Хөх хот, Бээжингийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

Хөх хот, Бээжингийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээнэ

Хөх хот, Бээжингийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээнэ

БНХАУ нь нийт 6 улстай зорчигч тээврийн харилцаанд галт тэрэг аялуулдаг ба өнгөрөгч дөрөвдүгээр сараас Лаос улстай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн юм. Манай улстай энэ оны есдүгээр сарын 1-нээс Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуе нар энэ оны 5 дугаар сард Бээжин хотноо уулзахдаа Монгол-Хятадын хооронд аялдаг олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг Эрээн, Хөх хот, Бээжин гэсэн дарааллаар үе шаттайгаар нээхээр тохирсон. БНХАУ нь Казахстан, ОХУ, Вьетнам, БНАСАУ зэрэг улсуудтай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө одоогоор нээгээгүй байгаа юм.

ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хуралдаж байгаа Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Олон улсын зорчигчийн галт тэрэгний зурмаг тохирох хурлын үеэр ОХУ, Казахстан, Вьетнам зэрэг улсууд Хятадын талаас олон улсын зорчигчийн галт тэргээ яаралтай аялуулж  эхлэхийг хүссэн байна.

                                                Гэрэл зургийг Б.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж