулбал, шинэчлэн үргэлжлүүлэх хориг арга хэмжээ нь Ираны баллистикт пуужин, дроны экспортыг зогсоох зорилготой. Өмнө нь Иран НҮБ-ын хоригийг зөвшөөрсөн ч ОХУ руу баллистикт пуужин, дрон нийлүүлснээр ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Анх 2015 онд АНУ, Их Британи, Франц, Хятад, Орос, Германы "P5+1" нэгдэл цөмийн зэвсгийн хориг, хэлэлцээрийг Иранд хүргүүлэн, зөвшөөрүүлсэн байдаг. Хэлэлцээрийн дагуу, Иран эдийн засгийн хориг арга хэмжээнээс гарч, цөмийн зэвсгийн үйлдвэрлэлт, пуужин нийлүүлэлтээ зогсоох учиртай байсан. Гэвч энэ жилээс Хятад, Орос тус хэлэлцээрт хэрхэн хандах нь үл мэдэгдэх тул Их Британи, АНУ, Франц зэрэг улсууд аравдугаар сарын 18-наас өмнө хариу өгөхийн сануулжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ