Нийтийн тээвэрт хуучин автобусыг шинэ гэж нийлүүлжээ

Нийтийн тээвэрт хуучин автобусыг шинэ гэж нийлүүлжээ

Нийтийн тээвэрт хуучин автобусыг шинэ гэж нийлүүлжээ

Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд дунджаар 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол энэ оноос 420 тэрбумыг зарцуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд шинэ автобус оруулж ирж, ирэх он гэхэд нийтийн тээвэрт парк шинэчлэлт бүрэн хийгдэж, хангалттай хэмжээнд хүрэх талаар “Түгжрэлийн” сайд мэдэгдсэн. Нийслэл түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд бонд хүртэл гаргахаар ажиллаж байна. Тэгвэл байнга төрөөс татаас авдаг ямар ч ашиггүй гэж гомдоллож ирсэн энэ салбарт хуучин автобус нийлүүлэн төсвийн мөнгөнөөс завшсан хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.

Тодруулбал, “Эрдэм транс” ХХК нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс мөнгө авсан нь тогтоогджээ. Өмнө нь, төмөр замын зүтгүүрийн оныг өөрчлөн өндөр үнээр худалдан авч байсан бол энэ удаад нийтийн тээврийн автобусын оныг өөрчлөн шинэ гэж төрд нийлүүлсэн хэрэг гарсан аж. Уг автобуснуудын арлын дугаарыг шалгаж үзэхэд хуучин автобус болох нь тогтоогдсон аж.

“Эрдэм транс” компани нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автобус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобусуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм транс” ХХК-ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг, шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-ыг нь ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлэн нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Энэхүү компани нь 2020 онд мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж автобус нийлүүлсэн хэрэгт шалгагдаж байсан юм.

Л.Халиу 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ТэнэглэлТэнэглэл
41
БурууБуруу
8
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-14 202.55.188.89

Хуурамч автобусны компаныг татан буулга, нийтийн амь нас огт хамаагүй, хар мөртэй газраас осол гай дагах нь гарцаагүй, Заваан юмнуудыг нь өгөөд, төлбөрөө бүрэн гүйцэд, торгуультай даруйхан буцааж ав

Avatar

одоо ч хуучин мууг шахаж бга 2023-09-14 219.74.106.60

Дулааны шугам Солихдоо хуучин трцба Шахаж Солино,Шинэ автобусны үнээр хуучин автобус шахна,Ер нь энэ бүгд Хулгайч луйварчин Эрх баригч сайд дарга нар шүү.Үёийн үед ингэж луйвардаж байдаг,Одоо ч Луйвараа хийж бгаа.Луйварчин Төртэй улс шүү

Avatar

Зочин 2023-09-14 66.181.184.207

Ер нь албан тушаалаа ашиглаж авилга авч улсад их хэмжээний хохирол учруулсан болон залилан мэхэлж үгсэн хуйвалдах замаар шаардлага хангахгүй бараа материал нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар огт эргэн мэдээлдэггүй хаалттай байж байгаад ихэнх нь хэрэгсэхгүй болдог жишгийг халах цаг болжээ.

Avatar

Зочин 2023-09-14 66.181.184.207

Хулгай дээрэм гэдэг монголд бараг хэвийн үзэгдэл болжээ.Шалгаж байна гэж сүржин эхлээд хэдэн жилийн дараа мартагнуулж байгаад хэрэгсэхгүй болгодог.Хэрэв хууль гэж байгаа тэр нь авилгач дарга нар мөнгө хөрөнгөтэй хүмүүст үйлчилдэг бол эдгээр хулгайчуудад зохих ялыг нь өгч дараагийн хулгайчуудад хууль үйлчилдэг гэдгийг харуулж сургамж өгмөөр байна.Өмнөх шалгасан хэрэгсэхгүй болгосон хууль хүчний хүмүүсийг давхар шалгах шаардлагатай нь тодорхой байна.

Avatar

Зочин 2023-09-14 123.243.66.30

Ингэж байх гэж л дээр дооргүй нийлж үндэсний ганц үйлдвэрээ дарамталсаар устгасан. Хэлэх ч үг алга.

Avatar

Иргэн 2023-09-14 202.126.88.196

тусгай эрх энэ тэр байдаг бол хаагаад тэр сул зогсож байгаа төрийн өмчийн улаан автобусаа шугаманд нь явуулаач

Avatar

Зочин 2023-09-14 66.181.181.36

Өмнө шоронд явуулаагүйн л гай…

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.181.36

Өмнө шохонд явуулаагүйн л гай…

Avatar

иргэд олон түмэн 2023-09-14 66.181.190.240

Туршлага хуримтлуулсан сайн компанаа дэмжин сурталчлаж туршлагыг нь бусдад эзэмшүүлэх болждээ,монголд гэмт хэрэгтэнүүд үүрлээгүй нам эвсэл аж ахуй төрийн байгууллага гэж ер нь байдаг бол ууе еэдээ байхгүйл байхаадаа,

Avatar

Зочин 2023-09-14 59.153.114.247

Туршлагатай компани байна. Дэмжээд өг…

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.161.213

shiigya e mart deer alaltsdag archaagui sug guilgachin ard tumentei ulsiig gadnii gar hol urvagch hedhen uls turchid jinhene togloj bndaa yopon solongosiin goy shine avtobus avah unees undur uneer hujaagiin hog avah hend ashigtai be heden hulgaichuudad l ashigtai

Avatar

Зочин 2023-09-14 124.60.101.193

улсын хөрөнгө мөнгө санаатайгаар завшсан 🤑бүлэг этгээдүүд эх орондоо хайргүй эх орноосоо урвасан гэж үзэж хатуу цээрлэл үзүүлэх мөн тэд хэдэн үеэрээ толгой өндийхгүй амьдарч эх орондоо өрөө төлөх болно төлөх ёстойг ойлгодоггүй юм бхдаа😤😡

Avatar

Zochin 2023-09-14 39.7.28.44

Өвөл хүлээж хүлээж нэг автобусанд суугаад хөлдөж үхэх шахаж даараад буудаг. Дулаан кондeшингүй bus яавуулмааргүй бна .

Avatar

Нэргүй 2023-09-14 202.55.188.102

Хуучин автобус л байсан шүүдээ оройтож шалгажээ жолооч нар өдөрт хичнээн төгрөг хурааж тамхи хоолны мөнгөөөр нэгж утасны төлбөрөө өлхөн олж бнадаа

Avatar

Авилгалд живсэн нэг намын үё шүү 2023-09-14 219.74.106.60

Сүүлийн 8 жилд хууль үйлчилдэггүй нэг на ын аархсан Хулгайч дээрэмчдын үёд амьдарч бна шүү.Татварын мөнгийг автобус,бараа ,зас ар,хөшөө,спорт зал,соёлын төв гэх мэт маш чанаргүй худалдан аалт хулгай луйвар хийж идэж уудаг Тиим л систэм бна.Ганц ЦС барьчихгүй.л******д

Avatar

Зочин 2023-09-14 59.153.113.140

Энэ луйварчид арай дэндэж байгаа юм биш үү!!!
Ард иргэд ингээд л хүлцэнгүй байгаад байх уу!!!

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.180.202

Гэмт хэрэгтэн залилан мэхлэгч хөрөнга мөнгө завшигч хулгайлагчийг яагаад дахин дахин ажил олгон завших боломж олгоод байна вэ? Энэ эзэд нь хэн гэдэг хаанахын хүн бэ?! Хэний эрх ашигт үйлчилдэг хэн гээч даргын мөнгө угаагч вэ?!

Avatar

Нэргүй 2023-09-14 213.87.152.141

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

эрхэм хотын дарга аа 2023-09-14 202.9.46.225

Шинэ автобус нийлүүлсэн гэж Хотын дарга шуураад л гэтэл дан хуучин автобус будчихсан нөгөөх нь салж унах нь холгүй л байсан Хүн бүхэн л харсан Хотын даргын шахаа байна л гэж тухайн үед хүн бүхэн бодсон байх

Avatar

ЗОЧИН 2023-09-14 59.153.114.97

МАН – ЫН ҮЕД ГАНЦ ЦЭЦЭГЛЭДЭГ НЬ АВИЛГА , АЛБАН ТУШААЛЫН ХУЛГАЙ , ЛУЙВАР !!! ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ БҮХ САЛБАРТ ДЭЭД ДУНД ДООД БҮХ ШАТАНДАА МАФИЙН СҮЛЖЭЭ !!!

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.186.67

Хэдэн жилийн өмнө худал бүртгэлээр рейс бүртгүүлэн мөнгө цохидог ХХК мөн үү?захиралын нэр алга.

Avatar

2 nam taraa 2023-09-14 66.181.181.185

ene aroun yavdal. …byambatsigt ogtsroocheee

ene 2 namiig taraaya

Avatar

зочин 2023-09-14 202.9.47.24

Ард түинийг бүү доромжил одоо нэг ч коммунист байхгүй ардчилсан хулгайч луйварчидаар бузартан нийгэм байгуулчихаад шудрага үнэн төлөө дуугарч тэмцсэн хүмүүсээ үзэн яддаж гадуурхан буруутгаж хэлмэгдүүлэх гээ юу

Avatar

зочин 2023-09-14 66.181.190.149

[коммунистуудыг сонгож төрдөө залчихаад хулгай хийхгүй байна гэж боддог монголчуудын хамгийн тэнэг мангар мал болсны тод жишээ. угаасаа коммунистуудын амьдрах арга нь төрийн өмч хөрөнгийг хулгай хийж амьдрах гэдэгийг дэлхий даяар мэддэг болохоор тэднийг төрд залах байтугай тэднээс салах гэж тэмцэж одоо дэлхий дээр орос, хойт солонгос, венесүэл, куба, беларусь монгол, африкифн хэдэн явуу орноос өөр коммунистуудыг сонгодог тэнэг ард түмэн байхгүй болсон. АН байхгүй бол бид бол дэлхийн шившиг

Avatar

Ард түмэн 2023-09-14 66.181.161.74

Үнэхээр ард түмэнээ доромжилсон Залуучуудаа өдсөн хогийн муухай сданууд юмаа,
ингээл төрийнхөө мөнгийг луйварсанийг ард түмэн нь мэдсэнч яажич чадахгүй гэж өдөж бна

Avatar

ИРГЭН 2023-09-14 202.126.89.200

ТҮГЖРЭЛИЙН САЙД ГЭЭД БАЙГАА ХУЛГАЙЧ, СУМКА 2 ТӨСӨВӨӨС ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ӨНГӨРЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ СДАГУУДАА

Avatar

Нэргүй 2023-09-14 103.212.116.178

Мэеэгийн үеэс л хийгээд ирсэн, уламжлал болсон хулгай здээ

Avatar

Зочин 2023-09-14 202.126.88.147

Солонгосын гаалийн мэдүүлэг байдаггүй юм уу Эсвэл бас хуурамч байсан юм уу

Avatar

Нэргүй 2023-09-14 38.42.106.107

Монголд амьдрах ч гоё шүү хэхэ. Иймдээ л тэнгэрт тулсан үнэтэй байр, гадныхны унадаггүй тансаг машин гудамжаар нь хөлхөөд байгаа юм даа

Avatar

Нэргүй 2023-09-14 45.154.108.18

Би монголд ажиллаж байсан эднийг маш сайн мэднэ!

Avatar

Нэргүй 2023-09-14 45.154.108.18

Би хэлсэн. монголчууд ингэж ажилладаг. Яагаад гэвэл энд хууль огтхон ч хэрэгжидэггүй.

Avatar

хүннү 2023-09-14 103.254.123.71

Ийм луйварыг ардаа том хамгаалалттай хүмүүсийн хийдэг ажил. Үнийг яаж ч чадахгүй. Энэ мөнгө угаах ажилд АТҮТ, Нийсллийн НТГазар, Худ. Ав. Ажилгааны газар цаашлаад хууль хүчнийхэн ч оролцсон байж магадгүй. Эцэст нь үр дүн гарах биш эднийг шалгаад ч яах юм билээ? орих наадуулаа, хэрэг шидэгдэх биш. Одоо хардаа нүүрсний хулгайчгүй, нэр холбогдсон хүмүүс нь бүгд “цэвэр” болж хувирсан. Үлдсэн ганц “хулгайч” нь шүүх дээр яаж томорч байгааг монголчууд нүдээрээ харлаа ш дээ.

Avatar

Э 2023-09-14 66.181.188.169

Хотын удирдлагууд, гааль, тээвриин газар гээд бүгд оролцсон бгаа! Маш том авилгын хэрэг бнадаа! Их том БӨХ зүрх тэн л хиинэ дээ

Avatar

Нэргүй 2023-09-14 202.21.108.27

ТЭГЭЖ Л ТААРНА ДАА

Avatar

Нэргүй 2023-09-14 203.17.23.197

Сумъяабазар холбоотой шүү

Avatar

Нэргүй 2023-09-14 203.17.23.197

Энэ шуналын бузар үхээсэй

Avatar

Нэргүй 2023-09-14 103.57.95.150

Угийн өлөн хулгайчууд толгойд байхад аргагүй

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.160.62

шинэ автобус нэртэй баахан хуучин автобуснуудыг зохион байгуулалттай нийлүүлж луйвар хийсэн хулгайчуудыг шууд шоронд хийж нөхөн төлбөр хийлгэх хэрэгтэй үйлчилгээнд шинэ гэсэн автобус ер явж харагдахгүй байсан юм даанч

Avatar

Зочин 2023-09-14 202.55.188.123

Сонин хуучны загвартай ч юм шиг шинэ ч юм шиг саарал автобус яваад байсан ганц нэг хоног явж байгаад алга болчихсон тэр нь болж таарлаа шүү. Бүр гайхаад байсан юм. Овоо бөх зүрх гаргасан байх чинь вэ. Одоо Төр бөх зүрхээ харуулах цаг болж дээ. Даанч нэг хачин саарал юм явж байгаад алга болчихсон юм аа

Avatar

Нэргүй 2023-09-14 202.55.188.115

хаана ямар чиглэлд явсан юм. эрдэм транс зүүн салаа баруун салаа вокзал шарга морьт гээд олон чиглэлд явдаг. өдөрт 786 автобус явдаг компани гэсэн.

Avatar

Зочин 2023-09-14 66.181.178.227

Ганц компанид дахин дахин ингэж хуурамч бичиг баримт бүрдүүлээд хуучин автобус оруулж ирэх зүрх байхгүй. Ард нь баараггүй бүр баталгаатай МАНгас мафи байгаа…

Avatar

Нэргүй 2023-09-14 202.126.89.111

залилан хийгээд амташсан компани байна сайн шалгаж өгнө үү Улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүл

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.174.77

тэнэг л байна даа

Avatar

Зочин 2023-09-14 103.80.210.233

Шуналтай шаарнуудын тээвэрлэх эрхийг нь хязгаарлаж, хүчингүй болгож, хууль бусаар олсон бүх орлогыг нь төрд тушаах хэрэгтэй. Ийм шуналууд нийтийн тээвэрт байгаа болохоор энэ салбар шалдаа унаад хүн суухгүй байгаагаас, хотоор дүүрэн хуучин машин болчихлоо. Хөгжих биш ухралт цөөн хэдэн шуналтны буруугаас болоод байна….

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.190.116

shalga mooo luivarchdiiig

Avatar

Байды 2023-09-14 202.126.88.74

дангаараа хийхгүйдээ ТАХ заавал оролцсон байгаа ил тод хатуу арга хэмжээ авах байна даа

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.161.79

Энэ кампани амташсан хэрээ 13 гэдэг юм болждээ Ашгүй баригдаж 2020оны хуурамч автобусны хэргииг нь буцаан шалгах хэрэгтэй юм байнадаа Нөгөө алдартай авилгачин шүүгчид маань бас л энэ хжргииг замхруулчихсан юм байна даа Тэгээгүй бол одоо юунд дахиад л луйвараа хииж байхавдаа Манай шүүгч нар гэж ёстой нэг улаандаа гарсан луйварчид байнааа

Avatar

Нэргүй 2023-09-14 103.57.92.51

Pizdanuudiig bugdiig huuliin hariutslaga huleelge, shorond hii

Avatar

Зочин 2023-09-14 202.126.88.221

Бүх хөрөнгийг нь хураагаад газар дээр нь бууд

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-09-14 202.21.108.1

Компанийн дарга…ня -бо болон УБ хотын тээврийн газар…Нийслэлийн ЗДТГын тээвэр хариуцсан орлогч болон ..ня бо нарыг НЭГ худагт аваачиж шалгаад АРД ОЛОНД хэн буруутайг нь Хэлж ажлаас нь зайлуулж …БЭРЛЭГ…ХАЖУУ УЛААН рууАВДРАНТ руу явуулаач …..Энэ хүйтэн өвөл тэнд тэр хэд өвөлжиг дөө….. ДОР хаяж 6-8 жилийн я ял авах байх даа…. УМ МААНИ БАД МИ хум өө…..Даанч их арзалсан юм ДАА СУМЪЯАБАЗАР АА….тэдэнтэйгээ шалгуулаа ..хөө.

Avatar

Нэргүй 2023-09-14 103.57.93.196

даан ч уурын галт тэрэг шиг хар утаа олгойдуулсан автобуснууд хотоор нэг сүлжилдээд байсан юм

Avatar

Нэргүй 2023-09-14 103.212.116.201

Үтэр түргэн нүднээс далд болго.

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.168.82

Бидний хайрт хувийн компаниуд хувийн ашгаа бодно.

Avatar

Зочин 2023-09-14 66.181.187.227

Нийтийн тээврийн үйлчилгээний эрхийг нь хурааж, эзнийг нь эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй.

Avatar

Эзэнгүй төрийн 30 өнгөрүүлсэн гутамшиг 2023-09-14 103.212.118.164

Монголд цүнх баригч хулгайч хотын газраар мөнгө угаагч ашигт малтмалын лиценз эзэмшигч нар л нар тансаг амьдардаг бичигдээгүй хуультай

Avatar

kopiratubxylgai 2023-09-14 216.38.195.74

CHANAR

Avatar

Нэргүй 2023-09-14 124.158.126.107

2020 онд шалгаад арга хэмжээ авсан бол дахин ийм асуудал үүсэхгүй байлаа. шалгаад арга хэмжээ аваач ээ.

Avatar

Мөнх 2023-09-14 66.181.190.140

ганц эднийх бишдээ бусад компани бас хуурамч хуучин автобус байгаа

Avatar

Код 2023-09-14 66.181.191.81

хятадууд угаасаа тоног төхөөрөмж, машин худалдан авагчдаас хэдэн %-ын капитал засвартайг нь авах вэ гэж асууна. Энэ хулгайч мэдээгүй гэж мэлзэх гарц байхгүй. Цахилгаан станц дээр суурилуулсан т.т бүгд капитал шүү

Avatar

Монгол хүү 2023-09-14 64.119.29.63

ЯМАР БУЗАР БУЛАЙ ХОГ ШААР ШАВХРУУНУУД ВЭ? ИЙМ П-А НУУДААС МОНГОЛЫН АРД ИРГЭДЭД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ХӨГЖЛИЙН ЦАГ ХУГАЦААНЫ АЛДАГДЛЫГ НЬ ТООЦОЖ БҮРЭН ТӨЛҮҮЛЭЭД БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ЦААШИД ИЙМ ХЭРЭГ ГАРГУУЛАХГҮЙ БАЙХ ЖИШИГ ТОГТООЖ ШОРОНД ХАТААХ ШААРДЛАГАТАЙ БУС УУ???

Avatar

Нэргүй 2023-09-14 202.179.24.141

Захирал нь гэж нэг хөгийн шуналтай гар бдаг.Туушингийн угаадас долоогч

Avatar

Нэргүй 2023-09-14 112.72.8.90

хохирлыг нугалан төлүүл зөвхөн ял бус бүх хөрөнгийг нь шууд хураа. игэж л засна өөр хувилбар байхгүй эд ганцаараа огт бус жирийн нэгэн бизнесмэн ч ингэж чадахгүй

Avatar

хулгай, луйвар илэрсэн нь сайн 2023-09-14 103.212.116.153

Яасан ичдэггүй луйварчид вэ? Цагдаагийнханд баярлалаа.

Avatar

зочин 2023-09-14 66.181.166.196

Гаалийнхан, АТҮТ энэ тэр нь мэдэж л байсан байж тааран, хуйвалдагчдыг бүгдийг нь 1 худагт хэд хонуулахад учир нь олдоно доо

Avatar

Зочин 2023-09-14 66.181.179.26

Гаалиар оруулж ирэхэд нь хяналт тавьдаггүй юмуу

Avatar

ир 2023-09-14 203.91.115.41

нийтийн тээврийн газрын даргыг хусах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-14 122.201.26.210

Ямар бузартай, нүгэл нь дүүрсэн арилсан дотортой юм бэ. Тэртээ тэргүй ашиг олж байж арай дэндүү юм аа. Нэг удаа итгэл алдсан компаниудыг Хар жагсаалтад бүртгэн дахиж ямар ч тендэр, сонгон шалгаруулалтад оруулахаа болих хэрэгтэй. Тэгж байж хариуцлагажна.

Avatar

Нэргүй 2023-09-14 103.212.118.164

Тэгээд хуучин автобус үйлчилгээнд явах үедээ шатдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж