Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ

Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ

Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ

Өмнөд Солонгос улс Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан сүүлийн арван жилд анх удаагаа Сөүл хотын төвд томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Батлан хамгаалах яамнаас Лхагва гаригт мэдэгдсэнээр есдүгээр сарын 26-нд Сунгньемун хаалганаас Кванхвамун талбай хүртэл жагсаалыг зохион байгуулна. Жагсаалд К2 байлдааны танк, өндөр хүчин чадалтай пуужин, довтолгооны нисгэгчгүй онгоц зэрэг 170 гаруй техник хэрэгсэл, 4000 орчим цэрэг оролцоно. 

Энэ жилийн арга хэмжээг "Хүчтэй цэрэг арми, бат бэх аюулгүй байдал, хүч чадлаар энх тайвныг бий болгоно" уриан дор зохион байгуулах аж. Өмнөдийн армийн улс орноо хамгаалах шийдэмгий байдлыг харуулахын зэрэгцээ Хойд Солонгост өдөөн хатгасан үйлдлүүдийнх нь эсрэг мессеж илгээхэд гол анхаарлаа хандуулна гэж албаны хүн хэллээ. 

Тус улс ихэвчлэн аравдугаар сарын 1 буюу Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан таван жил тутамд цэргийн парад зохион байгуулдаг байсан. Ийм жагсаал хамгийн сүүлд 2013 онд болжээ.

Парадын үеэр Агаарын цэргийн хүчний "Хар бүргэдүүд" нисэх онгоцны баг болон Апачи довтолгооны нисдэг тэрэгнүүд нислэг үйлдэнэ. Мөн ард түмэн жагсаалын араас дагаж явж, оролцох боломжтой. Энэ онд АНУ, БНСУ хоёрын эвссэний 70 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбоотойгоор БНСУ дахь АНУ-ын армийн 300 гаруй цэрэг мөн парадад оролцох болжээ. Мөн өдрийн өглөө Солонгосын дайнд оролцсон гадаадын ахмад дайчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулсан хүндэтгэлийн арга хэмжээг Соннам дахь Сөүлийн агаарын баазад зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээнд 10 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-14 202.126.88.146

Өмнөд Солонгос,Япон хоёр угаасаа хойд Солонгосыг дуусган хэр хүчтэй гэдгээ харуулхан дээ Өмнөд Солонгос харуулхан ашгүй 🇰🇷🇯🇵🇬🇧🇺🇸🇦🇺🇨🇦🇨🇵🇩🇪🇮🇹🇵🇱🇵🇭

Avatar

Нэргүй 2023-09-14 213.87.152.141

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

xsgyi CJ, - mdseer - ##-; - ¥ _ _ + ? - OC _; 2023-09-14 216.38.195.74

Xeblel medeelelr, – TVC; + MC I, + phone +Ni, zamuin nuxuusuur, gaynian udpj+xynoy;

Avatar

Нэргүй 2023-09-14 216.38.195.74

nukk;

Avatar

Нэргүй 2023-09-14 216.38.195.74

-##- + ?

Avatar

-pokzli 2023-09-14 216.38.195.74

-xmc##- kamp- ; bolbn?

Avatar

Нэргүй 2023-09-14 216.38.195.74

-##- +inday2016;

Avatar

Нэргүй 2023-09-14 216.38.195.74

– ebdnixy; cj#;

Avatar

Дорж 2023-09-14 202.21.127.167

Коммунистуудад үзүүлээд өг ямар хүчтэй гэдэг ээ, би ч бас оролцмоор байна хэрэв болдог бол 🙂

Avatar

Нэргүй 2023-09-14 184.60.63.245

чамаар тэд яах вэ,? дээ.Тэр ний оронд Туркээр дамжаад Украйнд очиж сайн дурын цэрэгт явж муусайн Оросуудыг сүйд хийгээд өг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж