Хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн түгжрэл нэмэддэг учраас замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг есдүгээр сарын 15-н хүртэл тэгш, сондгойгоор зорчиулсан бөгөөд өнөөдөр /2023.09.15/ дуусгавар болж буй. Тиймээс замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл машины дугаарын сүүлийн оронгоор Даваагаас Баасан гаригуудад зорчих хуучин хувиарлалт руу шилжиж байна.
Түгжрэлийг шийдэхийн тулд ид ачааллын үеэр тэгш, сондгойгоор зорчих түр журмыг хэрэгжүүлж замын хөдөлгөөнийг зохицуулсан иргэдийн зүгээс түгжрэл буурсангүй хэмээн шүүмжилсэн. Тиймээс түгжрэлийг шийдэх дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг албаныханд сануулсан. Түгжрэлийг богино хугацаанд шийдэх боломжгүй ч урт, дунд хугацаанд шийдвэрлэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буйгаа албаныхан мэдэгдэж буй. Тиймээс түгжрэхгүйн тулд иргэд нийтийн тээврийг сонгох, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг богино хугацаанд авах арга хэмжээг авч, уриалж буй. Тиймээс иргэд нийтийн тээврийг сонгох нь түгжрэхгүй, цаг хэмнэх нэг боломж юм.
Д.ДАВААХҮҮ
Холбоотой мэдээ