Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем устгагдсан гэв

Хуучирсан мэдээ: 2023.09.15-нд нийтлэгдсэн

Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем устгагдсан гэв

Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем устгагдсан гэв

Крымд байрлах Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг устгасан гэж Украин мэдэгджээ. Киевийн аюулгүй байдлын алба (SBU) болон тэнгисийн цэргийн хүчин хамтран Евпатория хотын ойролцоох Оросын байгууламж руу далавчит пуужин, дрон ашиглан халдлага үйлдсэн талаар "BBC" агентлаг мэдээллэв.

Олон нийтийн сүлжээгээр Евпатория хотын баруун хэсэгт гал гарч, утаа манарч буй бичлэг мөн цацагдсан аж. Москва тус үйл явдалд тодорхой тайлбар өгөөгүй ч Украинд байрлах хэд хэдэн нисгэгчгүй дрон, тэнгисийн цэргийн хөлөг онгоцныхоо үйл ажиллагааг зогсоосон гэв.

"BBC" агентлагийн мэдээлснээр, Оросын радарын тоног төхөөрөмж,станцыг устгахын тулд Украин нисгэгчгүй дрон ашигласан байна. Үүний дараа Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем байрлах газар руу Украины тал "Neptune" далавчит пуужинг хоёронтой илгээсэн. Радарын станцыг идэвхгүй болгосноор 1.2 тэрбум ам.долларын үнэ бүхий "Truimph" систем устгагдсан гэж эх сурвалж мэдээллэв. Тус үйл явдал орон нутгийн цагаар 5 цаг 40минутанд болсон байна. Нөгөөтэйгөөр, Оросын тал Украин дах 11 нисгэгчгүй онгоцны үйл ажиллагааг зогсоосон гэж мэдээлсэн ба хүнд ноцтой хохирол амсаагүй гэв. Гэвч зарим төрийн албан хаагчид Украин нийт 10 пуужин илгээсэн ба 24 хүн шархадсан гэжээ.

Үүний зэрэгцээ, Украины Сангийн яам Пүрэв гаригт Дэлхийн банкны Энхтайван төслийн хүрээнд тус улс АНУ-аас 1.25 тэрбум ам.доллар (ойролцоогоор 1 тэрбум фунт стерлинг) тусламжын шугамаар авна гэж мэдэгдэв. Энэ мөнгийг цэргийн бус зорилгоор, эмзэг бүлгийнхэнд, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд зориулна гэж албаныхан мэдэгдээд байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж