Б.Ганхуягийн бичгийн хэв захиа юу, занаас уу?

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

Б.Ганхуягийн бичгийн хэв захиа юу, занаас уу?

Б.Ганхуягийн бичгийн хэв захиа юу, занаас уу?

Хэвлэлээр өнөөдөр /2023.09.14/ өглөөнөөс эхлэн “Эрдэнэ Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн Хүнийн эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан захидлын талаар мэдээ хөвөрсөн. Захидалд өгүүлснээр “Б.Ганхуяг өөрийгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо… Цор ганцаараа улс төрийн хоригдол болж, олон сар хоригдож байгаа” зэргийг тодотгожээ. Бид үнэхээр ийм утга бүхий захиа ХЭҮК-т ирсэн эсэхийг тодруулахад, хариулт өгөхөөс зайлсхийсэн. Тэгвэл Б.Ганхуягийн ойрын эх сурвалжаас захидал түүнийх мөн эсэхийг асуухад“Бичгийн хэв мөн. Б.Ганхуяг захирлын гарын үсэг оффтейк гэрээ буюу нууцын зэрэглэлээс гарсан баримтуудаар ил болсон шүү дээ.  Олон нийт бичгийн хэвийг тулгаж үзээд мэднэ” хэмээн баталсан юм.

Үнэхээр зураг дээрээс Б.Ганхуягийн гарын үсэгтэй нүүрсээр төлөх болзолтой төмөр замын оффтейк гэрээний хувь болон түүний 461-р хорих ангиас ХЭҮК-т хаягласан захианаас  бичгийн хэвийг тулгаж үзэж болох юм.

Хоёр хоногийн өмнө Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүний зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн.  Тэрбээр тухайн шүүх хурлын үеэр захиа юу, эсвэл занаас хэлсэн үү гэдгийг өнөөдрийг хүртэл олон нийт шүүж байна. Түүний шүүхийн танхимаас хийсэн ноцтой мэдэгдлийг эргэн сануулбал, “Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа… Одоо намайг энэ тухай хэлчихэнгүүт маргааш баахан хэвлэлийн хурал болно.  Ар ,араасаа үсэрч гарч ирнэ. Хамгийн түрүүнд гарч ирсэн нь хулгайч шүү.  УИХ тэр чигээрээ над руу дайрлаа, Засгийн газар тэр чигээрээ над руу дайрлаа, нам тэр чигээрээ дайрлаа, эрх баригчид дайрлаа, бүх хэвлэл дайрлаа, бүх хар масс дайрлаа. Нэг улс, нэг гэр бүл ч дааж чадахааргүй гүтгэлэг дунд би есөн сар байлаа шүү дээ… Нүүрсийг надаас илүү сайн мэдэх хүн байхгүй” гэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж