"Милуоки Бакс" багийн супер од Яаннис Антетоконумпо "48 минут" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Алдрын танхим"-ын эрхэм Хаким Олажувонтой удахгүй бэлтгэл хийхээр төлөвлөж байгаагаа ярьжээ.
Антетокоунмпо энэ улиралд бэлтгэл сургуулилтаа хийхээр Хьюстон руу явж, Хакеем Олажувонтой хичээллэнэ. Тэрбээр "Би түүний тоглолтод дуртай, түүнээс их зүйл сурч чадна” хэмээн ярьжээ. Антетокоунмпо өнгөрсөн улиралд 31.1 оноо авч, Бакс бүсээ 58-24 харьцаатай тэргүүлж, карьерынхаа дээд амжилтыг үзүүлсэн. Гэсэн хэдий ч “Плей Офф”-ын эхний шатанд бүсийн 8-р байранд шалгарсан Майами Хит багт хожигдсоноор улирлаа өндөрлүүлсэн юм.
Д.ДАВААХҮҮ