Харь гаригийн хүний шарилыг Мексикийн Конгресст үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

Харь гаригийн хүний шарилыг Мексикийн Конгресст үзүүлжээ

Харь гаригийн хүний шарилыг Мексикийн Конгресст үзүүлжээ

Мексикийн конгрессын Лхагва гаригийн сонсголын үеэр "хүний ​​бус" хоёр ​​цогцсыг танилцуулсан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гайхшрал, үл итгэх байдал, тохуурхлыг төрүүлэв.

Мексикийн Конгресс анх удаа харь гаригийн амьдрал байж болзошгүй асуудлыг албан ёсоор авч хэлэлцэхдээ муммижуулсан шарилыг хоёр жижиг дэлгэцэнд дэлгэн тавьсан юм.

Саарал өнгөтэй, хүнийхтэй төстэй царайтай харагдах цогцсуудыг Мексикийн сэтгүүлч, судлаач Хайме Мауссан 2017 онд Перугаас олсон тухай мэдээлжээ.

Эрх баригч намын хууль тогтоогч Серхио Гутиерресийн зарласан хуралдааны үеэр Мауссан "Тэд бол хүн биш. Бид тэднийг харь гаригийнхан гэж нэрлэхийг хүсэхгүй байна. Учир нь бид тэднийг хэн болохыг мэдэхгүй" гэж Мауссан хэлжээ. Тэрбээр Мексикийн үндэсний автономит их сургуулийн нүүрстөрөгчийн онолын шинжилгээнээс иш татан "эдгээр амьтад 1000 орчим жилийн настай" гэж таамаглав.

Тус их сургуулийн Физикийн хүрээлэнгээс туршилт хийсэн боловч сорьцын гарал үүслийг биш зөвхөн насыг нь тогтоох зорилгоор туршилт хийсэн гэдгээ мэдэгдэв.

Тус лаборатори нь  “гаргасан үр дүнг дараа нь ашиглах, тайлбарлах, төөрөгдүүлэхээс зайлсхийдэг" гэж мэдэгдэлд дурджээ.

Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын сансрын агентлаг “НАСА” харь гаригийн амьдралын талаар анхны олон нийтийн уулзалтыг зохион байгуулж, үл мэдэгдэх гажиг үзэгдлийн гарал үүслийг тодруулахын тулд илүү нарийн шинжлэх ухааны арга барилыг шаардсан.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж