"Эрдэнэт"-ийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэхээр болж, ажил хаялт зогсов

"Эрдэнэт"-ийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэхээр болж, ажил хаялт зогсов

"Эрдэнэт"-ийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэхээр болж, ажил хаялт зогсов

НЭМЭЛТ:

"Эрдэнэт" үйлдвэр ажилчдынхаа цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмэхээр болсноор ажил хаялт ч зогсчээ. Тус үйлдвэрийн уурхайчид өнөөдөр 07:00 цагаас ажил хаялт зарласан юм. Үйлдвэрийн ажилчид сарын өмнө цалингаа нэг дор 50 хувь нэмэгдүүлэх шаардлага тавьж, зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан ч уг саналыг "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагын баг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлж, улмаар ажил хаях хэмжээнд асуудал хурцадсан юм. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлага, тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нэлээд удаан хугацаанд зөвшилцсөний эцэст цалинг 30 хувиар нэмэх шийдвэрт хүрснээр ойлголцолд хүрчээ.

Г.Ёндон: Удам дамжсан уурхайчин гэж байх ёсгүй

НЭМЭЛТ: 

“Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Ёндон энэ цаг мөчид ажил хаялт зарласан уурхайчидтай уулзалт хийж байна. Уулзалтын үеэр Г.Ёндон захирал "Өнөөдөр ажилчдын цалинг 50 хувиар нэмэх ямар ч боломжгүй. Ажилчдын цалинг ирэх гурван жилийн хугацаанд үе шаттай нэмнэ. Үр дүнд нь нэг ажилтны цалин нийт 50 гаруй хувиар нэмэгдэх боломжтой.

Тэгвэл уурхайчдын зүгээс дангаараа улсын төсвийн 10 хувийг бүрдүүлдэг улсын үйлдвэрийн хувьд хийсэн ажилдаа таарсан цалин хөлс авъя гэдэг байр суурь илэрхийлэв. Мөн Г.Ёндон захирлын зүгээс “Ажлын байр өвлөгддөг зүйл биш. Би ч гэсэн удам дамжсан уурхайчин. Гэхдээ би аавынхаа ажлын байран дээр ажиллах албагүй. Би үүн дээр хатуу байр суурь баримтална. Намайг ирэхээс өмнө энэ асуудлыг шийдсэн байсан. Тэтгэвэрт гарч байгаа уурхайчны хүүхдийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд үйлдвэрт ажилд авах боломжгүй” гэлээ. Харин уурхайчдын зүгээс энэ асуудлаар шийдвэрээ өөрчлөхгүй гэдэг байр суурьтай байлаа.

"Эрдэнэт" үйлдвэрийнхэн ажил хаялт зарлаж, уурхайг зогсоожээ

"Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ажилчид өнгөрсөн сар /2023.08.23/-д ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Уурхайчид  өнөөдөр /2023.09.15/ 07.00 цагаас эхлэн ажил хаялтаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирал Г.Ёндон  уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон гэдгийг мэдээллээ.

Тэрбээр “Миний бие ээлжийн амралтаа авсан үед Үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажилт зарласан гэдгийг дуулгах нь зөв байх. Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээ мөрдөж ирсэн. Хамтран ажиллах дэгээ гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн хэлцлийг үйлдвэрийн зүгээс мөрдөж ирсэн. Энэ хугацаанд ажилчдад дарамт шахалт үзүүлэх, хориглосон арга хэмжээ аваагүй. Ажил хаях нь ажилчдын эрхийн асуудал. Нөгөө талаас үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажил хаялтад хүндхэн хандаж байгаа. Бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа зүйлээс уурхайн удирдлагуудын зүгээс уриалга гаргасан. Гэвч өнөөдөр ажил хаялт эхэллээ. Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мөнгөншагайгийн зүгээс үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэсэн нь үндэслэлгүй. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд зургаан удаа хуралдаж, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг үйлдвэрийн зүгээс хүлээж авахгүй гэдэг шалтгаанаар хурал хаяж гарсан. Бид үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн шүүхэд хандсан. Ж.Мөнгөншагай 2023 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульд өрсөлдөж, сонгогдохдоо ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Бидний зүгээс үүнийг боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн” гэлээ.

Тэгвэл тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга дарга Ж.Мөнгөншагай өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ, “Манай холбоо 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын үе үеийн уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд 45 жил улс, орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн. Саалийн үнээ шиг ажилласан.

Цар тахал болон нийгэм эдийн засаг хүндрэлтэй цаг үед Монгол Улсын нийт айл өрх, ААН байгууллагын цахилгаан, ус дулаан, хогны төлбөрийг 1.6 жил төлсөн. Үүний тулд 7000 гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй тасралтгүй хариуцлагатайгаар хөдөлмөрлөсөөр ирсэн. Одоо ч бид хангалттай сайн ажиллаж байгаа. 2023 оны эхний зургаан сарын байдлаар улс орон нутгийн төсөв болон ашгийг 50 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Гэтэл 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад "Эрдэнэт" үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна.

2023 оны нэгдүгээр сараас эхлэн Үйлдвэрийн газрын захиргаанд албан бичгийг таван удаа хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбаргүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Үүнд бид харамсч байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хэсэгчлэн ажил хаялт зарлах үндэслэл бий болж байгаа учраас Засгийн газар, "Эрдэнэт" үйлдвэр, “Эрдэнэс Монгол”-д хүргүүлээд байна. Иймд 2023 оны наймдугаар сарын 30-ны өглөөний 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийн авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийн хэсэг ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна” гэж байлаа.

Д.МЯГМАРДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

95 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-15 202.131.230.218

Монголд байгаа уул уурхай нэртэй цалин багатай юмнуудад ажиллаж амьдарлаа битгий үрээрэй залуусаа говь алтайд үйл ажиллагаа явуулаад эхэлсэн максын уурхайнууд цалин их бага юм байна лээ шүү

Avatar

Зочин 2023-09-15 202.131.230.218

Бусад уул уурхайнууд нэртэй гадна дотны хулгайчуудын компаниуд эрдэнэт шиг цалин өгдөггүй шүү дээ ер нь залуус минь уул уурхай нэртэй цалин багатай цалингаа нэмдэггүй хогийн цалинтай хогийн компаниудад ажиллаж амьдарлаа битгий үрээрэй тэрний оронд солонгос явж 2 жил ажиллаад ирсэн нь хамаагүй дээр шүү жишээ нь хан алтай ресурс гэж нэг новшийн компани бий

Avatar

ИРГЭН 2023-09-15 66.181.167.254

ААВ НЬ ӨРӨМДӨГЧ, ХҮҮХЭД НЬ ӨРӨМДӨГЧ БОЛ ЯАХ ВЭ ? УДАМ ДАМЖСАН ГЭХГҮЙ ЮУ ? ӨВӨӨ НЬ БАС ӨРӨМДӨГЧ ….

Avatar

Нэргүй 2023-09-15 71.239.25.243

ard n Ebe Baasanhuu 2 baigaa.Ter l Mungunshagai gej nohoin gulugt heden tsaas uguud ene osda n hurliizuudiin hatgaasaar uimuuli bna.

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.168.131

ajilchdiinhaa tsalin uramshuulliig nemeh n zuv shaardlaga shuu d. ahiad ch nemeh heregtei. heden darga nar tenesen undur tsalintai yag uurhain talbart ajillaj bga ajilchid n gar deere uchuuhun tsalin avaad bj bdag, mun ajliin orchin, bagaj heregsel, ajiliin huvtsas zergiig chanarjuulah heregtei.
mungunshagai mundag ajillaj bna shu, amjilt

Avatar

Ebe 2023-09-15 66.181.161.212

bugdiin halaach davartsan piz daanuud

Avatar

zochin 2023-09-15 202.9.40.43

Zuv.Eeree henii tabiul.henii angiin hun bilee.Uls turd ur udamaaraa hulgai hgd suuj bhd.ajilchin hun huuhdee yagaad huuhdee ajiltai.tsaashdaa meregjiliin ajilchin bolood yvj boldoggui uom.100 nii 40 % huvi ajilchdiin huuhed bj bolno.

Avatar

Нэргүй 2023-09-15 59.153.114.153

Удам дамжсан уурхайчин биш Ажлын байр залгамжилсан уурхайчин гэх нь зөв.

Avatar

Эрдэнэ 2023-09-15 43.242.243.139

шантаажчингуудад буулт хийх ёсгшй

Avatar

Нэргүй 2023-09-15 103.57.92.27

дарга нарын хэт их цалинг бууруулах тухай жагссан бол бүх монголчууд дэмжих байлаа, угаасаа өндөр цалинтай өндөр тэтгэвэртэй вант улсын иргэд дахин нэмүүлнэ гэхээр санаанд буухгүй юм аа.

Avatar

Зараа 2023-09-15 202.55.188.116

удам дамжсан дарга сайд байгаад бодоод байхад удам дамжсан уурхайчин яагаад байж болохгүй гэж???

Avatar

ЮУ ВЭ!!!!!!!!!!!!!! 2023-09-15 202.126.89.214

ЭНГИЙН ИРГЭДИЙН МӨРӨӨДЛИЙН ЦАЛИН ЭРДЭНЭТИЙН АЖИЛТАНУУД АВЧ БАЙХАД ҮХСЭНЭЭ ХИЙЖ НЭМЭЭД БАЙГАА ЮМ. ХАРИН УЛС ТӨРИЙН ШАХААГААР ОЧДОГ, ЮУ Ч БҮТЭЭДЭГГҮЙ ДАРГА, ДАРГАНЦАРУУДЫН ЦАЛИНГ 30 ХУВЬ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ ШУДАРГА, ЁНДОН ГУАЙ, ТА ӨӨРСДИЙН ӨНДӨР ЦАЛИНГ АВЧ ҮЛДЭХ ГЭЖ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЖ, ТӨРИЙГ ТОНОЛОО. АЖИЛ ХАЯАД БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ОРЛОХ ГЭЭД МОНГОЛД МЯНГА МЯНГАН ЗАЛУУС АЖИЛГҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА.

Avatar

Иргэн 2023-09-15 202.126.88.110

Мэдлэг, чадвар шаардсан газруудад мэдлэгтэй, чадалтай залуус ажилладаг юм. Мэдлэг, чадварынхаа ачаар өрсдийгөө бодитоор үнэлүүлж цалингаа нэмүүлж чадсанд баяртай байна. Бусдын цалинг багасгаж энэ залуусын цалинг нэмээгүй гэдгийг дээрх коммент бичигч маань бяцхан тархиндаа ухаараарай. Чадваргүй бол буйдан дээрээ эцэг, эхийнхээ тэтгэврийн зээлийг дуугуйхэн идээд сууж байлдаа, гуйж байна.

Avatar

batdorj 2023-09-15 103.57.94.108

endon zahirlaa bitgii buuj uguurei

Avatar

Иргэн 2023-09-15 202.126.88.110

Тамын тогооны үлгэр!

Avatar

Зочин 2023-09-15 202.126.89.229

Нэмээд л өгчихөөч дээ. Уурхай бол хүнд ажил шүү.

Avatar

Zochin 2023-09-15 66.181.161.106

hund ajil yum bol yaagaad udam damjin ter uildwert horgodood bdgiin. Er n bol songon shalgaruulalt gdg zuw shuu

Avatar

Нэргүй 2023-09-15 202.72.242.141

Форд компани ажил хаясан 600 хүнийг ажлаас халах тухай мэдэгдсэн бна. Олон удаа давтагдаж болохгүй л үйлдэл бна шүү.

Avatar

Сараа 2023-09-15 66.181.183.251

Үнэнхүү тэнэг үйлдвэр.Тэн хагас ажилдыг н халбал таарна.Оюу толгойн 1 хүний ажлыг 3 хүн хийдэг.Яг орос маягаар олуулаа хүний хүчээр ажил хийдэг газар даа Бас бөөн дарга орлогч гээд цаг алж ажил хийдэг бөөн хоолны савууд

Avatar

Зочин 2023-09-15 202.126.88.110

Шаал өөр юм энд яригдаж байна! Юугаа ч ойлгоогүй байж нүд нь эргэлдээд л орж ирээд х****л ерөөл урсгачих юмаа…

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.180.160

ГОК-ын ажилчид тэтгэвэрт гарсаныхаа дараа ч тэтгэвэрийн хажуугаар цалингаа үхэн үхтлээ авдаг юм байна лээ. Монгол улсын хөдөлмөрийн хуульд байхгүй энэ заалтаа нэг бол үл хэрэгжүүлэх, эсвэл эрх тэгш байдлыг хангуулах зорилгоор төрөөс эрдэнэт үйлдвэрээс бусад байгууллагын ажилчидад энэ заалтаа мөн адил хэрэгжүүлэх нь зүйтэй.

Avatar

Уул 2023-09-15 202.9.47.49

Ажилчдын цалин хэд вэ? Дарга нарын цалин хэд вэ? 100 дахин зөрөөтэй шүү!!! НДШ-ийн дүнгээс харж болно. Ёндон сард 28-50 саяыг НДШ-д төлдөг төлдөг гэх АЛБАН БУС мэдээ байдаг. Түүнээс илүү ОРЛОГО ОЛДОГ гэх.., Жич: Балансын бус хүдрээс олсон.., Шинэ ТЕХНИК ТЕХНОЛОГИ нэвтрүүлсэн гэж тэр хэсгийн ахлагч нар 1200& , Хэсгийн дарга дарга 2400&, Цехийн дарга гээд эхлэнэ. Дарга нар ажилласан жилээс хамаарч 24 сараас дээш амардаг гээд..,

Avatar

Зочин 2023-09-15 202.9.40.84

Аьахаа авч бгаа бол хийхээ сайн хий.Ажлын цаг харж ядсан даргын үүдэнд суудаг хэрүүлч авгай нар бол зүгээр орон тоо бөгөлсөн хэхэггүй ацнууд бдын шд.

Avatar

Улс төрчид өөрсдөө төрийн албыг удам дамжуулдаг юм чинь барьцах нь аргагүйшд 2023-09-15 139.5.216.28

Улс төрчид өөрсдөө төрийн албыг удам дамжуулдаг юм чинь барьцах нь аргагүйшд

Avatar

Нэргүй 2023-09-15 71.239.25.243

uul n Mungunshagai metiig tomhon yumtai garuudad hayaj uguud w buvsduulehed l zahialagchaa heleed ami guina. Daan ch Yondo n ene hulgaichaas dor hulchgar osda b a.

Avatar

Нэргүй 2023-09-15 213.87.151.251

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-15 192.82.65.181

oorsdoosoo hsaad 59 nemchiheech

Avatar

Цог Мн 2023-09-15 66.181.161.190

ШАЛТГААН ЮУ Ч БЖ БОЛНО. МЭДЭХГҮЙ ЭЭ.
ХАРИН АЖИЛ ХАЯХ ЭРХГҮЙ ГЭДЭГ ТЭЦ 4 АЖИЛ ХАЯВАЛ 30 ХОНОГ БИШ 30 ЭСВЭЛ 3 ЦАГ АЖИЛ ХАЯВАЛ ЦАЛИН 50 БИШ 100% ХҮЧЭЭР НЭМҮҮЛЖ ЧАДНА Л ДАА. ЭРДЭНЭТ ГАНЦХАН КОВИДООР УЛСЫГ ТЭЖЭЭГЭЭД БААТАР БОЛООГҮЙ ЮМ ШҮҮ. ТЭЦ 4 ТОГОО ҮНЭГҮЙ НИЙЛҮҮЛЖ БСАН НЬ ЭРДЭНЭТЭД ДАРАГДАЖ ЯВСАН. ДЭЛХИЙН АЛЬ Ч ЗГ ТОГОО БАЗДАГ БОЛОХООР. МАНАЙ 4Р СТАНЦ СҮҮДЭРТ НЬ ЯВСАН Ч ДУУГАРААГҮЙ ШҮҮ. ЯАХАВ 6 ЦАГ ТОГ ТАСРАХАД УЛС ДАЯАР ЯАСНЫГ САНАГТУН. 3 ХОНОГ ТАСАРВАЛ ЭНЭ УЛС ЯАХ БИЛ ЭЭ

Avatar

МОНГОЛД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН АВЧ БАЙЖ БАЙС АЖИЛ ХАЯНАА, АЙН 2023-09-15 202.126.89.214

МОНГОЛД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН АВЧ БАЙЖ БАЙС АЖИЛ ХАЯНАА, АЙН. ОРЛОХ НӨХДҮҮД ОЛОН МЯНГААРАА ООЧЕРЛОЖ БАЙНА.

Avatar

Зочин 2023-09-15 103.212.118.232

Ёстой тамын тогооны үлгэр биш эмгэнэл юмаа. Адилхан ажил авагч байж чамд ямарч гэм хийгээгүй хүмүүст атаархсандаа цалинг нь нэмүүлэхийн эсрэг байдаг. Тэдний цалин нэмэгдвэл бусдынх нь дагаад өснө шүү дээ. Ганц монгол хүн л хажуудахаа цалингаа нэмүүлэхэд дургүйцдэг.

Avatar

Zocin ba 2023-09-15 59.153.113.249

Ulsin gants uildverig tsus holillduulj b** buzarlaarai..arai sh uu..udam dancing gej yu ve…eruu yum uuu erdenet mongol ulsinh. .

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-15 103.212.116.97

ҮЭХ-ны дарга Ж.Мөнгөншагай гэх нөхөр дахин сонгогдохын тулд ямарч үндэслэлгүй, хоосон оноо авах гэж хийсвэр байдлаар "ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ" гэсэн хоосон амлалт өгчихөөд түүнийгээ биелүүлэхийн тулд ажилт хаялт зохион байгуулж хүмүүсийг турхирч байгаа юм байна. Айлын рэх хүүхэд шиг ингэж аашилж болохгуй байх шүү. Бусад газруудтай харьцуулахад Эрдэнэтийн ажилчид өндөр цалин авдаг гэсэн. Битгий даварцгаа_ Монголд ажил хийж улсад орлого оруулж байгаа нь ганцхан та нар биш…

Avatar

Улсын төсвийн 10% 2023-09-15 66.181.191.175

улсын төсвийн 10%-ийг бүрдүүлдэг гээд мөн тийм хэмжээний цалин авна гэнэ үү, энэ бол солиорол. Монгол улс бие даасан Вант улсуудад задрах нь ээ.

Avatar

Нэргүй 2023-09-15 59.153.114.253

Эрдэнэт хотод ГОК-оос өөр олигтой ажил бхгүй тул бүгд орьё гэнэ шдээ

Avatar

Нэргүй 2023-09-15 59.153.114.253

Удам дамжсан уурхайчин, багш, инженер, цагдаа гээд бүхий л салбар ингэж л явдаг. Гадаадын бүх л улс ийм л жишгээрр явдаг зүйлийг үгүйсгэнэ гэвэл Ёндон банди амжхгүй л дээ

Avatar

Нэргүй 2023-09-15 202.21.108.3

Хэлсэн үг өгүүлбэрийг гүйцэд уншиж ойлгоод дараа нь наад тэнэг комментоо бич за юу….

Avatar

Нэргүй 2023-09-15 43.242.243.250

Харин тх

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.160.9

Тэнэг гаруу

Avatar

зочин 2023-09-15 66.181.161.126

эргүү мал п***а минь явж жорлонгоо угаа

Avatar

Нэргүй 2023-09-15 202.126.90.59

даварцан гарууд вэ шинээр ажилчид аваад ажиллуул

Avatar

Цог Мн 2023-09-15 66.181.161.190

ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ НЭРИЙГ БОДОЖ ҮХТЛЭЭ ЗҮТГЭДЭГ ЮМ ШҮҮ.
МАНАЙ ТЭЦ 4 Ч ГЭСЭН. ТЭРНИЙ ХҮҮ ШАНТАРЖЭЭ ГЭЖ ХЭЛҮҮЛЭХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГ ДАРГАД ХАНДАХАД. НЭРЭНДЭЭ ТААРСАН БАНДИ БНА

Avatar

Алтан 2023-09-15 202.21.108.5

Яагаад удам дамжсан уурхайчин байж болдоггүй юм. Харин шаардлага хангах шалгаруулалтанд орох ёстой. Оюу толгойн цалинтай ижил түвшинд хүргэ. Шаардлага мөн адил тавь.

Avatar

Үгүй байлгүй дээ 2023-09-15 66.181.161.8

Аав ээжийнхээ оронд шууд хүүхэд нь орно гэж энэ одоо онигоо байлгүйдээ.

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.184.32

50%арайл аймаар

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.178.152

МӨН саалийн үнээ

Avatar

Нэргүй 2023-09-15 202.9.46.154

Аргагүйэээ ….Ёндон юу гэж уурхайчин болох вэ дэ ..Дарга болоод хулгай хийхэд 1000 дахин ихийг олох юм чинь …

Avatar

Нэргүй 2023-09-15 43.242.243.250

Битгий давар яасан гэж цалингаа голдог юм бараг зүгээр холхиж тоглож нааддаг биздээ зарим эцэг эхийнхээ оронд орсон оркууд ёстой түйч мэдэхгүй зааж өгөөд бхд урдаас том бүлтэрээд хамаг багаж эвдээд хаячихаад дээд сургууль төгссөн дарга хиых санаатангууд маш олон шүү гадуур чамаас илүү боловсорол хэл устай залуус зөндөө бна ажиллаж чхдахгүй бол зайлуулаач гаад дуракуудаа

Avatar

Нэргүй 2023-09-15 139.5.218.248

цаг наргүй ажиллаад хариугүй бага цалин авдаг хувийн компанид боолын хөдөлмөр эрхлэгч нар ажил хаяхгүй байхад….

Avatar

Зочин 2023-09-15 66.181.161.63

Энэ бол зөв. Яахаараа удам угсаагаараа түрий барьж бусдын хоолыг булаах ёстой вэ? Төрийн бусад салбаруудад ийм жишиг бүр уламжлал болчихсон.

Avatar

ИРГЭН 2023-09-15 66.181.167.254

ЭНЭ ЭРДЭНЭТИЙН ТЭНЭГҮҮД БҮР ЭРГҮҮ БОЛЖЭЭ. САЙДЫН ХҮҮХЭД САЙД, АВИЛГАЧЫН ХҮҮХЭД АВИЛГАЧ БОЛОХ ЮМ УУ ?НӨГӨӨ ЭНЭТХЭГИЙН СЕКТ ШИГ ЮМ БОЛОХ НЬ ЭЭ ?

Avatar

Tugs 2023-09-15 202.9.40.73

Ёндонгийн зөв. Уурхайн ажилтнууд хүүхдээ сайн сурах бололцоогоор хангаад (хангагдсан гэж бодно) сонгон шалгаруулалтад нь ороод гараад ирэх боломж бусад салбарынхны хүүхдүүдийн боломжоос хавигүй илүү байгаа даа.

Avatar

Нэргүй 2023-09-15 202.126.90.88

Орчин Цагт ХУВИЙН КОМПАНИУДАА гэж Нэг л их "Компаний соёл, Алсын хараа, Ялгаатай байдал, Мэнэжмэнт…" ярьдаг ч ачир дээрээ тэнд нь Босс & Боол зарчимтай, Пялдагануур Худалч Ажилтнууд, Хагас Зэрлэг Мэнэжмэнт, Хууль Стандарт Зөрчсөн Хөдөлмөрийн Мөлжлөгтэй Групп, Компаниуд л Үй олноро бдаг болждээ….Гэтэл ТӨХК-үүю

Avatar

Ha 2023-09-15 202.126.89.16

Ёндонгийн зөв удам дамжсан мэргэжилгүй хүн уурхайчин болж болохгүй

Avatar

Нэргүй 2023-09-15 202.126.90.144

4.6 say togrogiin tsaling goldog ovoo garuud yuma, ajliin bairnuud deer ni neelttei songon shalgaruulalt zarlaach, ulsaaraa shahuu ajilgui zaluuchuud zondoo baihad, davartsiin

Avatar

Нэргүй 2023-09-15 103.215.14.2

chamshig xooson am shaldan guyanii xiideg ajil bish l dee. neg odor ch ajilaxgui xayaad yavna l aa

Avatar

Ёндон зоригтой бай 2023-09-15 104.28.68.89

Толгойлогчийг нь буудчих цалингаа голсон өлөнгүүдийг. Шинээр сонгон шалгаруулалт зарлаад ажилд ав

Avatar

Зочин 2023-09-15 202.21.107.3

Мэргэжил мэргэшил хоёрыг нь яах вэ? Чи чадах уу ? андаа

Avatar

ЗӨӨӨЗӨ .. БҮТЭН ДАМПУУ НӨХӨР БАЙНА 2023-09-15 202.179.25.176

УУРХАЙЧИД ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ ҮНЭЛҮҮЛЬЕ. УЛС ОРОНД ОРУУЛЖ БАЙГАА ОРЛОГО АШИГ , КОМПАНИЙ ЗАРДАЛ ЗЭРГИЙГ ТООЦООД ЦАЛИНГАА Л НЭМҮҮЛЬЕ ГЭСЭН.. ӨӨР ЮҮҮ Ч ХҮСЭЭГҮЙ…. ЭНЭ ХҮН УДАМ ДАМЖСАН УУРХАЙЧИН БИШ ЮМ БАЙЖ. … УУРХАЙЧИН БОЛОХ ЯАГАА Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА. … ХУЛГАЙ ХИЙЖ ХҮҮХДҮҮДЭЭ СУРГАЧИХНА. ХУЛГАЙН АРГААР ДАРГА ДААМАЛД ТОМИЛОГДЧИХНО…. БАЙТЛАА ХЭДЭН УУРХАЙЧИДАА ОРОН ШОРОНД ЯВУУЛАХ НЭЭ ДЭ.

Avatar

Нэргүй 2023-09-15 203.98.76.4

ХА ХА ТОМЧУУЛЫН ХООЛОО БУЛААЛДАХ ЗОДООН ГЭЖ ХӨӨРХИЙ

Avatar

Мөнх 2023-09-15 66.181.186.229

Ил тод байх хэрэгтэй.
Хамтран ажиллах дэгээ гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн хэлцлийг үйлдвэрийн зүгээс мөрдөж ирсэн. Гэсэн чинь ямар учиртай юм бэ?

Avatar

Нэргүй 2023-09-15 124.158.95.169

Цалин нэмээ… өөрсөө эхлэн тендер хусдагаа болио… Бүх худалдан авалтын суваг, тендерүүдээ цэвэр болго

Avatar

Зочин 2023-09-15 59.153.115.193

Цалинг нэмэхгүй биш, нэмье л гэж. Үйлдвэрийн ажилчин нэг хүүхдээ уурхайд ажилд оруулна гэх шаардлага бол бүр утгагүй. Бодоход ҮЭ гэгч хүмүүсийг буруу турхираад байгаа юм биш үү. Цалин бага бол ажлаасаа гарах нь нээлттэй биз дээ. Наад цалинг чинь аваад ажил хийх та нарын хэмжээний мэргэжилтэй, ур чадвартай хүмүүс хангалттай олон байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-09-15 202.126.88.131

Уурхай зогсоогүй!!!

Avatar

Нэргүй 2023-09-15 203.91.115.53

Энэ үйлдвэрийн баялагыг бүтээлцэж байгаа хүмүүс цалингаа нэмүүлэх нь зөв шүү дээ. Гарын үсэг зурдаг дарга нар нь 40 гаруй жил хулгай хийгээд л том том хаусд амьдарч, үнэтэй машин унадаг юм байна лээ. Жирийн баялаг бүтээж ажилдаг албан хаагчид нь цалингаа нэмүүлэх шаардлага тавих нь маш шударга шаардлага шүү….

Avatar

Уншигч 2023-09-15 66.181.161.101

Энэ ажил хаях ҮЭ-ийн даргыг даган баяссан нөхдүүд хэдэн төгрөгний цалинг голж байгаа юм бэ. Бүх байгууллагын ҮЭ-ийн дарга нар төсөв зарцуулагч шиг ингэж том баагаад байх юм бол монголд засаг төр хэрг байна уу хэ цэс гэж

Avatar

Уншигч 2023-09-15 66.181.161.101

Энэ ажил хаяж байгаа хэдэн төгрөгний цалин авч байгаа юм бэ.Тэр үйлдвэрчний эвлэлийн дарга цалин нэмэх эрхтэй төсөв хувиалагч юм уу. Бүх байгууллагын ҮЭ-ийн дарганцарууд бүгд цалинг ч инь 50-100 хувь нэмнэ гээд байвал төр засаг гээд байхын бараг хэрэггүй юм биш үү.. Энэ ажил хаяж байгаа нөхдүүд шал дэмий бүтэхгүй хүний амлалтыг даган баясаж дэмий цагаа барж нэр хүндээ алдан бурханыг гомдоох вий дэ

Avatar

zochin 2023-09-15 103.212.119.35

Эрдэнэт улсын үйлдвэрийн газар, Ажилчид нь одоогийн адилтгах улсын ба ххувийн үйлдвэрийн ажилчдаас дахин илүү их өндөр цалинтай байх. Энд ажил хаясан, зохион байгуулсан нөхдүүдийг шууд ажлаас нь халаад оронд ажлын байраа зарла. Орох хүн түм бумаараа байна.

Avatar

Нэргүй 2023-09-15 103.215.14.2

uurxain ajil gedeg xen durtai gariin xiij chaddag ajil bish uu. delxiin jishigt xuch uzdeg uurxai shuu dee. ter xemjeenii tsalin avax estoi

Avatar

Сараа 2023-09-15 66.181.183.251

Нохойн баас дэлхийн жишиг ч гэх шиг.Ажил ингэж хийхгүй найзаа.Оюу толгой 1 хүний ажлыг 3хүн хийдэг шүүдээ та нар .

Avatar

ЧУЛУУТ 2023-09-15 103.161.242.141

Сэтгүүлч хүн үг үсэг, утгын алдаагүйгээр бичиж, иргэдэд ойлгомжтой байхаар бичих ёстой. Гэтэл эхний хэсгээс би юу ч ойлгосонгүй. дургүй хүрээд дараагийн хэсгийг уншсангүй. хэддүгээр анги төгсөөд арын хаалгаар дээд боловсрол эзэмшсэн юм болоо?

Avatar

Зочин 2023-09-15 66.181.188.134

багануурын ажилчдаа ажилаа хаяа гэж өнгөрсөн өвөл энэ түр үүрэг гүйцэтгэгч нь уриалж хэсэгийн ажилчидтайгаа уулзалт хийж байсан шүү дээ. одоо тэр хүссэн хжлыг нь хаяад өгдөө

Avatar

зочин 2023-09-15 66.181.188.134

Уурхайчид олон улсын жишигээр уурхайчид өөрсдийн ажил дээр болохгүй байгааг штйдүүлдэг арга хэлбэр рүү орж байна даа. Урьд өмнө нь ийм ажил хаялт хичээч манай монголд болж бсангүй. Арга үгүй төр касаг ард түмэнийхээ төлөөө ажиллахгүй саарал ордоноос хулгай эрх мэдлээрээ далимдуулж хийж тэгээд тэр их хулгай хийлээ надаас илүү гээд АТГ нэг нэгиг матажхэрүүл хийж бна. Одоо багануурын уурхай удахгүй ажил хаявал таарна. тэгж байж уурхайчид зөв тэмцэнэ. Угаасаа түр үүрэг гүйцэтгэгч нь ажилчдаа ажил

Avatar

Зочин 2023-09-15 202.126.89.12

Ардчилагч гэх хулгайчуудын зохион байгуулж буй хорлон сүйтгэх ажиллагаа. Эдийн засгийг унагаж иргэдийн санаа сэтгэлийг үймүүлэх оролдлого. ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙГ төрийн мэдлээс булааж ,хувийн ашиг хонжоо эрэлхийлсэн бүлэг луйварчдын үйлдэл.

Avatar

Нэргүй 2023-09-15 180.149.65.2

эжилчид шалгаруулаад л авчихаач дээ зарлалаа гарга

Avatar

Нэргүй 2023-09-15 68.100.57.175

Зөв . Энэ үйлдвэрийг эрх баригчид өөрсдийн юм шиг ашиглаж ирсэн .

Avatar

Зочин 2023-09-15 202.126.89.12

Ажиллах сонирхолгүй хүмүүсийг хал. Монголдоо хамгийн өндөр цалинтай ,хангамж сайн, эдийн засгийн бүх үзүүлэлтээр тэргүүний үйлдвэр. Үйлдвэрийн төлөө компанийхаа төлөө үнэн санаанаасаа зүтгэх хүсэлтэй хүмүүсийг авч ажиллуул. Хувиа бодсон ,бусдын гар хөл болсон.самуун дэгдээгчдийг хал. Ийм хүмүүс байгаа цагт үйлдвэр хэзээ ч хэвийн ажиллахгүй.

Avatar

Нэргүй 2023-09-15 43.242.243.159

dotor ni ord ajillad uz de bicheed bga humuus erdenet uildwer shig tsalin bagatai uurhain ajilchid bna uu sudald uz neg ih tsalin awdag yum shig bhin ugui shu

Avatar

Босго тотго 2023-09-15 122.201.23.28

Зөв дэмжиж байна.

Avatar

zochin 2023-09-15 142.114.7.208

АНX УДАА НЭГ ИЙМ ГЭГЭЭЛЭГ МЭДЭЭ ГАРДГИЙМАА. ЕР НЬ БҮX НИЙТЭЭР АЖИЛ XАЯX БОЛСОН. ИЙМ ЦАЛИНТАЙ УЛС XААНА Ч БАЙXГҮЙ, ӨӨР УЛСАД ОЧИЖ XҮЧЭЭ ӨГДӨГ !!!

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.160.6

балай шахуу юм

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.160.6

Ажил хаясан хулгайчуудыг бүгдийг нь халаа монголд хамгийн өндөр цалин авч байж даварсан новшнууд вэ гок руу ажилд орох гэсэн урт цуваа байна

Avatar

Нэргүй 2023-09-15 188.162.254.100

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

ИРГЭН 2023-09-15 66.181.167.254

НААД ҮЙЛДВЭР ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ. ЭНЭ АЖИЛ ХАЯЖ БАЙГАА ГАРУУД ЭНЭ АРД ТҮИЩМНИЙ ӨМЧ БАЙГААГИЙН БУЯНД АЖИЛТАЙ БАЙГАА.

Avatar

gadni ; ? 2023-09-15 216.38.195.74

yxamsartai nyraaj

Avatar

Иоол 2023-09-15 202.126.88.217

Монголын ард түмний өмч байхаа болиод удаж байгаа харин эрх баригч МАНгаруудын өмч баяжих хэрэгсэл болсон

Avatar

Нэргүй 2023-09-15 202.72.242.141

Төсөвт хуримтлагдаж зарцуулагдсан мөнгийг ажилчдын карманаас гаргасан мэтээр ярих юм даа. Ковидын үед гарсан зардлыг Эрдэнэтийн УБҮ-н ажилчид цалингаасаа төлсөн юм уу. Тийм бол ч магтахаас өөр арга алга

Avatar

Зөв 2023-09-15 66.181.189.175

Олон жил шимэгчдийг тэжээлээ. Эрдэнэтийн ажилчид баяжаагүй. Авлигачид шимэгчид шахаачид баяжсан!

Avatar

яя 2023-09-15 103.57.92.196

ГОК ажилчид хулгайчуудштээ

Avatar

Зочин 2023-09-15 202.9.40.84

Аав ээжийнхээ оронд орсон хүшхдүүд нь ажлаа хийж чадахгүй хүчээр лрсон учир их зовж байгаа гэж ярьж бсан шүү.Даварсан хааны удамыг халах хэрэгтэй

Avatar

Мөнгөө 2023-09-15 80.83.237.127

Маш зөв албадаж буулгана гэдэг туйлын зөв. Хүүхдийн мөнгөөр амьдраад хүүхэд гаргаад би хоол гуйгаагүй ч гэх шиг гахай шиг амьдарч байгаа эмэгтэйчүүд маш олон болсон СЕКС өөр юуч мэдэхгүй харанхуй!!! Бүү үзэгд харамсах багадана !!!! Нөхөр нэртэй лангууны манаачууд 13 тоглохоос өөр чаддаг юмгүй. Монгол мөхөж байна.

Avatar

bi 2023-09-15 192.82.65.32

hed avdag yum be

Avatar

Нэргүй 2023-09-15 59.153.115.169

Ямар олон алдаа байна аа. Гарчигт "хаялт" зарласан гэж байгаа бол мэдээлэл дотор "ажилт" зарласан ч гэх шиг!!!!

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.160.80

Хэдэн цаасны цалинг хэд болго гээд байгаа юм болоо ?. Аль аль нь тодорхой тоо хэлэгүй юм Нуугаад байгаа юм уу ?..!!

Avatar

zochin 2023-09-15 202.55.188.106

ajil hayaad bval oor hun ajiluulchaach de hangalttai l tsalin avdiim bnalee sh de. ter hemjeenii tsalin avaad ajilah huch mundahgui davartsan garuud we.

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.160.80

Ажилгүй тэнэж яваа амьтадыг тэнд аваачхаар шууд л ажилчин болчихноо гэж бодоод байгааө юм ууц ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж