Путиныг Пёньянд урьжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

Путиныг Пёньянд урьжээ

Путиныг Пёньянд урьжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын алс дорнод дахь Владивосток хотод айлчилж, ерөнхийлөгч Путинтэй уулзсан. Энэ үеэр тэр ОХУ-ын ерөнхийлөгчийг эх орондоо айлчлахыг урьсан бөгөөд Путин ч урилгыг хүлээж авсан гэж Пёньяны төрийн хэвлэлүүд өнөөдөр мэдээллээ.

Ким Жон Ун айлчлалаа Восточный сансрын станцтай танилцаж эхлүүлсэн. Амур муж дахь сансрын станцад дээд хэмжээний уулзалт хийсний дараа Ким, Путин нар албан ёсны оройн зоог барьжээ. Хүлээн авалтын төгсгөлд Ким Жон Ун эелдэг найрсагаар Путиныг тохиромжтой цагтаа Хойд Солонгост айлчлахыг урьсан байна. Путин урилгыг баяртайгаар хүлээн авч, хоёр улсын найрамдлын түүх, уламжлалыг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа дахин нотолсон гэлээ.

Хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалт нь сүүлийн дөрвөн жилд анх удаа болж байна. Түүнчлэн Өмнөд Солонгос, АНУ, Японы аюулгүй байдлын хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа энэ үетэй давхцаж буйгаараа онцлог. Хойд Солонгосын хувьд сүүлийн үед ОХУ-тай цэргийн харилцаагаа бэхжүүлж, зэвсгийн бүтээн байгуулалтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг эрмэлзэх болсон. 

"KCNA" агентлагаас мэдэгдсэнээр Ким, Путин нар сансрын станц дахь уулзалтын үеэр империалистуудын заналхийлэл, өдөөн хатгалгыг таслан зогсооход хамтын ажиллагаа бэхжүүлнэ гэж тохирсон гэв. Гэхдээ хэлэлцүүлгийн нарийн ширийнийг дурдаагүй. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж