“Авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болдог”

Хуучирсан мэдээ: 2023.09.15-нд нийтлэгдсэн

“Авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болдог”

“Авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болдог”

“Нүүрсний” гэх дуулиант хэрэгт яллагдагчаар татагдан, Урьдчилан хорих 461  дүгээр ангид хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан нь дуулиан тариад буй.

Тэрбээр ХЭҮК-т хандсан захидалдаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо… Цор ганцаараа улс төрийн хоригдол болж, есөн сар хоригдож байна” гэх ноцтой зүйлүүдийг бичсэн байсан юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх дуулиант асуудалд тайлбар хийгээд буй.

Тэрбээр “Нүүрсний хулгайг тойроод олон л асуудал өрнөж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс нь ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдахаараа л хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг байсан юм бол яагаад авлига авав гэдэг асуудал үүсч байгаа.

Авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил шүү. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг булаадаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог" гэж хариу барив.

“Нүүрсний” гэх энэ дуулиант хэргийн шүүх хурлын товыг тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй. Тэрбээр шүүгч нараас татгалзах болсон үндэслэлээ "Намайг нүүрсний бус чирдэг жорлонгийн хэрэгт буруутган, яллаж байгаа. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэргээс нэг нь ч шүүхэд ирээгүй. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу. Надад үгээ хэлэх ганц арга нь энэ байна” гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ хэвлэлүүдийн дэлгэж буй баримтаар тэрбээр нэр бүхий компаниас авлига авсан, мөн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан, хууль бусаар олсон орлогоор орон сууц барьсан зэрэг нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон гэж мэдээлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж