NEWS агентлаг өнөөдөр /2023.09.15/ болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
09.00 цагт
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй "Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
- "Хавдар судлалын салбарын тулгамдсан асуудал" 17 дахь удаагийн нэгдсэн чуулга уулзалт Новотел зочид буудлын хурлын танхимд болно.
10.00 цагт:
- “ABC World”-оос “Educated Mongolians-2023” олон улсын боловсролын өдөрлөгийг Тусгаар Тогтнолын ордны нэг давхарт зохион байгуулна.
- “Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын хүрээнд шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, худалдан борлуулалт зэрэг цаг үеийн сэдвээр мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаана: 32-ын уулзварын баруун урд Хэрэглэгчдэд үйлчлэх төв
10.00 цагт:
- Нийслэлийн Онцгой байдлын газарт 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 10:00 цагаас Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, мөн галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирж нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдлыг тодруулж, сэрэмжлүүлэг мэдээлэл бэлтгэхийг урьж байна.
11.00 цагт:
- Монгол ньюсийн хэвлэлийн хурлын зааланд “Аюуд ХХК” болон “Хуашинконстракшн Монгол ХХК” нарын хооронд үүссэн маргааны талаар Аюуд ХХК-иас албан ёсны тайлбар хийнэ.
- Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.
- Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэг улам нарийн, зохион байгуулалттай болж байна. Дэлхий дахинд хүн худалдаалах гэмт хэргийн 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэй, хоёр нь охид байна. Нийт хохирогчийн 34 хувь нь хүүхдүүд. Иймд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Мэддэг мэдээлдэг байя" аяныг зохион байгуулна. Аяны нээлт СХД-ийн 65-р сургуулийн гадаа болох бөгөөд ХЗДХЯ, ХНХЯ-ны удирдлагууд оролцоно.
МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд “Номын соёлт ертөнц” ТББ-аас “Илүү их уншья” уриатай “Номын баяр-2023” намрын арга хэмжээний онцлог, зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монреалийн Протокол нь Озоны давхаргыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж байна” сэдвээр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ