“Эрдэнэт” -ийн ажилчид удирдлагаасаа 10 дахин бага цалин авдаг тогтолцоог өөрчлөх ёстой

Хуучирсан мэдээ: 2023.09.15-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” -ийн ажилчид удирдлагаасаа 10 дахин бага цалин авдаг тогтолцоог өөрчлөх ёстой

“Эрдэнэт” -ийн ажилчид удирдлагаасаа 10 дахин бага цалин авдаг тогтолцоог өөрчлөх ёстой

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид өнөөдрөөс /2023.09.15/ ажил хаялт зарласантай холбогдуулж, Монголын Үйлдвэрийн эвлэлүүдийн холбоо/МҮЭХ/-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлаад байна. Тус үйлдвэрийн ажилчдын цалин хөлсний нэмэгдлийг судлаад үзвэл сүүлийн 10-аад жилийн хугацаанд инфляцын төвшинг нөхөх хэмжээнд  буюу үндсэндээ жил тутамд 10 орчим хувиар нэмж ирсэн. Үйлдвэрийн ажилчид инфляцын төвшин дээр бодит цалингийн нэмэгдэл хэрэгтэй байна шаардлага тавьж ирсэн. Хоёр талаас зөвшилцөхөөр талууд өнгөрсөн хугацаанд хамтын хэлэлцээрийг хийсэн ч ойлголцолд хүрч чадаагүй байна. МҮЭХ-ны зүгээс өчигдөр орой хуульчдын багаа “Эрдэнэт” үйлдвэр лүү явуулсан.

Ажил хаялт бол нэг номерын зорилго биш.

“Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа удирдлагын зүгээс мэдэгдэл хийсэн. “Гурван жил дараалан цалинг жилд 15 хувиар нэмэгдүүлье гэдэг санал тавьсан ч  ҮЭХ-ноос зөвхөн 50 хувь дээр хатуу зогсч байна гэж “Эрдэнэт” үйлдвэрийн дарга мэдэгдсэн. Бид тус үйлдвэрийн ҮЭХ ноос мэдээлэл авахад шийдвэр гаргах төвшний хүмүүс оролцдоггүй мөн хамтын хэлэлцээрт удирдлагуудын багаас өвчтэй, чөлөөтэй гэхчлэн хамтын гэрээ байгуулах процессыг удаашруулсны улмаас арга буюу ажил хаяхаас аргагүй болсон.  Захиргааны зүгээс цалинг 15 хувь хүртэл нэмэх боломжтой гэж мэдэгдсэн. Бидний хувьд ажлын ачааллаас нь хамааруулаад цалин хөлс орлогыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээч ээ гэдэг хүсэлт тавьж ирсэн” гэдэг зөрүүтэй байр суурь илэрхийлсээр байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, захирлууд нь 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэдэг мэдээлэл бий. Гэтэл ажилчдын дундаж цалин 4 сая төгрөг гэж хэлж байгаа нь удирдлага нь 5-10 дахин их цалин авдаг гэсэн үг. Энэхүү ажилчдынхаа дундаж цалингаас 5-10 дахин их цалин авдаг системийг өөрчлөх цаг нь болсон. Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, хариуцлага өндөртэй, ачаалал өндөртэй ажил хийдэг ажилчдын цалин орлогыг илүү нэмэх саналыг нь бид дэмжиж байгаа.

Ажилчдын цалин 1.7 сая төгрөгөөс эхэлдэг бол 6 сая төгрөг хүртэл цалин авдаг ажилчин нь хүнд нөхцөлд, илүү цагаар ажиллаж энэ хэмжээний цалин авдаг гэж байгаа. Иймээс “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны зүгээс тавьж буй жинхэнэ ачаалал авч ажилладаг хүмүүсийнхээ цалинг нэмэх шаардлагатай гэдэг саналыг дэмжиж байна” гэлээ.

МҮЭХ-ны зүгээс Засгийн газар томилсон үйлдвэрийн удирдлагад чиглэл өгнө байх гэж харж байна гэдгээ мөн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж