НЭПКО: Монгол, крилл, англи гурвалсан тайлбартай зурагт толио олны хүртээл болголоо

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

НЭПКО: Монгол, крилл, англи гурвалсан тайлбартай зурагт толио олны хүртээл болголоо

Монгол бичиг бол үндэсний бичиг мөн гэж “Монгол хэлний тухай” хуульд тодорхойлсон байдаг. Ойрын хэдэн жилээс хүмүүсийн монгол бичгээ сурах сонирхол бага багаар ч болов сэргэж, монгол бичгээр хэвлэгдсэн ном унших хүний тоо нэмэгдхийн хэрээр монгол бичгээр ном хэвлэх ажлыг хэвлэлийн газрынхан эхлүүлсний нэг нь НЭПКО хэвлэлийн компани билээ.

Энэ намрын номын баярт тэд монгол, крилл, англи гурвалсан тайлбартай зурагт толио олны хүртээл болгож байна. Мөн энэ удаа тэд бусад хэвлэлийн газрын эрхлэн гаргасан арваад төрлийн монгол бичгийн номуудыг ч бүртгэн цуглуулж монгол бичиг сонирхосон хүмүүст номуудаа нэг дороос авах боломж олгож буй нь сайшаалтай.

НЭПКО хэвлэлийн компанийн номын асарт худалдах монгол бичгийн номууд дотор М.Саруул-Эрдэнэ, Ширчний Баатар, Д.Төрмөнх, Д.Тэрбишдагва нарын бүтээлүүд багтсан байна. Мөн монгол бичгийн ном голчлан гаргадаг Монгол бичгийн хэвлэлийн хороо, Дуудаач ном бичгийн хорооноос эрхлэн гаргасан Чингис хаан /Кобаяши Такаширу/, Монгол овгийн тамга/ Хөдөөгийн Пэрлээ /зэрэг номууд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж