Баян-Өлгий аймагт ажилд аваагүй гэх шалтгаанаар өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Цагаан нуур тосгонд “эмэгтэй хүн өөрийгөө шатаахыг завдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эмэгтэй “Б” нь тус тосгоны Захирагчийн ажлын алба, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2020 оноос хойш 6 удаа ажилд орох хүсэлт өгснийг шийдвэрлээгүй, өөр хүмүүсийг ажилд томилсонд бухимдан цэцэрлэгийн эрхлэгчийг айлган сүрдүүлэх зорилгоор тус цэцэрлэгийн дээвэр дээр гарчээ. Улмаар өөрийнхөө бие дээр шатахуун цацаж шатаана хэмээн сүрдүүлсэн үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ