Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ

Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ

Өмнөд Солонгос улс Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан сүүлийн арван жилд анх удаагаа Сөүл хотын төвд томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Батлан хамгаалах яамнаас Лхагва гаригт мэдэгдсэнээр есдүгээр сарын 26-нд Сунгньемун хаалганаас Кванхвамун талбай хүртэл жагсаалыг зохион байгуулна. Жагсаалд К2 байлдааны танк, өндөр хүчин чадалтай пуужин, довтолгооны нисгэгчгүй онгоц зэрэг 170 гаруй техник хэрэгсэл, 4000 орчим цэрэг оролцоно. 

Энэ жилийн арга хэмжээг "Хүчтэй цэрэг арми, бат бэх аюулгүй байдал, хүч чадлаар энх тайвныг бий болгоно" уриан дор зохион байгуулах аж. Өмнөдийн армийн улс орноо хамгаалах шийдэмгий байдлыг харуулахын зэрэгцээ Хойд Солонгост өдөөн хатгасан үйлдлүүдийнх нь эсрэг мессеж илгээхэд гол анхаарлаа хандуулна гэж албаны хүн хэллээ. 

Тус улс ихэвчлэн аравдугаар сарын 1 буюу Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан таван жил тутамд цэргийн парад зохион байгуулдаг байсан. Ийм жагсаал хамгийн сүүлд 2013 онд болжээ.

Парадын үеэр Агаарын цэргийн хүчний "Хар бүргэдүүд" нисэх онгоцны баг болон Апачи довтолгооны нисдэг тэрэгнүүд нислэг үйлдэнэ. Мөн ард түмэн жагсаалын араас дагаж явж, оролцох боломжтой. Энэ онд АНУ, БНСУ хоёрын эвссэний 70 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбоотойгоор БНСУ дахь АНУ-ын армийн 300 гаруй цэрэг мөн парадад оролцох болжээ. Мөн өдрийн өглөө Солонгосын дайнд оролцсон гадаадын ахмад дайчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулсан хүндэтгэлийн арга хэмжээг Соннам дахь Сөүлийн агаарын баазад зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээнд 10 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж