Үндэсний музейд “Жэжү 4.3” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

Үндэсний музейд “Жэжү 4.3” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

Үндэсний музейд “Жэжү 4.3” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

Монголын Үндэсний музейд есдүгээр сарын 11-нд “Бүгд Найрамдах Солонгос Улсын түүх ЖЭЖҮ 4.3” үзэсгэлэн нээгдсэн нь ирэх аравдугаар сарын 11-н хүртэл үргэлжлэн гарч, олны хүртээл болох юм.

Үзэсгэлэнд БНСУ-ын хэлмэгдүүлэлтийн талаарх 40 гаруй зураг, эд өлгийн зүйлийг дэлгэн байрлуулсан байгаа юм.

Монгол Улс өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын “Жэжү 4.3 Энхтайвны сан” цэцэрлэгт хүрээлэнд “Монголын их хэлмэгдүүлэлтийн түүх” сэдэвт үзэсгэлэнг нэг сарын хугацаанд гаргажээ. Энэ нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт анх удаа Монгол Улсад өрнөсөн хэмлмэгдүүлэлтийг танилцуулсан түүхэн үйл явдал болсон байна. Энэхүү түүхэн үйл явдлын хариу болгож “Жэжү 4.3 Энхтайвны сан”-ын тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад зочлон ирж “Бүгд Найрамдах Солонгос Улсын түүх ЖЭЖҮ 4.3” түүхэн үзэсгэлэнг нээсэн нь энэ ажээ.

Жэжү 4.3 гэдэг бол 1947 оны 3.1 тусгаар тогтнолын хөдөлгөөний дурсгалын ойн арга хэмжээний үеэр цагдаа гал нээсэн явдлаас эхтэй. БНСУ-ын Засгийн газар байгуулагдсаны дараа 1954 оны есдүгээр сарын 21-нд Халласан уулаар зорчихыг хорьсон хориг бүрэн цуцлагдах хүртэл үргэлжилсэн зэвсэгт босогчид болон шийтгэх хүчнийхний хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн болон шийтгэх хүчнийхнийг дарах ажиллагаа  явуулах үеэр Жэжүгийн олон иргэн золиослогдсон хэрэг явдлыг хэлдэг байна.

Д.ДАВААХҮҮ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-14 213.87.152.141

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж