"Өдөр тутмын амьдралыг хялбарчлах супер апликейшнийг хөгжүүлэхээр ажиллаж байна"

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

"Өдөр тутмын амьдралыг хялбарчлах супер апликейшнийг хөгжүүлэхээр ажиллаж байна"

"Өдөр тутмын амьдралыг хялбарчлах супер апликейшнийг хөгжүүлэхээр ажиллаж байна"

Тун удахгүй буюу есдүгээр сарын 18, 19 -нд Шангри-Ла Ballroom -д зохион байгуулагдах гэж буй Frontier Fintech Summit 2023: Silk Road 2:0 арга хэмжээтэй холбогдуулан “Мобифинанс ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэгтэй ярилцлаа


– Мобифинанс ББСБ нь 2018 онд анхны “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийг авсан байгууллагын хувьд цахим төлбөр тооцоо, цахим мөнгөний талаар бусад финтек компаниудаас илүү туршлагатай гэж ойлгодог.

– Салбарын хэмжээнд цахим мөнгө гаргах зөвшөөрөлтэй нийт 8 байгууллага байдгаас Мобифинанс компани нь Монголын анхны цахим мөнгөний зөвшөөрлийг 2018 онд анх Монгол банкнаас 4 жилийн хугацаатай авч байсан юм. 2022 онд буюу өнгөрсөн жил цахим мөнгөний тусгай зөвшөөрлөө дахин хугацаагүйгээр сунгаж баталгаажууллаа. Финтек, төлбөрийн системийн томоохон оролцогчийн хувьд хэрэглэгчдийн худалдан авалт, төлбөр тооцоо, гүйлгээ, хэрэгцээт бичил зээл гэх мэт хүний өдөр тутмын санхүүгийн хэрэгцээт үйлчилгээнүүдийг хялбар, шуурхай хүргэх, цахим төлбөр тооцоо, цахим мөнгөний экосистемийг бүрдүүлэх зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд чамгүй олон ажлыг хийсэн байна. Нэг талаас цахим мөнгөний анхдагчдын нэг гэдэг утгаар технологийн инновацууд, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд түүчээлэгч болж явдаг ч нөгөө талаас хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байх, хэрэглэгчдийн санхүүгийн боловсрол, мэдлэг мэдээлэл дутмаг байх зэрэг саад бэрхшээлүүдтэй хамгийн түрүүнд нүүр тулдаг гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл салбартаа мөс хагалагчид юм уу даа. 2023 оны 1-р улирлын байдлаар, цахим мөнгөөр хийгдсэн нийт худалдан авалтын 51%, нийт цахим мөнгөний зах зээлийн 53%-г Монпэй цахим мөнгө дангаараа бүрдүүлж байна. Нэмж хэлэхэд, манай хэрэглэгчдийн дийлэнх хувь нь 18-35 насны залуучууд бөгөөд ихэвчлэн сүлжээ дэлгүүрүүд, CU, GS25 зэрэг конвениенс дэлгүүрүүдэд төлбөр тооцоо хийх, бичил зээл авахдаа ашигладаг гэсэн дотоод статистик байдаг, тийм ч учраас Монпэй хэрэглэж үзээгүй, сонсоогүй залуучууд бараг байхгүй байх гэж боддог.

– Харилцагчийн төлбөр тооцоог цахимаар найдвартай, түргэн шуурхай хийж гүйцэтгэхэд юун дээр анхаарч ажилладаг вэ?

– Цахим төлбөр тооцоо нь санхүүгийн системийн дэд бүтцийн чухал хэсэг учраас бид харилцагчдын мөнгөн хөрөнгийн аюулгүй байдал, худалдан авалт, шилжүүлгийн гүйлгээг найдвартай, тасалдалгүй байлгахад нэн түрүүнд анхаарч ажилладаг. Монпэй цахим мөнгөний систем нь Монгол улсын төлбөрийн системийн бага дүнтэй гүйлгээний “Автомат клиринг хаус” буюу ACH+, дансны нэгдсэн сан буюу CAM-д холбогдсон учраас хэрэглэгч Монпэй данснаасаа бусад банк хооронд шууд шилжүүлэг хийх, Монпэй дансандаа шууд 24/7 хүлээн авах боломжтой байдаг. Мөн P2P буюу Монпэй хэрэглэгч хоорондоо шилжүүлэг хийхдээ утасны дугаараар шууд шилжүүлэг хийх, худалдаа үйлчилгээний газруудад төлбөр төлөх, тооцоо хийхдээ шууд QR уншуулан төлөх гэх мэт хэрэглэгчийн өдөр тутмын төлбөр тооцооны хэрэгцээг хамгийн хялбар, түргэн шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай шийдлүүдийг нэвтрүүлсэн. Товчхондоо төлбөр тооцооны үйлдлийн хувьд  банкны апликейшний хийж чадах бүх үйлдлийг хийхээс гадна зарим нэг хэрэглээ, UX-н хувьд улам хялбар энгийн болгохоор зорьж, анхаарч ажилладаг гэж хэлж болно.

– Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

– Мобифинанс компани нь Мобиком групп компанийн хэмжээнд болон компаниас батлагдсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлого, технологи, дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажилладаг. Манай компани 2018 оноос эхлэн хэрэглэгчид, харилцагч байгууллагуудын мэдээлэл болон мэдээллийн хөрөнгийг бүх төрлийн эрсдэлээс хамгаалах, эрсдэл үүссэн үед гарах үр дагаврыг бууруулах болон түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт ISO27001:2013”-г үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Үүний дагуу 2022 онд  ХБНГУ-ын DQS аудитын компаниар баталгаажуулалтын аудит хийлгэж ISO27001:2013 стандартын гэрчилгээ гардан авсан бол энэ 2023 оны хувьд уг мэдээллийн аюулгүй байдлын стандартын хэрэгжилтэд мөн DQS компани аудит хийж, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллаж буйгаа дахин баталгаажуулаад байна.
Өөрөөр хэлбэл манай компани  хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллага, түншүүдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх ажлыг жил бүр тогтмол аудитаар баталгаажуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.

– Монголын финтекийн холбооноос 9 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа Frontier Fintech Summit 2023 | Silk Road 2.0 арга хэмжээнд Мобифинанс ББСБ хэрхэн ач холбогдол өгч оролцож байгаа вэ? Энэ арга хэмжээг юу гэж харж байгаа вэ?

– Салбарын голлох байгууллагын хувьд энэхүү арга хэмжээг зайлшгүй чухал, цаг үе нь болсон гэж бодож байна. Frontier Fintech Summit өмнө нь 2019 болон 2021 онуудад зохион байгуулагдаж байсан. Финтекийн салбарын хөгжил, технологийн шинэчлэл 1-2 жилийн дотор л өөрчлөгддөг, тийм ч учраас энэ удаагийн арга хэмжээ цаг үеэ дагасан, шинэ төрлийн чиг хандлага, салбарын голлох трэнд, мөн зөвхөн Монголдоо бус гадагшаа чиглэсэн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортын боломжуудыг хэлэлцэх, салбарын төлөөлөгчид, олон улсын экспертүүд бодит туршлагаа хуваалцах, шийдлүүд танилцуулах томоохон арга хэмжээ болно гэж харж байна.

– Мобифинанс компани, Монпэй цаашид юунд илүү түлхүү анхаарч ажиллаж байна вэ?

– Дижитал санхүүгийн хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэх, хүн бүрт хүргэх зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг хялбарчлах супер апликейшнийг цогц утгаар нь хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд тун удахгүй эцэг эх болон хүүхэд хоорондын санхүүгийн харилцааг хялбарчлах, хүүхэд залуучуудад санхүүгийн боловсрол олгох, зүй зохистой хэрэглээг дэмжих шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ өдөр тутмын санхүүгийн хэрэглээг хялбархан зохицуулах, хүүхдийнхээ мөрөөдөл, зорилтыг дэмжин хуримтлал үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх, мөнгөний үнэ цэн, санхүүгийн зүй зохистой хэрэглээний талаар ойлголт өгөх үйлчилгээг хүүхэдтэйгээ хамт Монпэй апликейшнаас ашиглах боломжтой болох юм. Мөн цаашид цахим мөнгөөр зөвхөн Монголд бус гадаадад үйлчилгээ авах, олон улсын худалдааны сайтууд, App Store, Play store гэх мэт апликейшн сторуудаас шууд үйлчилгээ авах, төлбөрөө төлөх  боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Удахгүй болох арга хэмжээний тасалбарыг Shoppy.mn-с

https://shoppy.mn/products/fintech0918

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж