"Миний үйлчлүүлэгч талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа"

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

"Миний үйлчлүүлэгч талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа"

"Миний үйлчлүүлэгч талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа"

Зам тээврийн ослоор нас барсан С.Алунгуа гэх эмэгтэйн эд эрхтнийг нь зөвшөөрөлгүй авсан гэх мэдээллийг zarig.mn сайт гаргасан билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор талийгаачийг дайрсан жолооч нь өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хохирогчийн ар гэрийнхэнтэй холбогдоогүй, машины гэрлээ төлүүлнэ гэж өмгөөлөгч нь хэлсэн гэх мэдээлэл гарсан билээ. Энэ мэдээлэлттэй холбогдуулан дайрсан жолоочийн өмгөөлөгч өнөөдөр /2023.09.14/ мэдээлэл хэллээ.

Тэрбээр “Осол гаргасан жолооч нь зам тээврийн осол гарсан цагаас өнөөдрийг хүртэл талийгаачийн ар гэртэй байнга холбоотой байж, уучлал хүсч, тодорхой зардал, мөнгөн тусламж үзүүлж байсан. Өөрөө тэтгэврийн зээл авч, 10 орчим сая төгрөгийг хохирогчийн ар гэрт өгөх хүсэлт тавьсан. Гэхдээ хохирогчийн ар гэр 10 сая төгрөгийг өгөх саналыг хүлээж аваагүй. Мөн үүний дараа талийгаачийн ар гэр гэх н.Эрдэнэбаатар гэх хүн манай үйлчлүүлэгчээс  30 сая төгрөг, унаж яваа машинаа өгөхийг шаардсан. Миний үйлчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл холбоотой байж, эд зүйлсээр туслаж байсан. Өмгөөлөгчийн хувьд талийгаачийн ар гэрийнхэнтэй нэг ч удаа уулзаагүй.  ТМанай үйлчлүүлэгч тэтгэвэрт гарсан, 60 гаруй настай хүн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн өдөр юу болсон бэ гэхээр талийгаач  найзуудтайгаа уулзаж, архидан согтуурсан байсан бөгөөд гарцгүй газраар зам хөндлөн гүйж яваад осолд орсон. Өмгөөлөгчийн зүгээс хүний амь нас хохирсон байхад машины гэрэл төлүүлнэ гэж дайрсан гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байгаа. Өмгөөлөгчийн хувьд хагарсан гэрэл төлүүлнэ гэдэг зүйл огт яриагүй. Ослын үеэр ч машины гэрэл хагарч, гэмтээгүй. Миний үйлчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон цагаас хойш харамсч, уучлал хүсч, биеийн эрүүл мэндийн хувьд ч хүнд байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд миний үйлчлүүлэгч, өмгөөлөгчийг худал гүтгэлэг тарааж байгаад харамсч байна" гэлээ.

Хэргийг хуулийн байгууллага шалгах ажил үргэлжилж байгаа юм байна.

Д.ДАВААХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж