Төгрөгийн үнэгүйдэл 50 мянгатын дэвсгэрт хэвлэхэд хүргэнэ

Төгрөгийн үнэгүйдэл 50 мянгатын дэвсгэрт хэвлэхэд хүргэнэ

Төгрөгийн үнэгүйдэл 50 мянгатын дэвсгэрт хэвлэхэд хүргэнэ

Монголбанк шинээр 50, 100 мянгатын том дүнтэй мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэх яриа, таамаг сүүлийн жилүүдэд эрчээ авсан. Хамгийн сүүлд Монголбанкнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд шинээр том мөнгөн дэвсгэрт хэвлэх асуудлыг судлах талаар дурдсан нь бий. Улмаар 50, 100 мянгатын дэвсгэрт хэвлэх агуулгатай өгүүлбэр багтаасан нь эдийн засагчдын дунд маргаан дагуулж байлаа.

Тэгвэл Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлэлийн тогтоолын төслийг намрын чуулганы эхэнд өргөн мэдүүлнэ. Төв банк энэ удаад төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд “Үнийн өсөлтийг 6 хувь орчимд барих” зорилтоо дэвшүүлжээ. Гэвч инфляц ирэх онд хүлээлтээс өндөр гарах магадлал давамгайлах болсон. Хэдийгээр Монголбанкнаас инфляц буурах хандлагадаа орсон гэх мэдээлэл өгч байсан ч  өнгөрсөн наймдугаар сард 10 хувийн өсөлт үзүүлж, эргэн 2 оронтой тоонд ороод  байна. Мөн үнийн өсөлтөд голлон нөлөөлдөг гадаад шок, тээвэр зэрэг хүчин зүйлсийг хязгаарлаж чадаагүй тохиолдолд 2024-2025 онд инфляцыг 16 орчим хувь хүртэл алдах магадлалтай аж. Үүнээс гадна УИХ, Засгийн газрын зүгээс ирэх онд парламентын сонгуультай холбоотойгоор төсвийн зарлагыг нэмэгдүүлнэ. Энэ эрсдэлийг хязгаарлаж чадаагүйгээр Монголбанк инфляц 6 хувьд барих зорилтоо хэрэгжүүлж чадахгүй. Тухайлбал, УИХ 2023 оны төсвийн тодотголоор халамж, цалин тэтгэврийг нэмсэнээр Монголбанк инфляцын төсөөллөө 2 хувиар нэмэгдүүлсэн байлаа. Хамгийн гол УИХ, Засгийн газраас төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлснээр төгрөгийн ханшийн уналтыг дэмждэг. Энэ нь иргэдийн орлогод шууд нөлөөлөх замаар цаас болоод буй үндэсний мөнгөн дэвсгэртүүдийг илүү том мөнгөн дэвсгэртээр солиход хүргэх урвуу хамааралтай билээ. Монголбанкны 2022 оны судалгаанд энэ тухай маш ойлгомжтой тайлбарласныг хүргэе.

ӨДРӨӨС ӨДӨРТ АШИГЛАЛТААС ГАРЧ БУЙ ЖИЖИГ МӨНГӨН ТЭМДЭГТ

Монгол Улс хамгийн сүүлд 2006 онд 20 мянгатын мөнгөн дэвсгэртийг 2006 онд хэвлэж хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Одоогоор Монгол Улсын бэлэн мөнгөний гүйлгээнд  1-20,000-т гэсэн нийт 11 төрлийн цаасан тэмдэгтийг хүчин төгөлдөр ашиглаж байна. Тэгвэл мөнгөн дэвсгэртүүдийг анх гаргаснаас хойших 29 жилийн хугацаанд мөнгөн тэмдэгтийн бүтэц, худалдан авах чадварт дараах өөрчлөлтүүд гарчээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2019 онд  дундаж цалин 1,124,300.00 төгрөг (394.5 ам.доллар) байжээ. Энэ хэмжээний цалинг бэлнээр гар дээр авахад 56 ширхэг 20 мянгат, эсвэл 112 ширхэг 10 мянгатын дэвсгэрт шаардлагатай. Хөгжиж буй бусад орнуудтай харьцуулж үзэхэд, дундаж цалинг том дүнтэй дэвсгэртээр бэлнээр олгоход 5-6 ширхэг дэвсгэрт шаардагддаг байна. Улмаар Монгол Улсын төв банк зохистой хэмжээнээс 10 дахин их дэвсгэрт ашиглаж байгааг дурджээ.

Нийт 11 төрлийн цаасан мөнгөн тэмдэгт байгаа хэдий ч 1-т, 5-т, 10-т, 20-тын дэвсгэртийг цөөн тохиолдолд бэлэн мөнгөний хариулт төдийхнөөр ашигласан болсон байна. Тэдгээрийн худалдан авах чадвар нь “0” байгаагийн дотор 1-т, 5-тын дэвсгэртийг ихэвчлэн зориулалтын бусаар ашиглах хандлага нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан  жижиг дүнтэй дэвсгэртүүд гүйлгээнээс бараг арчигдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, жижиг мөнгөн тэмдэгт хэвлэх зардал нэрлэсэн дүнгээсээ ч өндөр гарах болжээ. Энэ нь шаардлагагүй илүү зардал болж байгааг Монголбанкнаас онцолсон байна.

Түүнчлэн бага дүнтэй мөнгөн тэмдэгтийн насжилт том дүнтэй мөнгөн тэмдэгтээс богино байгаа бөгөөд  бага дүнтэй дэвсгэрт олныг хэвлүүлэхийн оронд  том дүнтэй цөөн дэвсгэрт хэвлэхэд хүргэх юм.

ЭДИЙН ЗАСАГ ТЭЛСЭН Ч ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ ТОМОРСОНГҮЙ

Монгол Улсын эдийн засаг өсөн томорч, 1993 онд 227 тэрбум төгрөг байсан  ДНБ 2021 онд 43 их наяд төгрөгт хүрч, 189 дахин өссөн байна. Гэвч инфляцын өсөлтөөс шалтгаалан 1993 оноос хойш манай улсын мөнгөн тэмдэгтүүдийн дотоод худалдан авах чадвар үлэмж муудсан. Тухайлбал, 20 мянгатын дэвсгэртийн бодит худалдан авах чадварыг инфляцаас хамааруулан өнөөгийн байдлаар тооцвол, анх гүйлгээнд гаргаж байсан үеэс 70 хувиар буурсан буюу 2006 оны үнээр 5960 төгрөгтэй  тэнцжээ. Мөнгөн дэвсгэртийн худалдан авах чадвар муудсаар байгааг харуулах өөр нэг хүчин зүйл нь түүний гадаад валюттай харьцах ханш юм. Хамгийн том дэвсгэрт болох 20 мянгат дэвсгэрт анх гүйлгээнд гаргаж байсан 2006 онд 17 ам.доллартай тэнцэж байсан.

Тэгвэл 2022 оны судалгаагаар 6.4 ам.доллартай тэнцэж байгаагаас үзэхэд гадаад худалдан авах чадвар 2.6 дахин буурсан гэсэн үг. Гэтэл манай улстай орлогын түвшнээрээ ойролцоо улсуудын хамгийн том мөнгөн дэвсгэрт нь дунджаар 40 ам.доллартой тэнцэж байна. Дотоодын хэрэглээний хувьд ч том мөнгөн тэмдэгтийн хэрэглээ эрс өсчээ. Тухайлбал, 20 мянгат дэвсгэрт мөнгөн дүнгээрээ зах зээлийн  67 хувийг дангаараа эзлэх болсон байна.

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний дотоодын жижиглэнгийн зах зээл дээрх үнийг судалж үзэхэд, орос, ширхгийн бохь 100-200 төгрөг төгрөг байна. Улаанбаатар хотын гэр хорооллын ус түгээх худагт 10 литр усыг 10 төгрөгөөр худалдаж байгаа зэрэг монгол төгрөг  инфляцаас шалтгаалан үнэгүйдэлд орсон. Үнэгүйдэлд орсноос шалтгаалан жижиг дэвсгэртийг хэвлэх өртөг нь нэрлэсэн үнээс өндөр байх болсон. Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн урт хугацааны үргэлжилсэн сулралтаас шалтгаалан гадаад худалдан авах чадвар муудав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
8
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2023-09-15 202.9.46.33

Хулгаачууд нам дагасан өлөн шимэгч хорхоонууд хахуулынхаа мөнгииг хулгаа хиисэн мөнгөө их болгох нь лдэээ монголын ард иргэдиин боломжиин хулгаачиддд ул шал чацагауудааа

Avatar

Төв 2023-09-15 202.126.88.208

ТОМ ДЭВСГЭРТ ЯАРАЛТАЙ ХЭВЛЭХ ХЭРЭГТЭЙ.УЛС ОРНУУДЫН ДЭВСГЭРТҮҮД 50.000 100.000 ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ШҮҮ ДЭЭ.УГААСАА МАНАЙ УЛС ЯДУУ ЗАЛХУУ АРХИЧИН ХҮН ОЛОНТОЙ ТУЛ ЯАРАЛТАЙ ХЭВЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.183.196

Удахгү хэвлэнэ дээ энэ янзаар

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.161.148

Мөнгөн дэвсгэрт томруулах хэрэг байхгүй л байна Хэн нь одоо цалингаа бэлнээр аваад л түрүүвчиндээ чихээд байгаа билээ Энэ бол авилгачидын санаархал цухалзаж байна Том дэсгэрттэй болчихоор авилга хууль бус наймаа банкаар биш бэлнээр явдаг болохоор тэдэнд овор багатай амархан болдог нь дэлхии ниитиин сургамж шүү дээ Ёстой оймсонд нь хэдэн саяараа орно Манай дэвсгэрт бага болохоор томоохон луйвар хиихэд заавал банк ашиглах болдог нь луйварчидад хүндрэлтэй болдог маш сайн талтай

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.180.160

Одоо цагт бүх гүйлгээ төлбөр тооцоо бэлэн бусаар онлайнаар хийгддэг болсон тул 50000 дэвсгэрт хэвлэх шаардлага байхгүй.

Avatar

Нэргүй 2023-09-15 213.87.151.251

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2023-09-15 59.153.84.210

Номингийн барааны үнэ дандаа 9 өөр төгссөн байдаг, хариултыг нь хэзээ ч өгдөггүй учир нь 1-тийн дэвсгэрт худалдаанд бараг байхгүй, үүнийг юу гэж ойлгох вэ?

Avatar

Б.Гэгээн 2023-09-15 66.181.161.41

Эсэргүүцэж байна.
20,000₮ дэвсгэртээс цааш явж болохгүйэ.
Хятад Америк 100юан,доллараас цааш хэвлээгүй. Хэдэн их наядаар хоорондоо гүйлгээ хийгээд болоод л бна.
Мөнгөний үнэ цэнийг унагах далд бодлого бол том дэвсгэрт хэвлэх шүү

Avatar

Харьцуулагч 2023-09-15 49.0.139.10

Манай худалдаачид, үйлдвэрлэгчид мөнгө үнэгүй болхыг ноцтой хийдэг болсон уу? Үнэ ээ + + + дээ, үүнийг эдийн засагчид гээд байгаа нөход юу гэх гээд байгаа нь ойлгомжгүй… хүн бүр бөөрөө, нөгөөдхөө, нүдээ, сэтгэлээ худалд тэгээд л зах зээл…. ингэж чадахгүй болхоор зах зээлд шилжихгүй байна уу…

Avatar

3211 2023-09-15 122.201.20.194

эсэргээрээ шүү, хэрэв 50 000 хэвлэвэл харин мөнгөний ханш навс унана

Avatar

Зочин 2023-09-15 66.181.161.63

Энэ хэзээний мэдээ вэ? 10 л ус 20 төгрөг шүү дээ. Сэтгүүлчид ээ бодит амьдралаасаа 10 жилээр хоцрохоо болино уу.

Avatar

lLg 2023-09-15 202.55.188.114

sudalgaani huuchniih bq yu. tegeheer tgrug bvr hog boson gesen vg

Avatar

зочин 2023-09-15 202.126.89.148

Эрчим хүч зэрэг Төрийн үйлчилгээний байгууллагууд бутархай төлбөр нэхэмжилдэгээ болоих хэрэгтэй, задгай мөнгө байтугай 2,5,- ийн дэвсгэрт байхгүй болсон шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-09-15 139.5.217.70

солонгос шиг 100000 ын чек гаргавал яасийн

Avatar

Нэргүй 2023-09-15 139.5.216.145

Лалрын коммунистууд МАН хан өөрсдөө улсаа тонож өрөнд оруулж МУ ыг үндсэндээ сүйрүүллээ, 1990 онд 1$= 30 төг тэнцэж байсан, 2000онд 1000төг; 2016 онд 2000 төг тэнцэж байсан дол өнөөдөр 7 жилийн дотор ханш аа 70% алдаж одоо 3500 төг болголоо, Монгол хөлс хөдөлмөрийг ийм болгох гэж дээ! Энэ цөөн тооны уул уурхайн дээрэмжчдын хийж байгаа ажиллагаа!

Avatar

Батхуяг 2023-09-15 202.126.88.209

мөнгөний худалдаавах чадвар тогтвортой байдаг улс орнуудын мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 100т байдаг.жишээ: хятдын юан,АНУын доллар гэх иэт

Avatar

сэйфэнд олон тэрбум 💸💵💴💰 2023-09-15 66.181.183.96

бэлнээр автоматаас зөвхөн 20т. далд эдийн засагаа барьж авч чадахгүй мөнгөн тэмдэгтээ энэтхэг сольж зарим хүмүүс амиа хорлож бөөн юм болсон. манайх харин тэгвэл аравдугаар тогтоол гаргаж тэгүүдээ хасмаар. мөнгө солиход хүргэх гэж байгаа бол

Avatar

Нэргүй 2023-09-15 103.57.92.38

Масштабыг нь өөрчилж 20000 дэвсгэртийг 20 төг болгох хэрэгтэй. Ханш нь унасан үндэсний валютаа ингэж өөрчилдөг улс дэлхий дээр олон байдаг. Энд зөвхөн масштаб нь өрчлөгдөхөөс өөр сөрөг зүйл байдаггүй. харин валют хэвлүүлэх зардлаа хэмнэхээс гадна металл мөнгө байх нь элэгдэл урттай тул их хэмжээний зардал хэмдэг учраас улс болгон л энэ металл зоосыг хэрэглэдэг болно.

Avatar

ЗОЧИН 2023-09-15 66.181.182.101

МАН-НЫ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШҮҮ ДЭ. ТАТВАР НЭМЖ ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН УЛСАД ЯАЖ МӨНГӨНИЙ ХАНШ НЬ ЧАНГА БАЙХ ЮМ БЭ.

Avatar

Нэргүй 2023-09-15 122.201.23.83

Мөнгөний ханш авилгачид эрх мэдэлтнүүдийн хувьдаа завшсан мөнгөний хэмжээгээр унана.

Avatar

зочин 2023-09-15 202.126.92.98

Мөнгөн дэвсгэртээс 3 тэг хасья

Avatar

Нэргүй 2023-09-15 66.181.184.19

том дэвсгэрт ёстой аюул шүү, авлигачдын оймсонд ядах юмгүй хэлэн арван саяараа багтана шүү. болохгүй.

Avatar

зочин 2023-09-15 203.217.139.240

Тэг хасах нь зөв байдаг. Польш улсад ийм зүйл болж байсан. Сангийн эмэгтэй сайд Ханна Рункевич 1 еврог 1 злоттой тэнцүүлж байсан одоо Польшийн злот өндөр ханштай валют банйа.
Манайх одоо байгаа 1000 төгрөгийг шинэ 1 төгрөгөөр сольж, хуучин төгрөг, шинэ төгрөгийг 1-2 жил хамт хэрэглэж байгаад аажмаар шинэ төгрөгт шилжих хэрэгтэй.
Тэгвэл цаг хугацаа /мөнгө тоолох/ хэмнэх, цаас хэмнэх г.м олон сайн талтай.

Avatar

zochin 2023-09-15 43.228.129.134

Цахим гүйлгээнд орсон нөхцөлд том дүнтэй дэвсгэрт хэвлэх ямар хэрэгтэй юм бэ. Төгрөг бариад явдаг үе өнгөрч байна шүү дээ

Avatar

Нэргүй 2023-09-15 202.131.238.26

Тэрний оронд девальваци буюу тэгийг хасах арга хэмжээ авмаар юм. Ази Африкийн ядуу буурай орнууд л том мөнгөн дэвсгэрттэй байдаг шүү

Avatar

Бадарч тахар 2023-09-15 66.181.191.241

Бор халзан 100 мянгатын дэвсгэртээ хурдан гаргаачээ цагаан сараар бэлгэнд авмаар байна ! ногоон хорьтоос чинь ичдэг боллоо

Avatar

Нэргүй 2023-09-15 69.250.218.167

Үнэгүй юманд нугасгүй үхэр

Avatar

Зочин 2023-09-15 202.126.89.233

100000 багадна. Нэг сая байвал болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж