Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд дуусгахыг үүрэг болгов

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд дуусгахыг үүрэг болгов

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд дуусгахыг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.

Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ автозамаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилт бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны  аравдугаар сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө хучилт хийгдэж байна, 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, энэ онд багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-14 103.212.119.79

T 1 Domboo

Avatar

Уншигч 2023-09-14 66.181.178.34

хүйтний улирал та нарбг хүлээхгүй цагий нь тулгаж бгаад маш яарч даарсан чанаргүй зам болохнээ 9 сайд бушуу туулай борвиндоо баастай хүн байхаа зундаа олон цагаа олуулаа ажиллах хэрэгтэй блаа

Avatar

zochin 2023-09-14 139.5.219.164

10 jil uzeed 200km zam barij chadahgui yum. ardchilaliin uyed 1.5 terbum dollaraar 3000km zam tavisan yum shuu.

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.160.1

Ажил нь зунжингаа зогссон шүү дээ!!

Avatar

irgen 2023-09-14 66.181.182.206

zamaar zorchson bukh hun medej bgaa. Ajild garsan hungui tehnikgui bhad yaj ajil ni duusah be dee. Tgd neeh hudlaa sur sur yum yarinaa. Hun huurah huuchirsan argatai . Balai saidtai bolood buur muudsan

Avatar

Нэргүй 2023-09-14 213.87.152.141

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.181.34

шал худлаа. байнга л ийм юм болно, байнга л бүгдийг нь шийтгэнэ гэж худлаа ярьна.

Avatar

Зочин 2023-09-14 59.153.115.96

8 жил ноцолдлоо бардаггүйээ

Avatar

Иргэн 2023-09-14 192.82.64.133

Төр барьж буй МАН-ын хариуцлагагүй, мэдлэггүй, авилга авах шуналт шийдвэр, үйл ажиллагаанаас шалтгаалж Дархан-УБ-ын замын шинэчлэлт эхэлсэнээс өнөөдрийг хүртэл хугацаанд тус замаар зорчиж байхдаа амь насаа алдсан, гэмтэж бэртсэн иргэдээс уучилал гуй. хариуцлагаа ухамсарлаж огцор. Дарханы зам одоо ч маш аюултай, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, ойлгомжгүй, дөрвөн эгнээ нь хоёр эгнээ болох, зам засварын ажил явагдаж байх гэх мэт аюулгүй зорчих энгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас хүмүүсийн амь

Avatar

гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !нн 2023-09-14 188.162.254.76

хойд урд 2 хорш маань жилдээ 8000 с 16000 км засмал замтай ажилладаг !!!!!!!манай худалч хулгайч нар 200 км замтай 5 жил !!!!!!!!!дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

зочин 2023-09-14 66.181.166.196

Одоо 67%-ийн гүйцэтгэлтэй байгаа зам энэ жил дуусах уу, худлаа дүр эсгэцгээхээ больмоор

Avatar

худлаа гарууд 2023-09-14 202.179.22.28

хэ хэ нээх ажил хийж байгаа дүртэй нөхдүүд. Энэ замын мөнгийг хэн хэн яаж хувааж идсэн нь тодорхой байгаа,энэ талаар замын компаниудаас асуувал асуувал хэлээд л өгнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж