Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад УИХ-ын гишүүд, сайд, холбогдох албан тушаалтнуудын хамт Дархан-Уул аймагт ажиллаж байгаа билээ.
УИХ, Засгийн газрын баг бүрэлдэхүүнийг тус аймагт ажиллах үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус төв нь 2000 м2 талбайтай, орчин үеийн шийдэл бүхий бүрэн автомат тоноглолтой бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход саад учруулахгүй байдлаар шийдсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулагдсанаар Дархан уул аймагт оршин суудаг 5200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн өдрийн үйлчилгээ авч, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, сэтгэл зүй, сэргээн засах, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн бүх чиглэлийн үйлчилгээг авах боломж бүрдэж буй юм.
Холбоотой мэдээ