“Авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болдог”

“Авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болдог”

“Авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болдог”

“Нүүрсний” гэх дуулиант хэрэгт яллагдагчаар татагдан, Урьдчилан хорих 461  дүгээр ангид хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан нь дуулиан тариад буй.

Тэрбээр ХЭҮК-т хандсан захидалдаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо… Цор ганцаараа улс төрийн хоригдол болж, есөн сар хоригдож байна” гэх ноцтой зүйлүүдийг бичсэн байсан юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх дуулиант асуудалд тайлбар хийгээд буй.

Тэрбээр “Нүүрсний хулгайг тойроод олон л асуудал өрнөж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс нь ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдахаараа л хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг байсан юм бол яагаад авлига авав гэдэг асуудал үүсч байгаа.

Авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил шүү. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг булаадаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог" гэж хариу барив.

“Нүүрсний” гэх энэ дуулиант хэргийн шүүх хурлын товыг тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй. Тэрбээр шүүгч нараас татгалзах болсон үндэслэлээ "Намайг нүүрсний бус чирдэг жорлонгийн хэрэгт буруутган, яллаж байгаа. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэргээс нэг нь ч шүүхэд ирээгүй. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу. Надад үгээ хэлэх ганц арга нь энэ байна” гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ хэвлэлүүдийн дэлгэж буй баримтаар тэрбээр нэр бүхий компаниас авлига авсан, мөн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан, хууль бусаар олсон орлогоор орон сууц барьсан зэрэг нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон гэж мэдээлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.179.40

Ганц оронсууц биш ээ спорт комплекстэй бүхэл бүтэн хороолол барьж хулгайлсан мөнгөө угаасан

Avatar

Bolor 2023-09-15 139.5.219.16

Saidiigaa demjij baina unen shuu

Avatar

Зураач Лондон 2023-09-15 90.208.245.113

ЕС, түүний ЗГ-ыг дэмжинээ!

Avatar

Нэргүй 2023-09-15 213.87.151.251

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-15 139.5.218.177

хучээ нэгтгээд 8жил болох гэжбайна .хуцдаг муу эргуу данх вэ чи

Avatar

Нэргүй 2023-09-15 103.212.117.166

Оюун-эрдэнэ сайд аа! Ичиж амьдраарай. Шударга 5 гээд хуцаад байсан чамд итгэж бүх эрх мэдлийг чинь өглөө. Одоо юугаа хийэ балайраад байгаа сүг вэ? Эрх барьж байгаа намын дарга ерөнхий сайд боллоо. Одоо болохоор хүч хүрэхгүй ч гэх шиг. Чи энэ суудлаа тавьж өгөөд зайл. ү****ц хог минь гудамжинд лаазаа өшиглө

Avatar

Нэргүй 2023-09-15 103.212.116.210

намын дарга ухаантай юм чи зайлуулаач. хулгайч луйварчинг чи мэдэж чи таньж байгаа бид тэднийг чинь танихгүй чи мэдэж устгах ёстой шүү! худлаа гоншигноод эр зориггүй байж эрх мэдэлд дуртай балай хог байна даа

Avatar

Нэргүй 2023-09-15 202.9.40.174

Авилгалтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа жирийн иргэд бид дэмжих ёстой. Эс тэгвээс тэр ганцаардаж мэднэ. бас зохион байгуулалттайгаар түүнийг унагааж мэднэ

Avatar

Нэргүй 2023-09-15 103.212.117.166

эрх мэдэл атгачихаад юу чадахгүй хогийг өмаөрөх хэрэггүй . арчаагүй ерөнхий сайдаа ч хат даа

Avatar

1 2023-09-15 202.21.102.222

Ene buh erh medlee avzan bizdee, yagaad gonshignood baigaan, yuch hiij chadku pop garldaa

Avatar

ХАХАХА 2023-09-15 202.126.90.36

ААНХАН, БАС ГЭНЭТ ЭХ ОРОНЧИД БОЛЦГООДОГ. ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЯВЖ БАЙХАД НТР ГЭЖ ИРЭЭД Л…

Avatar

Зочин 2023-09-15 103.212.117.237

авилгачдын эцэг хэдэн тэрбумын босготой сайд нар нь яг өөр шиг нь хогын хулгайч нар авилгал аьчаад юу ч хэлж чадахгүй бгаагаа юу гэх вэ хамгын том авилгачин нь хамгын түрүүнд дуугарна гэсэн өөрөө хамгын том авилгачин нь юм бна гачгаар нүүрс ухахадаа сайн байхаа одоо өөрөө энхийн цагаан тагтаа гэнээ хогын гачгаар нь

Avatar

Нэргүй 2023-09-15 139.5.216.103

БУЗРЫН ИДЭЭ БЭЭРИЙГ ЧИИНЬ ОЮУНЭРДЭНЭ Л ШАХАЖ БНА ЭРГҮҮ ХОНЬ МИНЬ

Avatar

Bolor 2023-09-15 139.5.219.16

Tiimeee zuw zuw ideeneeseee salah heregtei

Avatar

Зочин 2023-09-15 103.212.117.237

хогыа худырй новшоо чи авилгачдын эцэг байж юу хуцаад бгаан чи ч гэсэн хэлэн тэрбумын босготой сайд томилчоодгачгаарын томилсон сайдууд яг гачгаар шиг л бгаа юу ч хэлж чадахгүй л бга биздээ муу аар хятадаа

Avatar

Нэргүй 2023-09-15 202.126.89.150

Хөөрхий энэ муу чинь хамаг байдгаа АТГ-т улайчихсан хүн бнаа !!! Оffteik гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэргээс нэг нь ч шүүхэд ирээгүй .
Би АТГ-т бүгдийг хэлсэн,дараад үлдэх юмуу?! Над шал өөр жорлонгийн хэрэг тохож бна гэж улайм цайм хэлсэн бна ш дээ ! Энэ хүн энэнээс илүү юу гэхийм бэ ?!
Бүх нүүрсчдийн хэргийг дараад өнгөрөх гэж байгаам бна !
Одоо ард түмэн АТГ-ын үүдэнд шаардах жагсаал хийх ёстой юм бнаа !!!

Avatar

иргэн.. 2023-09-15 202.21.108.1

Баатар гээд НЭГЭН хүнийг Ерөнхий сайд далдуур ..их дэмждэг гээд байгаа юм …аа…Тэр нь Ах нь ч гэх шиг …Ямарч байсан Ерөнхий сайд өөрөө….Хүний эрхийн үндэсний хороонд очсон зүйлийг нь ТЭР байгууллага нь шалгахаас өмнө мэддэг журам ТАНЫ эрх ..үүрэгт байдаг уу? ХЭҮК чинь УИХ аар батлагддаг байгууллага гэсэн шүү дээ….Та ТЭР байгууллагын бичиг хэрэгт орж гарч байгаа өргөдөлийг сэм ҮЗДЭГ болсон юм уу????

Avatar

Нэргүй 2023-09-15 64.119.31.205

Nuursnii hergeer bus yagaad jagsaal tsuglaan zohion baiguulsan hergeer yllah geed bgaag ni ta nar medej bn uu. Tuhain ueiin zasgiin gazar buh erh medliig olgoj undesnii ayulgui baidliin zuvlumjiin door tuhain shiidveruudiig gargaj offtek geree baiguulah erhiig ni ugchihuud odoo bolohoor ichihgui ingej yrij bolohgui ee Oyunerdenee chi ter ued zasgiin gazriin hereg erhleh gazriinh ni darga bsan medehiin deedeer medej bgaashd.

Avatar

Нэргүй 2023-09-15 202.9.46.205

Хөөрхий муу авилгачид чинь бас их бие муутай хүмүүс байдаг юм билээ ш дээ. Баригдахаараа л хамаг бие нь муудаад, эрүүл эрхтэн гэж байхгүй, өдөр хоногоо хүлээсэн үхлүүт өвчтэй болчихдог. Аргагүй ш дээ, аймаар их мөнгө идэж байгаа юм чинь.

Avatar

Зочин 2023-09-15 202.9.46.154

Түрүүлж дуугарсан нь “ хулгайч шүү “ гэлүү ?

Avatar

иргэн 2023-09-15 62.55.205.86

Хамгийн том хулгайч нь хамгийн эхлээд чанга дуугараад эхэлнэ гэж нөгөө жижиг авилгач нь шүүх дээр яриад байсан, яг л болж байна даа, ккккккк

Avatar

иргэн 2023-09-15 62.55.205.86

Баатар ахыг чинь авилгач гээд хэлсэн байна лээ шүү, тамгатай төрийн эзээн,

Avatar

Нэргүй 2023-09-15 103.212.116.38

Нүүрсний биш жагсаалын асуудлаар хүнийг суулгасан, хэргийн материал, яллаж байгаа ял шийтгэл нь нүүрстэй хамааралгүй асуудлаар яриад байгаа бол Ганхуягийн зөв штэй, ХЭҮК бодитой шалгаж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Энэ чинь хүний эрхийн асуудал, хүн өөрийгөө хамгаалах л ёстой. Ер нь нүүрсний хулгайгаа ийм байдлаар далдлах гээд байгаа юм биш үү.

Avatar

Нэргүй 2023-09-15 103.212.119.56

Гээн дээ ч – гоон доо ч … Аль аль нь ариухан цагаан гарууд биш ээ , Тэрэлжийн шугуйд ч , Туулийн хөндийд ч цэргийн бага даргыг баахад , сандлаас босч чадаагүй сонсогчийг шээхэд цементэн шугуй ширэлдүүлэх МӨНГӨ " ургачихаа " юу – цагаа чагна …

Avatar

Долгион 2023-09-15 66.181.176.224

Энэ хэргийг бол мэдэхгүй, харин Оюука Ганхуяг 2 г бол танина.
Ганхуяг Оюукаасаа илүү хэлсэн ярьсан ажил хэрэгч хүн бол мөн. Оюука бол зүгээр л богино зайн зальтай л хүн.

Avatar

Нэргүй 2023-09-15 202.21.114.170

ooroo jinhene avilgachin g*** biz dee. yaaj ingej ih bayjsiin har zaluugaasaa nam dagasan ulun boos baij

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.186.74

Энэ чадваргүй үлбэгэр засгийн газрыг огцруулаачээ. Ядахдаа энд тэнд очиж худлаа хэрэгжихгүй шийдэл ярьсан энэ данхнааас салцгаагаачээ. Нүүрсний хэрэгт Нянгарын фракц гарцаагүй холбогдолтой боллоо.

Avatar

Нэргүй 2023-09-15 103.57.94.238

Пээ эгэ хорвоогын хамгийн аруин цагаахан амьтан юм байншдээ энэ Ганхуяг гэдэг гар чинь. Ганцааранг нь хориод л зовоогоод л. Шанага ч нүүрс хулгайлаагүй мөртлөө хэдэн арван тэрбумаар нь байшин сав бариулаад л эхлээ юу да. Найзуудтайгаа нийлж хөлс хүчээрээ бариа юу ккк.

Avatar

Гайхагч 2023-09-15 66.181.161.154

Ямарч гэмгүй хөөрхий амьтан бүү зовоо л доо.Наадах чинь ёстой ариуны ариун жинхэнэ
мөнчирөөрөө мөнгө олоод хаус зуслан ордон хороолол барьчихсан юм биш үү? Тэгвэл Eрөнхий сайд худалч хүн байхаа

Avatar

Нэргүй 2023-09-15 202.131.229.163

Ерөнхий сайд зөвхөн Ганхуягын талаар биш танай Сайтын эзний талаар ч ярьсан, тэр талаар нийтлээч Сайтдаа.

Avatar

Зочин 2023-09-15 202.131.229.163

Ерөнхий сайд зөвхөн Ганхуягын талаар биш танай Сайтын эзний талаар ч ярьлаа, тэрийг та нар нийтлээч сайтдаа.

Avatar

Иргэн 2023-09-15 103.212.117.163

Ишш хөөрхий тэр Ганхуй гэдэг залуу уурлах нь аргагүй аргагүй. Бөөн авлига аваад мөнгөтэй болж барилга бариулааөд сүйд болж байсан чинь энэ ороолон гарч ирээд хамаг юмыг нь бусниулаад тэр авилга авдаг өгдөг юмыг нь зогсоочихлоор уур нь хүрээ биз ккк

Avatar

иргэн 2023-09-15 202.21.126.195

Энэ хүн хнйсэн хэргээ хүлээнэ хүлээлгэнэ шүүх.Хамгий гол нв Оюунэрдэнэ ийм МУ-н Ерөнхий сайд байхгүй.Юу гэвэрл төрийн дээд түвшиний хүнд хэлэх үг хэлэхгүй шүлсээ залгих үг гэж байх ёстой.Шүлсээ залгилаа гээд буруу зүйлтэй эвлэр гэсэн үг биш.Төрийн бүх зүйлийг ил болгоно гэдэг чинь төргүй тамгагүй төр байхгүй гэсэн үг.Одоо энэ нөхөр гарч ирсэнээс хойш төрийн ажил сайн ч байсан буруу болсон.Хэвлэлийнхэн болон Оюунэрдэний гар хөл бологсод дургүйгийн нь хүргэсэн хүн болгоныг ялтан болгосон.

Avatar

Зочин 2023-09-15 59.153.115.193

Эвий минь. Энэ Ганхуяг хүрз байтугай халбагаар хутгах төдий ч нүүрс хулгайлаагүй гэнэ. Хурдан суллаж, урдах ерөнхийлөгчийн жишгээр энэ муу залууд хөдөлмөрийн баатар цол өгөх нь л зөв бололтой шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж